Луй POV
Сүүлийн хэдэн хоног яг л манан дунд байгаа юм шиг өнгөрлөө. Миний эргэн тойронд болоод байгаа зүйлс яг л надаас хамааралгүй өрнөөд байх шиг.
Намайг ухаан алдаснаас хойш ээжийн минь надад тавих анхаарал огцом ихэсч намайг хаашаа ч гаргалгүй 7 хоног оронд минь хорихийг хүссэн нь эмчийн тусламжтайгаар биеллээ олсон билээ. Эмч намайг дор хаяж 3 хоног тайван бай гэсэн юм. Ээж минь хүн бүрт л шахуу миний талаар ярьсанаас нь болж миний талаар Их Британи даяараа мэддэг болсон. Тэр намайг цаг тутамд эргэн миний биеийг асууж байсан нь надад тийм ч таатай санагдаагүй юм.
Харин аавын талаар гэвэл түүний надтай харилцах хандлага огт өөрчлөгдөөгүй. Өнөөх л хүйтэн үл тоосон хэвэндээ шөнийн дотор орход нь би өөрийгөө зүүдлээгүй гэдэгт итгэхийн тулд өөрийгөө чимхэж хүртэл үзсэн билээ. Нэг үгээр хэлхэд миний "сэтгэл өвтгөм" ухаан алдалт ээж, жирийн ард иргэдээс бусдад нь тийм ч сонирхолтой байгаагүй юм.
Гэвч гэр бүлийн таагүй уур амьсгал, илт залхасан миний үйл хөдлөл ээжийн минь уйггүй халамжинд нөлөөлж чадаагүй. Тийм ч болхоор би одоо ордоноос нууцаар гархаар муухан найруулагдсан адал явдалт кинонд тоглож байгаа юм шиг л байна. Булан тохойд нуугдах нь шахуу дальдчиж, хурдан хурдан алхалах өөрийгөө төсөөлхөөс ч инээд хүрэм юм. Хажуугаар зөрөх үйлчлэгч нар надруу илт гайхсан нүдээр харах нь хvртэл намайг удаашруулсангvй. Хаалганы бараа харан сэтгэл дотор минь нар гийн бараг л олон жил уулзаагүй хайртыгаа харж буй мэт догдолж байтал араас нэг бадируун хоолой:
-Луй би уул нь чамайг өвчтэй гэж бодож байсан юм сан- гэх нь тэр. Би урамгүйхэн хойшоогоо харж толгойгоо бага зэрэг бөхийлгөөд:
-Сайн байна уу. Би зүгээр л гадуур жоохон салхилах гэсэн юм.
Уйлиам ёжтой гэгч нь инээгээд:
-Чамайг уйдаж байгаа ч болов уу гэж бодсон юм аа. Зөв бодож. Тэгээд чиний өнөөх халамжтай ээж чинь мэдэж байгаа юм уу?- хэмээхдээ "ээж" гэдэг үгийг шазаруун зууж хэлэв.
-Ээж мэдэхгүй ээ. Та зүгээр л намайг хараагүй дүр эсгээд явах гэж байсан газарлуугаа зүгээр л явж болдоггүй юм уу?
-Би чамайг хархаар явж байсан бол яах вэ?- Уйлиам ийн хоолой эелдэг байсан ч нүд нь тэс өөрийг харуулах аж. Тэр яаж надад тусалхав дээ? Тэрнийг нэг болов ч удаа миний ах шиг аашилна гэж бодсон би тэнэг юм.-Би таниас...-би үгээ дуусгаж амжаагүй байхад миний яриаг нэгэн шингэхэн хоолой эелдэгээр таслан орж ирлээ.