Би үнэндээ юу хийх ээ, яаж аашилхаа ч мэдэхгүй Луй-гийн орхиод гарсан хоосон суудалруу ширтсээр л байлаа. Магадгүй энэ хийж болох хамгийн сайн зүйл биш байх л даа гэхдээ л энэ хийж болохгүй хамгийн муу зүйл биш гэдгийг нь л мэдэж байв. Намайг харцаа ч салгаж амжаагүй байтал Луй-гийн ээж босон хаалга руу гүйх шахам яарч байхдаа надруу гомдсон ч юм шиг ууралсан ч юм шиг харц илгээгээд гарав. Үүний дараа ямаршуухан сонин уур амьсгалтай болсон нь тодорхой байх. Би зүүлтийг нь буцаагаад өгхийг маш их хүсч байсан боловч тийм зүрх зориг гарч өгөхгүй ч бас Кэйт Миддлетон руу юу ч болоогүй юм шиг хараад зогсох ч хүч байхгүй байлаа. Энэ байдлыг эцэс болгож хатан хамгийн түрүүнд:
-Луйд битгий санаа зовдоо. Угаасаа багаасаа л их эмзэг хүүхэд байсан юм- хэмээн хэлэх нь бид бүгдэд гэхээсээ илүү надад хэлж байгаа юм шиг сонсогдож байсан ч Хэнри, Уйлиам 2 толгойгоо зөөлөн дохив.
-Чи бидэнтэй оройн хоол идчихээд явна биз дээ Аделайд- Хэнри буйдангийнхаа түшлэгийг налан асуухад нь би болдогсон бол үгүй гээд л хэлчихмээр байлаа. Намайг оройн хоолон дээр харахыг хүсэхгүй хүмүүсийн тоо хүсэх хүмүүсийн тооны хажууд сүрдэм нүсэр харагдана гэдэг нь тодорхой. Гэвч надад татгалзах гэсэн хариулт ч сонголт ч байхгүй учир би өөрийн хамгийн сайн чаддаг худлаа инээмсэглэлээ нүүрэндээ зүүгээд:
-Мэдээж эрхэм дээдэстээн- гэхэд Кэйтын харц намайг төөнөх шиг л болж байлаа.
Бид бүгд цайгаа ууж дуусгасаны дараа ч Луй орж ирсэнгүй. Хатагтай Камилла хүүгийнхээ араас гараад удаагүй орж ирсэн билээ. Хамгийн сонин нь түүний араас санаа зовж, дуудуулхаар араас нь хүн явуулах боловуу гэж бодтол тэдний хэн нь ч ядаж Луйгийн талаар ээжээс нь асуусангүй. Мэдээж өмнө нь надад хааны гэр бүл бусад гэр бүлүүдээс өөр гэж хэлж байсан ч ямар ч гэр бүлд халуун дулаан уур амьсгал гэж зүйл байдаг биз дээ? Гэр бүлд өсөөгүй би хүртэл энийг мэдэж байхад Английн хамгийн төгс гэр бүл үүнийг мэдэхгүй байх учиргүй бус уу?
Би Луй гийн талаар асуухыг хүссэн боловч ээж нь надад хариулахыг хүсэхгүй гэдгийг нь ойлгоод асуултаа цайтайгаа хамт залгичихав. Ингэж асуултаа, бодлоо залгилсаар хамгийн түрүүнд цайгаа уугаад дуусгачихсан байлаа. Бусдынх нь цай дүнгэж талдаа л орж байгаа бололтой. Аргачгүй биз дээ тэд Иреландын нэг захирагчийн талаар яриад намайг байгааг ч мартчихсан мэт байсан хойно. Би тэдний яриаг сонсож надад сонирхолтой байгаа юм шиг жүжүиглэсээр байтал тэдний аягтай ч дууслаа. Бугуйн дахь цагаа хартал дүнгэж 3 цаг болж байв. Өглөөнөөс хойш ходоодондоо юу ч хийгээгүйгээс болж өлсөж байсан ч тэднийг хоолоо идтэл тэвчээртэйгээр хүлээхээр шийдлээ. Арай ч өдрийн хоолоо идэхгүйгээр шууд оройн хоол идэхгүй л байлгүй дээ.
