Танилц чиний нөхөр|| Chapter 4

610 27 9
                                    

-...Ханхvv Хэнри ирлээ

Намайг юм хэлж амжаагүй байхад Adelaide босчихсон хормойгоо янзалж байлаа. Тэр юу ч болоогүй юм шиг надруу ширвэс харчихаад үйлчлэгчрүү харан:

-Ханхүүг ийшээ авч ирээд хэрэггүй. Би өөрөө очино- гэж хэлээд явхаар завдхад нь би гарнаас нь татан хойш татлаа.

-Ахыг ийшээ аваад ир- Adelaide гараа татаж авчихаад надруу муухай харан зогсох аж.

Үйлчлэгч гарах гэж эргэхтэй зэрэгцэн Adelaide чанга дуугаар:

-Би хамт явья-гэв. Чамд энд хэн босс вэ гэдгийг харуулаад өгье л дөө.

-Хатагтай Eggenridder та юунд ингэж яаран вэ?- үйлчлэгчрүү харан инээмсэглээд- харин чи ахыг ийшээ аваад ир.

Үйлчлэгч толгой дохин эргэж хараад нэг ч алхаж амжаагүй байтал Хатагтай зөрүүд бас дахин оролцхоор шийдсэн бололтой.

-Би хамт явна гэж хэлсэн байхаа. Харин эрхэм дээдэстээн таны явах явахгүй чинь надад хамаагүй

-Миний үгэнд ор. Бас чи эргэж буцаад байх шаардлаггүй зүгээр очоод ахыг аваад ир.

Хэрвээ харц хүнийг алах чадалтай байсан бол Adelaide ийн харц намайг алаад булшлаад бүр дээр нь бүжиглэх байсан байх.

-Яагаад би таны үгэнд орох ёстой билээ?

-Та миний гэрт байна- тэр хэлэх үггүй болон надруу муухай харсаар л байлаа. Харин энэ хооронд үйлчлэгч явахгүй бид хоёрын эмгэнэлт бөгөөд инээдмийн жүжгийг бүр нүд салгалгүй ширтэх нь бүр ч уур хүрмээр санагдах аж.

-Надад гүнээ тусламж үзүүлж ахыг дуудаж ирэх бодол таньд байна уу?- би шүдээ зуун өөрийгөө хүчлэн байж нам дуугаар ярьж байв. Тэр надруу нэг том харсанаа гүйхээрээ цэцэрлэгээс гарах нь инээдтэй харагдаж байлаа.

Adelaide уурандаа шатаж байгаа бололтой буруу тийшээ харан гүнзгий амьсаглах аж. Магадгүй би түүнд ийм ааш гаргасан анхных нь эр хүн байх. Тийм ээ яг л тийм биз.

-Дахиж ийм үйлдэл гаргах хэрэггүй-тэрнийг тэгэж хэлэх хүртэл би тэрэнд татаглазаж байсан залуусын жагсаалтыг гаргахыг хичээж байсан юм

-Ямар үйлдэлийн талаар яриад байна?

-Саяны үйлдлыг чинь ярьж байна. Би миний өмнөөс хүн шийдвэр гаргахыг үзэн яддаг бүр тэвчиж чаддагүй гаргасан хүнийг нь Voldemort д хамраа өгхийг нь хархыг хүсдэг- What? Voldemort?

-Хэрвээ чи өөрийнхөө шийдвэр гаргах эрх нь д тийм л их хайртай юм бол буруу гэр бүлдээ орж ирэх гэж байгаа юм биш үү?

The Princess|| MongoliaМесто, где живут истории. Откройте их для себя