Анхны харцаар дурлах нь байж болох эсэх|| Chapter 2 - Part1

851 24 0
                                    

-Саламхай загасны зууш, Habanero Honey Grilled Shrimp (зөгийн балаар амталж шарсан сам хорхой) харин дессертэнд нь гүзээлзгэний бялуу ванилны сүмэстэй. Уух юмны хувьд 1928 оны Krug тэргүүтнийг ахлах тогооч оройн зоогонд санал болгож байна эрхэм дээдэстээн- хараал ид би үнэхээр ийм жижиг сажиг зүйлсд хүртэл санаа тавих хэрэгтэй юм байх даа.
-Хэт их далайн хоол байгаа юм биш үү? Эсвэл бид аварга загаснуудтай оройн хоол идэх гээд байгаа билүү?- би цэцэрлэгийн ягаан сарнай болон Calla Lily-г усалж байлаа. Яагаад ч юм энэ 2 цэцэгт би багаасаа дуртай байж билээ. Ягаан сарнайн хувьд магадгүй ээжийн минь дуртай цэцэг болхоор багаасаа харж өссөн болхоор тэр биз. Хурдан үхдэг, үнэр нь тийм ч сайхан биш ч ямар ч орчинг өөрийнхөө гоо үзэгслэнгээр гийгүүлж чаддаг нь таалагддаг юм.
-Уучлаарай эрхэм дээдэстээн би ахлах тогоочид мэдэгдье дээ
-Тэгвэл 5 минутын дараа сүрэг чоно хооллох зоогны санал авч ирэх үү??- хөөрхий үйлчлэгч надруу айсан нүдээр харж байлаа. Харах ч гэж дээ надтай харц тулгарахгүй гэж хэдэн тийшээ дальдчиж байв- Зүгээр л сам хорхойтой хоолных нь оронд тугалны махтай хоол хий гэж хэл. Харин хоолны өмнө буурцагтай ногоон цай өгөөхөө мартав даа. Дахиад андуураад кофе аваад ирэв дээ.
-Ойлголоо эрхэм дээдэстээн. Би яг одоо очоод хэлчихье
-Бас цагаан бүтээлгэ тавь гэж хэлээрэй. Улаан ч юм уу ямар нэгэн тод өнгө бага байх хэрэгтэй шүү. Бас юмыг яаж мэдхэв нэг шил 1985 оны Henry Jayer Cros Parantoux бэлдээрэй. Оройн зоогны гол зорилго бол Харригийн сүйт бүсгүй болох бүсгүйтэй танилцах гэдгийг мартав даа... Ер нь яагаад хатагтай Дилсон оос энэ хэрэгтэй хэрэггүй зүйлсээ асууж болохгүй гэж- би үйлчлэгчрүү муухай хархад тэр дальдчих нь битгий хэл бүр улайж эхлэв.
-Юу л даа.... Хатантан таныг зохион байгуулна гэж тушаасан болхоор л.... Эсвэл хатагтай Дилсоноос асуухуу?- би тэрэнрүү муухай хархаа зогсоосонгүй харин одоо бол тэрний хамрыг нь даган хүйтэн хөлс урсаж байхыг харлаа -Тийм ээ хатагтай Дилсоноос асууя даа. Уучлаарай эрхэм дээдэстээн.
Тэр хүлэмжнээс гархаар эргэхэд нь яагаад ч юм үг хэлэлгүй гаргачихаж чадсангүй:
-Тэгхээр та миний сонголтонд эргэлзэж байгаа байх нээ. Хатагтай Дилсоны сонголт минийхээс илүү байна гэж та бодож байна уу?- үйлчлэгч надруу огцом хархад би золтой л инээд алдчихсангүй. Тэрний царайнаас айдаснаас гадна гайхсан сэтгэл хөдлөлийг харж болхоор байв. Гэнэт энэ царайг хараад зог тусав. Би энэ царайг олон ч удаа харж байсан... ЭЭЖ МИНЬ. Гэнэт надад ээжийгээ харж буй мэт сэтгэгдэл төрхөд золтой л тэврээд авчихсангүй өөрийгөө барьлаа.