Яг миний бодлыг уншисан юм шиг хаантан:
-Өдрийн хоолны цаг болчихсон байна ш дээ- гэхэд Хэнри инээмсэн босоод миний өмнө ирж зогслоо. Хатантан их л сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглэн хааныг тохойгоороо нудрахад хаан үл тоомсорлосон харцаар надруу ширтэсээр байх аж. Би ч эргэлзэлгүй Хэнригийн гарнаас атгахад намайг татан босгоод хажуудаа зогсооход бусад нь ч мөн босцгоов. Бид өрөөнөөс гархад хүртэл Луй ирсэнгүй...
Бид одоо хоолны танхимд өдрийн хоол ирхийг хүлээн сууж байв. Уул нь хүлээгээд таван минут болоогүй ч эхнээсээ зарим нь залхаад эхэлчхсэн бололтой ханхүү Чарлес ширээн дээрх хутга сэрээг байн байн тэгшилж байлаа. Тэд дахиад л Солонгосын ерөнхийлөгчийн хийх айлчилал гэх мэт ямар ч сонирхолгүй зүйл ярьж эхэлхэд би ч сонголтгүйгээр тэдний яриаг анхааран сонсолоо. Солонгосын ерөнхийлөгчд урилга болон үйл ажиллагааны хувиарыг явуулсан ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа бөгөөд маргааш гэхэд хариу ирэхгүй бол дахин хүсэлт явуулхаар зэхэж байгаа бололтой. Тэднийг яг ярианыхаа эд дунд нь явж байхад хаалга онгойн өрөөнд Луй орж ирэв. Гэнэт яриа зогсож бүгд түүнрүү харцаа шилжүүлхэд би л ганцаараа урагшаагаа харан юу ч болоогүй юм шиг суусаар байлаа. Луй юу ч болоогүй юм шиг яг миний урдаас харсан суудалдаа суугаад надруу нүд цавчилгүй харсаар суухад нь би тэвчин урдаас нь харах гэсэн боловч чадалгүй харцаа буруулхад тэр ялагчийн инээмсэглэлээр инээмсэглээд:
-Чамд наад зүүлт чинь сайхан зохиж байна- хэмээн хэлхэд нь урдаас нь хэлээ гаргалгүй тэвчих их хэцүү байлаа. Тэр намайг магтсандаа ч биш худлаа sarcasm хийж байгаа нь тодорхой байхад хатан мэдээгүй юм шиг инээмсэглээд:
-Луй чиний зөв шүү. Adelaide чи үнэхээр сайхан харагдаж байна- гэхэд нь Луй өнөөх инээмсэглээрээ бүр ч тод инээмсэглэв. Миний уур хүрч мөчөөгөө өгөхгүй гэсэндээ:
-Тийм гэж үү эрхэм дээдэстээн? Та өмнө нь тэгэж бодохгүй л байсандаа- гээд хэлчихэв. Энэ хэдий буруу гэдгийг нь мэдэж байсан ч миний ам тархинаасаа нэг алхамын урд явсан бололтой. Харин өнөөх их занатай тэнэг чинь намайг ийм үг хэлхийг мэдэж байсан юм шиг амаа жимийн мэшийгээд:
-Зүгээр л таны гоо үзэгслэн тэсхэд бэрх байсан бололтой- гээд нүдээ аниад хойшоогоо болон цочирдсон, гайхширсан төрх үзүүллээ. Хэдий уур хүргэж байсан ч тэр дэндүү халуухан харагдаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Луй энэ үед Английн ханхүү шиг биш жирийн л нэг залуу шиг харагдаж байлаа.
Би юм хэлхээр амаа нээхтэй зэрэгцэн хаалга ч мөн нээгдэж түрдэг подностой (юу гэж хэлдгийг нь мэдэхгүй байна) 10 гаруй үйлчлэгч орж ирхэд Луй надруу дахиад л хонгор-минь-би-яллаа гэсэн инээмсэглэлээрээ инээлээ. Хэрвээ би ийм нөхцөлд биш өөр байдалд энэ инээмсэглэлийг нь харсан бол зүрхний өвчнөөр үхэх байсан биз. Харин би түүнд хариу болгон энэ-асуудлыг-ингээд-дууссан-гэж-бодоод-ч-хэрэггүй-шүү гэсэн инэмсэглэлээ илгээгээд мөрөө цэхлэн суулаа. Би тэгхэд л бид 2ыг тойроод хүмүүс сууж байгааг санаад бүр ч мөрөө цэхлэхэд Луй дахиад өнөөхөөрөө инээмсэглэв.
