Оройн хоолны туршид би Adelaidе-аас харцаа ч салгаж чадсангүй. Миний харсан хамгийн үзэгслэнтэй бүсгүй байлаа. Тэрний идэж, сууж, хөдөлж бүр амьсгалж байгаа нь хүртэл галзууруулмаар сайхан юм. Гэвч тэр бол удахгуй миний бэргэн болох эмэгтэй шүү дээ би хэзээ ч бүр хэзээ ч энэ хүнийг ийм нүдээр харж болохгүй. Харин Хэнри(Ханхүү Харри) гэж мангар ийм сайхан сүйт бүсгүйтээгэй ч оройн зоог барихгүй тэнээд л харин тэр миний эхнэр болох байсан бол би тэрэнрүү нэг ч эр хүйстныг харуулахчгуй байсан юм. Ялангуяа миний хажууд бараг л шүлсээ гойжуулан байж харж байгаа ноён Стазин шиг хүмүүсийг бүр алах байлаа. Хорвоо хэзээ ч шудрагаараа эргэхгүй юм даа...
-Ханхуу Луйи ... уучлаарай эрхэм дээдэстээн?
-Айн? Юу гэсэн бэ?- би Adelaide руу ширтээд л байсан болхоор ээжийг нь дуудсаныг нь сонссонгүй бололтой. Ичмээр юм бэ. Би охиноос нь харцаа хурдхан шиг салгаад тэрэнрүү харахдаа яг л охидын хувцас солих өрөөний цонхоор нууцаар харж байгаад баригдсан хөвгүүн шиг л харагдсан байх
-Уучлаарай- би хатагтай Eggenridder руу инээмсэглэхдээ энэ сэдвийг битгий сөхөөсэй гэж дотроо залбирч байлаа. Гэвч үзэгсэлэнт Adelaide ийг харсан цагаас аз миний талд зогссонгүй.
-Эрхэм дээдэстээн та сая юу харж байсан бэ?- хатагтай биш ноён Eggenridder асуухад нуугаад хол явж чадахгуй гэдгээ ойлголоо. Тэр угаасаа л миний хариултыг мэдэж байгаа биз.
-Зүгээр л ноёнтоон таны охин дэндүү узэгслэнтэй юм
-Миний охиныг таашааж байгаад талархаж байна. Таны Ах ч мен ийм бодолтой байна байх гэж найдаж байна.
-Би ахыгаа мэднээ. Тэр яг л над шиг охины тань гоо үзэгслэнд ухаан мэдэрлээ алдах байх- ингэж хэлээд Adelaide руу хархад ямар ч улайсан сандарсан шинж байхгуй зөвхөн л хөнгөн инээмсэглэж байлаа. Ул нь улайхаарай ямар харагддагийг нь харах гэсэн юм сан. Ер түүнд ийм үг хэлж хайрлахыг хүсдэг залуу хар мянгаараа байдаг биз.
-Талархаж байна эрхэм дээдэстээн- wow тэрний хоолой хүртэл гайхалтай юм аа. Би сая л тэрнийг орж ирсэнээсээ хойш юу ч яриагүй гэдгийг нь анзаарлаа.
-Удахгуй нэг гэр бүл болно ш дээ. Тэгхээр зүгээр л Луйи гэж дуудаж байгаарай
-Хүндэтгэлийн хэрэг эрхэм биш ээ Луйи
-Үгүй дээ бүх хүндэтгэл үргэлж минийх байх болно
-Та их эелдэг юм аа Луйи- тэрний энэ сайхан уруулны завсараар миний нэр гарч байгааг нь л сонсох үнэхээр галзуурмаар аж. Хараал идсэн эр гормон... Бас дээрээс нь яагаад ийм дур булаам хоолойтой байдаг байна аа.