Louis's POV
Бүрээн дуу юу даа? Бурхан минь гэж би 5:30 минут болоогүй гэдэгт 200% итгэлтэй байна.
-Эрхэм дээдэстээн таны эмийг авч ирлээ-гэх дуунаар би нойрноосоо сонголтгүйгээр сугаран өндийлөө -Ээж тань таныг зоогийн өрөөнд бусдаасаа тvрvvлж очоод хатан, хаан 2ыг угтаж ав гэж байна. Алив энийг нь түрүүлж уугаарай Эрхэм дээдэстээн.- ээжийн үйлчлэгч надад жижиг ширхэгтэй улаан эм өгөөд усаар даруулж уухыг сануулаад гарч явав.
Ашгүй үйлчлэгч орж иртэл нэг ч болов минутын амар амгалан байх нь. Гэвч амар амгалан, унтах нойр гэх 2 үг ХААНЫ ОРДОНД тийм ч их хэрэгжидэгүй үгс нь харамсалтай.
Үйлчлэгч орж ирэн хувцасны өрөөрүү орон бэлдэж тавьсан хувцасыг өлгүүртэй нь хамт барьж гарч ирээд хувцасны өрөөний яг хажууд байх манеканд хүрж ядан байж өмсүүлж дууслаа. Тэгээд миний орны хажууд ирж мөнгөн хонхыг 2 удаа аажуухан цохиод зөөлөн дуугаар
-Эрхэм дээдэстээн таны босох цаг боллоо- гэв.
-Чи 5:30 болж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?- хэмээн залхасан мөн ууралсан янзаар асуулаа. Өглөө босохдоо сайхан зантай байдаг хүнийг хорвоогоос олоод ирэх хүн байхгүй л болов уу?
-Нөгөө... юу л даа... одоо 4н цаг 30 минут болж байна л даа. гэхдээ таны ээж... эрхэм дээдэстэн таныг өглөө эрт сэрээх үүрэг өчигдөр өгсөн тэгээд л...- тэр лав энэ янзаараа ээрч муураад байвал хэлээ хазах байх даа. Хөөрхий өгсөн тушаалыг л биелүүлдэг энэ шиг хүмүүст ямар буруу байх вэ дээ.
-Тэгээд яагаад бүрээ үлээж байдаг билээ?
-Магадгүй бүрээ үлээгч цагаа буруу харсан байх аа эрхэм дээдэстээн- өнөөдөр нэг хүн халагдах нь дээ
-Гарч бай. Бас ээжийн үйлчлэгчид намайг босчихсон гэж хэлээрэй. Мөн тогоочид өглөөний хоолонд дахиж кофе өгвөл ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр шүү гэж хэл.
-За эрхэм дээдэстээн
-Одоо гар- тэр хойшоо нуруугаараа бөхийсөөр хаалгаар гарав. босхоос л өөр аргагүй болж дээ. гэхдээ ээж яагаад намайг ийм эрт сэрээж байгаа юм бол?
5 цаг гэхэд би бүрэн бэлэн болчихсон өөрийгөө толинд харж зогсолоо. Захаараа цагаан цамцны зах гаргасан нарийн оёдолтой саарал цамж, хар брюкэн өмд тэгээд доор нь эрхэм хүндэт үзэгчидээ хорвоогийн хамгийн эвтэйхэн гутал болох Vans өмссөн өөрийгөө хараад инээмсэглэв. Өөрийгөө магтах буруу л даа гэхдээ саарал цамц миний нүдний өнгйиг тодотгоод би үнэхээр сайхан харагдаж байлаа.