Харанхуй болон өөрөөсөө нуусан ҮНЭН|| Prologue

2.7K 58 2
                                    

"Yнэн гэдэг vргэлж чиний хажууд байдаг зvгээр л нvдээ нээ" би энэ зүйр үгийг хаанаас уншисанаа сандаггүй. Гэхдээ л Хатагтай Линколин-ий уншиж юм уу ярьж өгдөг олон номноос биш гэдгээ л сайн мэдэж байна. Би энийг уншисан. Гэхдээ миний уншидаг үгүй ээ унших ёстой номон дунд ийм утга агуулагтай ном байхгүй....

Гэхдээ хаанаас уншисан нь чухал биш. 

Үнэн үргэлж чиний хажууд байдаг. Тэгхээр миний үнэн энэ чимээгүй, жихүүдэс төрүүлэм өрөөний аль нэг буланд намайг өөрийг нь ажиглахыг хүлээн оршиж байгаа гэж үү? Магадгүй хичээл заадаг самбарны урд өөрийгөө харуулах гэж үсэрч цовхчин өдрийг бардаг биз. Эсвэл олон зуун хувцастай томоос том хувцасны шүүгээнд гоёл чимэг сонирхон намайг анзаарахыг аажуухан хүлээн байгаа юм болов уу? Миний хувьд лав сүүлийнх нь дээр санагдаж байна. Тэр ҮНЭН гэгчид өөрийгөө зугаацуулах зүйл хэрэгтэй. Учир нь надад тэрнийг ажиглах, харах, ойлгох, мэдэх төлөвлөгөө огтхон ч алга...

The Princess|| MongoliaМесто, где живут истории. Откройте их для себя