Хэрүүл болгоны эхлэл нэг л хэмээр эхэлдэг тухай|| Chapter 3

642 34 8
                                    

-Чиний нэр ямар утгатай вэ?

-Юу?
-Зүгээр л нэр чинь их содон юм аа
-Аан. Энэ бол Франц нэр л дээ. Сурвалжтан, ариун, цэвэр гэсэн үг- би ариун гэдэг үгийг нь сонсоод золтой л бүдрээд унчихсангуй. Харин ч тэрэнд энэ байдал минь хөгжилтэй санагдсан бололтой. Хөнгөн хөхрөх аж. -Миний хариултанд цочирдохоо болиогүй л байна уу?
-Чамд тийм хэвийн байна уу? Тийм асуултанд хариулах?
-Би угаасаа л ийм асуулт асуухыг нь мэдэж байсан гэх үү дээ.
-Би л ганцаараа гайхсан нь байсан- би Adelaide д биш өөртөө ярьж байгаа юм шиг л сонсогдож байлаа.
-Таниас бусад нь мэдэж байсан байхаа эрхэм дээдэстээн.
Тэр гэнэт л надруу нэг л сонин харлаа. Миний мөрнөөс бариад өөррүүгээ харуулав. Би тэгхэд л тэрний нүдийг сайтар ажигласан юм. Цэнхэр ч юм шиг ногоон ч юм шиг нэг тийм сайхан өнгө.
-Чи яг одоо "би эмэгтэй хүн" гээд хэл дээ
-Айн?- энэ хүүхэн чинь галзуу юм байх даа
-Зүгээр л "Би эмэгтэй хүн" гэж хэл л дээ- би тэрэнрүү том харсаар л байлаа- Луйи алив л дээ.
-Заза. Би нөгөө эм... эмэгтэй хүн- тэр миний ухаангуй өчилийн үер намайг нэг гүйлгэж харчихаад л урдаас цасан цагаан шудээ гарган инээгээд намайг тавмлаа. Надад үнэхээр хэлэх үг олдсонгүй. Тэгээд л толгойд орж ирсэн хамгийн эхний зүйлээ хэлчихэв:
-Чи асуух гэж байсан юм аа асуу л даа- бид одоо цэцэрлэгийн голд байдаг том усан оргилуурт нилээд ойртсон байлаа.
-Таны ах ямар хүн бэ?- яагаад ч юм миний урам хугарав. Тэрнийг миний талаар асуух байх гэж найдаж байсан юм.
-Юу гэсэн үг вэ?
-Зүгээр л ахын чинь талаар олон зуйл уншиж сонсож байсан л даа тэгээд яг хамт байдаг хүнээс нь асуумаар санагдаад
-Шар хэвлэлүүдийн бичдэг шиг хүн мөн үү гэж үү?
-Тийм гэж хэлж болох байх
-Тэр яг ч тийм задарсан тархи биш л дээ- би ингэж хэлхэд тэр инээхэд нь түүнийг инээлгэж чадсандаа урамшин чалчаад л баймаар болов- Тэр зүгээр л өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй гэхүү дээ. Ямар нэгэн асуудал гархад тэр шийдэж учрыг нь олохын оронд зугаацаж түүнийгээ мартдаг юм. Би лав ингэж л боддог
-Та ч ахдаа их сайн юм аа
-Тэр чинь миний ах шүү дээ
-Харин ах тань таны талаар ингэж ярих байсан болов уу?- Adelaide өөрийнхөө хэлсэн үгийг надад ямар их нөлөөлсөнийг мэдсэн болов уу?
-Юу гэсэн үг вэ?
-Зүгээр л та 3-ын харилцаа тийм ч сайн биш гэж сонссон.
-Ах дүүс нэг нэгэндээ муу ааш гаргаж чадна гэж үү?
-Та өөртөө итгэлгүй л байна даа.
-Айн?
-Та зүүн гарын хумсаараа баруун гарынхаа алгаа чимхээд байна. Та худлаа ярих юм уу өөртөө итгэлгүй байх үедээ ийм зуршил гаргадаг бололтой- юу????
-Юу?- би яг л тэнэг хүн шиг санагдаж байлаа. Энэ эмэгтэйн хэлж байгаа зүйлсийн 70 гаруй хувийг нь огт ойлгохгуй юм.
-Би сая таниар худлаа юм хэлүүлсэн дээ тэгээд л олж мэдчихсэн- wow!!! Ухаантай юм аа.
-Чи ч бодсоноос ухаантай юм аа
-Чи намайг тэнэг гэж бодсон юм байна тийм үү?
-Магадгуй ээ

The Princess|| MongoliaМесто, где живут истории. Откройте их для себя