Ширээнд сууж байсан 9 хүн (бяцхан ханхvv г хасаад) бүрийн баруун хойно нэг нэг үйлчлэгч очиж зогсоод ширээн дээр мөнгөн тагтай хоол тавиад буцаад байрлалдаа зогсоход Хаан чангаар:
-За бүгд бурхандаа талархан залбирцгаая- гэхэд бүгд алгаа хавсаран нүдээ аниад ам амандаа "Амин" гээд буцаад нүдээ нээхэд Луй бид хоёрын харц яг тулгарчихан тэр. Өнөөх юманд ч халширдагүй, "онгон уу?" гэж асуухад нь хүртэл нүдээ ч цавчаагүй би гэдэг хүн гэнэт л хачин их сандарч гарын минь алга хүртэл хальтирмаар хөлөрч эхэллээ. Гараа чанга атгаад шүдээ бага зэрэг зуухад дотор арай л уужирч байгаа юм шиг санагдав. "Битгий бусдад өөрийгөө захируул. Битгий бусдад өөрийгөө захируул. Битгий бусдад өөрийгөө захируул. Битгий бусдад өөрийгөө захируул. Битгий бусдад өөрийгөө захируул". Өөртөө давтан давтан хэлхэд толгой өвдөж байгаа нь мэдрэгдэж байлаа.
-Хонгор минь бие чинь зүгээр үү?- эмэгтэй хүний зөөлөн хоолой намайг бараг л цочиох шиг болон огцом нүдээ нээхэд нүдний минь өмнө дэлхий эргэх шиг болход би золтой л бөөлжчихсөнгүй. Цус багатай болхоор багаасаа л ийм байсан юм.
-Би зүгээр ээ. Толгой өвдөөд л...-намайг үгээ дуусгаагүй байхад л хажууд Хэнри ирчихсэн зогсож байлаа. Тэр санаа зовсондоо биш зүгээр л үүргээ гүйцэтгэж ирсэн л биз.
Би чадлаараа л инээмсэглэж:
-Би зүгээр дээ. Хоолоо идэцгээе. Харин би угаалгын өрөө орчихоод ирж болох уу?- гэхэд бүгд л толгой дохилоо. Харин би гэнэт боссоноос болоод золтой л унчихсангүй. Хэнригийн 2 гар минийхийг түшиж байв.
-Охин минь болохгүй ээ эмч дуудья- хатан ч бас миний хажууд ирээд зогсчихсон харин бусад нь санаа зовсон янзтай суудал дээрээ өндөлзөж байлаа.
-Зүгээр ээ. Би гэртээ харьж болох уу? Эрхэм дээдэстээн?- тэр надруу дурамжхан хальт харсанаа инээмсэглээд:
-Тэг дээ охин минь харин буцаж холбогдоорой- би ч толгой дохиод ширээрүү иргэж хараад толгой бөхийлгөн- Намайг уучлаарай гэхдээ түрүүлж явах болох нь. Баяртай- гэхэд бүгд л толгой дохиход мэдээж Луйи л юу ч хэлэлгүй надруу цоо ширтэсээр байлаа.
Бид өрөөнөөс гархад араас бас л 2 үйлчлэгч даган метрийн зайтай алхаж байв. Би ч энэ хэдэн сүүл шиг хүмүүст дасахгүй л байх даа. Хэнри гэнэт зогсоход би ч мөн даган зогсохдоо тэрнээс нэг алхамын урд зогссон байлаа. Тэр баруун гараа хажуу тийшээ болгож ямар нэг зүйл авах гэж байгаа бололтой үйлдэл хйихэд л би юу болоод байгааг ойлгов. Миний саарал өнгийн ноосон пальто тэрний гарт байж байлаа. Хэнри миний ард гараад гадуур хувцасыг минь нямбайлан өмсүүлээд дахин мөрнөөс түжиш бид урагшаагаа алхалаа. Бид үг дуугүй явсаар төв хаалгаар алдарт Бухингемийн ордноос гарлаа. Яг шатны доор миний машин бэлэн хүлээж байв. Жолооч хаалга нээн доошоо харсан байдалтай зогсох аж. Хэнри бас л үг дуугүй намайг машинд суулгаж өгчихөөд хаалгаар нь дотогшоогоо харсанаа:
-Сайхан машин байна- гээд надруу харан- сүйт бүсгүй минь болгоомжтой яваарай. Биеэ бодож бай- гэснээ хацар дээр минь үнсчихэв. Би ч цочирдсондоо толгойгоо дохиод л доошоо харлаа. Бурхан минь би яачихваа?
Хэнри г цэхлэн зогсоход жолооч хаалга аярхан хаагаад жолоочийн суудалруу хурдан хурдан алхаж байхад би харцаа тогтоохыг хичээн сууж байлаа. Жолооч машинаа асаан жолоодож эхлэхэд хүртэл би Хэнрирүү харж чадсангүй ээ.
Гэрт:
Намайг гэрт орход үйлчлэгч нар тосож авхад би нэгэнрүү нь цүнхээ шидсэн болход өөр нэг нь миний пальтог тайлан авлаа. Гэтэл гэнэт урдаас миний бяцхан дүү гүйн ирж байгаа нь харагдав.
-Adelaide та ийм эрт ирж байгаа юм уу?- хэмээн асуухдаа үс нь норчихсон байлаа.
-Залуу ноёнтон минь би харин чамаас л наадхыг чинь асуумаар байна. Өвөөтэй орой болтол хамт байна гэсэн биз дээ- гэхэд тэр толгойгоо сэгсэрхэд нь нойтон үснээс нь ус цацарч байв.
-Одоо удахгүй ширүүн бороо орно гэсэн болхоор өвөө бид 2 ирчихсэн юм аа
-Өвөө энд байгаа юм уу?- гэхэд тэр дахиад л өнөөх үйлдэлээ давтан хийхэд үснээс цацарсан ус миний нүүрэнд хүрэх нь мэдрэгдлээ.
-Yгvй дээ саяхан явчихсан. Та нээрээ...-Харриг үгээ гүйцээж дуусаагйү байтал араас нь Ноён, хатагтай Eggenridder гарч ирэв. Хатагтайгийн нүүрэнд гайхсан бас санаа зовсон байдал илхэн байхад ноёнтон өнөөх тайван царайгаа алдаагүй л байлаа.
-Охин минь юу болоо вэ? Зүгээр үү?- хэмээн хатагтай гүйхээрээ ирхэд нь би инээмсэглээд
-Тийм ээ ээжээ. Зүгээр л бага зэрэг толгой эргээд л. Хааны ордоноос холбогдоогүй юм уу?- уул нь зээ хэдийнээ хэлчихсэн байх боловуу гэж бодож байсан юм.
-Чамайг наашаа ирж байгаа л гэж хэлсэн. Өөрөө хэлэх байх л гэж байна лээ. Чиний бие зүгээр үү? Юу чинь өвдсөн юм? Одоо зүгээр үү? Алив нэг нь эмч дууддаа- хэмээн нэг ч амьсгаа авалгүй хэлхэд нь хажуугаас минь 2 үйлчлэгч дэмнэн байж өрөөрүү орууллаа. Уул нь ийм юм болхоор зүйл биш л юмсаг. Багаасаа л цус багатай байсан болхоор бараг л дасаж эхэлсэн зүйл.
Намайг орондээр хэвтүүлээд бүтээлгээр хучихад хатагтай гутал тайлаад дээшилж духан дээр минь үнсэлээ. Гэр бүлтээ байхын сайн чанар нь энэ л байх. Чамайг ямар ч нөхцөлд хэнээс ч илүү анхаарч халамжилна бас хайрлана...
Эмч орж ирэх хүртэл хатагтай надаас тасралтгүй миний биеийг асууж байх шиг санагдав. Харри заримдаа л миний юу өвдсөнийг тодруулан асууж харин ноёнтон юу ч хэлэлгүй намайг шинжин зогсох аж. Ашигүй 10аад минутын дараа цагаан халаадтай эмч орж ирлээ. Гадаа аадаар бороо орж байхад хувцас нь огт нороогүйг хархад тэр орж ирээд цагаан нөмрөгөө өмссөн бололтой. Эмч орж ирмэгцээ доор тонгойн мэндчилээд:
-Сайн байна уу, Ноён, хатагтай Egeenrider. Сайн байна уу, залуу хатагтай, залуу ноёнтоон- бид бүгд толгойгоо бага зэрэг дохин мэндчилээд ээж шууд л ажилдаа оров:
-Сайн байна уу, эмчээ? Охин минь сая ухаан алдах шахсан гэнэ та үзээд өгөөч?- гэхэд эмч толгой дохиод надруу ойртож ирлээ. Би багаасаа л эмчээс үхтэлээ айдаг байсан гэдгээ хэлсэн билүү? Хэрвээ хэлээгүй бол одоо хэлье. Би эмчээс үхтэлээ айдаг хүн. Цагаан халат, зүү, чагнуур харвал бие салгалж ухаан алдахаас наагуур болдог юм. Мэдээж шүдний эмчээс их олон хүн айдаг л даа. Гэхдээ би бол хамааралгүй бүх л төрлийн эмчээс айдаг.
Тэгхээр өнөөх эмчийг ойртоход ухаангүй юм шиг салгалж хөлөрч эхэлсэн нь тийм ч ойлгомжгүй зүйл биш биз. Миний хариу үйлдлийг хараад эмч нэг алхам хойшлон сандарсан байдалтай ээж аавруу хархад нь би нүдээ тас анин байж нам дуугаар:
-Би эмч нараас айдаг юм аа- гэхэд эмч шууд л цагаан халат аа тайлаад:
-Та чинь "Цагаан халатны синдром" той юм байна. Зүгээр ээ ихэнх дээ халат чагнуур гэх мэт эмч нарын хэргэлдэг багажнаас айдаг юм. Тэгхээр би бүх багажаа хураачихья-гэхтэй нь зэрэгцэн би нүдээ нээхэд халатаа цүнхрүүгээ хийгээд хөлөөрөө түлхэж холдуулж байгаа нь харагдалаа. Энэ бүгдийг харсаны дараа бага зэрэг тайвширах шиг болж бие тавирч эхлэв. Тэр миний энэ байдлыг мэдсэн бололтой инээмсэглэсээр аажуухнаар надруу дөхөж ирээд орны хажуугийн түшлэгтэй хар сандал дээр суулаа- Ийм синдромтой хүнтэй уулзаагүй их уджээ. 21 жил болж.
Тэр үгээ дуусгаад миний гарны бугуйнаас зөөлөн бариад судасны минь цохилтыг мэдэрч байх шиг байв. Эмч нүдээ нээгээд инээмсэглэлээ. Тэгээд дараа нь нvдийг минь шинжилж байснаа:
-Их тод цохилттой юм. Цус багатай болхоор бусад эрхтэн чинь дагаад хямарсан бололтой. Гэхдээ төрөлхийн цус багатай юу хатагтай?-гэлээ. Тэр яаж цус багадалтыг мэдэв?
-Тийм ээ тийм л байх гэж бодож байна. Зүгээр болох уу?
-Мэдээж төрөлхийн цус багадалт бол эмчлэгддэгүй ч дарагддаг өвчин. Өвчин ч гэж яг хэлж болохгүй л дээ. Ойрдоо их стресс тэй байгаа бололтой. Тийм болхоор цус чинь өтгөрч өтгөрсөнөөсөө болж бусад эрхтэнд чинь хангалттай цус очоогүй гэсэн үг л дээ. Харин эрхтэн цусаар дутагдах нь яг л цэцэг усаар дутагдаж байгаатай адил аюултай.
Мэдээж ээж сандарсан өнгөөр:
-Одоо бид яах вэ? Эмнэлэгт хэвтүүлэх үү?- гэхэд би золтой л уйлчихсангүй. Эмч нараас үхтэлээ айдаг хүн яаж эмнэлэгт хэвтэх билээ дээ.
-Хатагтайгийн айдсын өвчнийг хархад эмнэлэгт хэвтэж чадахгүй л болов уу. Зүгээр хэдэн өдөр амраахад болох байх аа гэж бодож байна. Цэвэр ус их уух хэрэгтэй шүү. Элдэв ундаа уухгүй байвал сайн. Ялангуяа газтай ундаа огт уугаад хэрэггүй. Бас чихэр идэж болохгүй шүү. Зөөлөн хатуу гээд ямар ч төрлийн чихэр болохгүй. Чихэрлэг юм идмээр байвал жимс ялангуяа улаан лооль их идээрэй. Бас ундаа уумаар байвал лоолийн шүүс бас алимны шүүс ууж болно. Таны өөр юу чинь өвсөн бэ сүүлийн үед?
Би зовиур өгсөн бүх зүйлээ санахыг оролдон нүдээ бага зэрэг анилаа.
-Аан сүүлийн үед зүүн гар хүндэрээд байдаг болчихсон. Гар бадайраад ч байгаа юм шиг.
Эмч толгйо дохиод:
-Тэгэх ч болов уу гэж бодсон юм аа. Хар үгээр хэлхэд таны биеийн дээд хэсгийн эрхтэнрүү чинь цус бага очиж байгаа болхоор дээд талд чинь байрладаг зүрхрүү чинь бүр ч бага очиж байгаа юм. Зүрх бол мэдрэмтгий эрхтэн, өвдөж байгаа бол хариугаа хурдан үзүүлдэг. Үзүүлэхдээ эхний ээлжинд биений чинь зүүн хэсэг бадайрч өвдөнө. Энэ бүгд тэгхээр цус багадалттай чинь холбоотой- манайхан бүгд толгой дохисоор яриаг нь дуустал нь сонсолоо.
-Таньд баярлалаа эмчээ- аав түрүүлж дуугархад би бараг гайхах шиг болов. Ээж бас толгой дохиод Харриг хөтлөн надруу ойртолоо. Тэр үг дуугүй духан дээр минь үнсэн, үсийг минь зөөлөн илээд аярханаар:
-Амар даа үр минь- гэхэд Харри бас:
-Сайхан амраарай Adelaide. Маргааш ордонруу намайг дагуулаад яваарай- гэснээ хөөрхөн инээмсэглэхэд нь 2 хацар нь үл ялиг хонхоолой.
-Маргааш эгч чинь бас гэртээ амарна за юу Харри. Дараа нь яваарай ойлгов уу?-гээд ээж өрөөнөөс дагуулан гарлаа.
Аав эмч хоёр ч бас надад сайхан амрахыг ерөөгөөд өрөөнөөс их л чухал бололтой нэг юм ярьсаар гархад нь би ч зовхио дийлэлгүй нойрны ертөнцөд бага багаар уусан орж байв.
Миний хамгийн сүүлд сонссон зүйл бол:
-ЭНЭ ОХИН Ч БАС ЛИАМ ШИГ АЙДАСТАЙ ЮМ БАЙНА...............
Луйи ПОВ:
Би оройн хоол идсэнгүй унтахаар шийдэн 6 цагийн үед орондоо орлоо. Би юу ч бодохгүйгээр унтахыг хүссэн боловч чадсангүй. Өдөр Adelaide д арай л ширүүн хандсанаа хүлээн зөвшөөрье. Тэр ямар тэр хөгийн зүүлтийг нь гуйж байгад авсан биш дээ. Тэрнийг нь авхыг хүсэхгүй байсан ч эмээгийн урдаас зөрөх зүрх байхгүй нь тодорхой. Тэрхээр нэг ёсондоо Adelaide ямар ч буруугүй гэсэн үг. Миний энэ түргэн зан заримдаа гай болох юм даа. Гэхдээ л эмээ яагаад тэр хөгийн зүүлтийг ээжид ч Кэйт д ч өгөөгүй юм бол? Ээж ч яах вэ ойлгож болно харин Кэйт л сонин байна.
Хаалга тогшиход би орноосоо өндийн орхыг тушаагаад хүлээлээ. Ээж юм уу үйлчлэгч байх болов уу гэж бодтол миний огт төсөөлөөгүй хүн байх нь тэр. Эмээ.
-Эмээ та чинь яагаад...?- би орноосоо өндийн зогсоход миний саарал унтлагний өмд бүсэлхийгээр минь сул тогтоход л би цээж нүцгэн байгаагаа анзаарлаа. Яаравчлан цагаан V энгэртэй подволк өмсөөд эмээгийн өмнө бараг л номхон зогсов. Эмээ инээмсэглээд:
-Оройн хоол идэхгүй байсан юм уу?- гэхэд нь би нүдрүү нь эгцлэж харлаа.
-Үгүй ээ эмээ
-Тэгвэл шууд яриандаа орьё- эмээ угаасаа л шууд яриандаа ордог хүн. Хамгийн дургуй чанар нь юмыг тойруулж ярих. Тийм л болхоор хааны ордоны бүх хүн робот шиг ярьдаг байх л даа. Тэр алхасаар өөд өөдөөсөө харсан жижиг 2 буйдангийн нэг нь дээр нь очиж суулаа- Чи өнөөдөр надад их уурадсан байх тийм үү?
Би нөгөө буйдан дээр нь суугаад:
-Та намайг худлаа ярихгүй байхад сургасан шүү дээ- би толгойгоо гудайлган байж үнэнээсээ хэлхэд эмээ харин инээж байлаа.
-Чи ийм л болхоор ах нараасаа ялгаатай байдаг юм. Бусад үеэлүүдээсээ ч гэсэн. Чи өөртөө итгэлтэй бас зөрүүд. Үнэнч хэрнээ их өрөвч. Хатуу хэрнээ зөөлөн. Ийм л болхоороо чи сайн хаан болж чадна- хаан ширээний асуудал гархад миний хамаг биений үс босох шиг л болов- Ээж чинь анх чамайг гэдсэндээ тээж байгаа гэж хэлхэд би ээжийг чинь нэг бус удаа алхыг хүсч байсан. Одоо бодоод байхад чамайг ийм гайхалтай болхоор л тэр үед зайлуулаагү юм байна.
-Та хэлэх гэснээ дууссан уу?- миний бие буцалж байлаа. Тэвчихгүй л бол хэдий мөдгүй уйлчих гээд байв.
-Луйи чамайг энэ оронд хүлээн зөвшөөрүүлэх гэж намайг ямар их зүтгэл гаргасныг чи мэдэх байх. Би өөрийнхөө нэр хүндийг дэнжин тавьж чамайг аварсан. Чамайг одоо хүртэл зарим хүмүүс бутач хүүхэд гэж хэлдэг гэдгийг би мэднэ. Чамайг өв залгамжлагчдын тооноос хасах шийвдэр гарч магадгүй- би эмээрүү хархад тэр өнөөх инээмсэглэлээ алдаагүй л байлаа- чи төрөлхөөсөө л ах нараасаа нэг алхам дутуу төрсөн. Тэрийгээ нөхөх гэж хичээдгийг чинь би сайн мэднэ. Тийм болхоороо л чи надад таалагддаг-
Тэр сандалнаас босон надруу харсанаа чимээгүй хаалга руу алхаж байв. Тэрний өмссөн өсгийтэй гутал шал тогших нь зүрхэн дээр минь зүүгээр шивж байгаа юм шиг өвтгөх аж. Тэр хаалгаруу дөхөж очоод надруу дахин эргэж харсанаа:
-Хүү минь ертөнцийн юм бүхэнд тодорхой хэмжээ гэж байдаг юм. Тэр хэмжээнээс 1 мм л гархад чи үхэх болно. Хүү минь тэр ертөнцдөө л амьдар. Бага мэдвэл бөх унтдаг юм- гэж хэлээд гараад явчихав.
Миний зүрх шатаж нүдэнд нулимс цийлэгнэж эхлэхэд би ертөнц дээрх бүх хүнийг үзэн ядан дотор минь дэлбэрэлт болж байх шиг байв. Хамгийн их үзэн ядаж байгаа хүн минь би өөрөө гэдэг нь намайг илүү их зовоож байлаа. Би уурандаа ханыг цөм цохиход гарнаас минь час улаан цус урсан гарч байв. Цусыг хармагч дотор муухай оргиж толгой эргэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Би хамгийн сүүлд харсан зүйлээ өөрөө ч ойлгосонгүй. Учир нь миний харсан зvйл машины осол байсан юм.A/N: таалагдсан байх гэж Маш их найдаж байна. Удаасанд уучлаарай бас 1.000 болчихсон байсан. Энэ бол та бvхний л ач. Маш их баярлалаа ☺️
Зурагны тайлбар:
1. Adelaide ийн ерее
2. Хааны ордны хоолны танхим
3. Хааны гэр бvл+ Луйи
4. Eggenridder ийн байшингийн vvдний хэсэг