-Сая хэлсэн үгийг минь тоогоод хэрэггүй дээ. Хатагтай Дилсоноос асуугаад ч хэрэггүй зүгээр л миний хэлсэнээр хий. Одоо гарч болно. Гэхдээ таны нэр хэн билээ?
Тэрний царай өмнөхөөсөө ч илүү айдастай болов. Намайг халах гэж байна л гэж бодсон бололтой
-Зүгээр дээ би таныг халахгүй зүгээр л хэл
-М-м-м-Мэрэдит Солиэн эрхэм дээдстээн
-За одоо гарч ажлаа хий- тэр бөхийсөөр гарахдаа надруу хулгайгаар харсаар л байв. Хөөрхий дөө. Гэнэт надад манай улсад хичнээн ингэж ядарсан эмэгтэй байдаг бол гэж бодхоос яагаад юм өөртөө сэтгэл гонсойгоод байв.
Ёох... Хараал идэг сарнайн өргөсөнд хуруугаа хатгачихлаа. Час улаан цус цагаан чулуун шалан дээр дусхад дотор нэг л эвгүй болон нүд харанхуйлж эхлэхэд өөрийн эрхгүй хажуу дахь бор чулуун ширээг түшлээ. Ард зогсоо 3 үйлчлэгчид мэдэгдэхгүй гэсэндээ шүдээ зуун нүдээ анихдаа гарын алганы хөлс урсаж байгаа нь мэдэгдэв.
-Эрхэм дээдстээн таны бие зүгээр үү? Эмч дуудах уу?- надад ярих битгий хэл хөдөлхөд хүртэл хэцүү байсан ч иймэрхүү албатуудынхаа дэргэд эвгүй байдалд орж болохгүй учир шүдээ зуун байж:
-Би зүгээр ээ. Зүгээр надад ус авч ирээд энэ цусыг хурдан цэвэрлэ. Бас цус тогтоох юм аваад ир. Хурдал.
Хэдхэн хормын дараа ус уусны дараа дотор арай гайгуй боллоо. Аль хэдийнээ цус тогтоочихсон шал арччихсан байсан болхоор дахиж дотор муухай оргисонгүй.
-Энд болсон явдалыг хэнд ч хэлж болохгүй шүү. Ялангуяа ээжид.. Ер нь хэн нэгэнд хэлсэн л байдаг юм бол насаараа уурхайд нүүрс зөөх болно шүү ойлгосон уу?- сүүлийнхээ үгийг арай чанга хэлсэн болхоор миний үг миний төлөвлөж байснаас ч илүү айдас төрүүлэм санагдсан бололтой.
-Ойлголоо эрхэм дээдэстээн
-----------------------------------------------------
Оройн 6 цаг болох дөхөх тусам ордны бүх хүмүүс сандаралдан ийш тийшээ гүйлдэж байхад би л ганцаараа өрөөндөө номоо уншисан шиг сууж байх сайхан байлаа. Гэвч удалгүй үүдний харуулуудын нэг нь орж ирэн зочид ирсэнийг дуулгалаа. Зочид гэдэг нь Английн угсаа залгамжилсан баян Eggenridder болон түүний гэр бүл юм. Тэрний компани бол үндэстэн дамнасан дэлхийн хамгийн том компаниудын нэг билээ. Яагаад ч юм хааны гэр бүл aka манай гэр бүл эдний компанид хамгийн уян хатан нөхцөлтэй ханддаг. Тийм ч учраас худ ураг бололцохыг хүсэх нь ойлгомжтой бараг л цаг хугацааны асуудал байсан юм. Гэвч би хэзээ ч охиныг нь харж байсангүй сургаар л том болсон охинтой гэж сонсож байсан. Ер нь бол тэдний хоёр өв залгамжлагчдийн нэгийг хэн ч харж байгаагүй юм. Бүр нөгөө айхтар гэрэл зурагчид хүртэл шүү.
Магадгүй одоо миний мэдэрч байгаа догдлол сандрал үүнтэй холбоотой ч байж болох. Хэний ч харж байгаагүй тэр бүсгүйг хамгийн түрүүнд харах нь байна шүү дээ.
Надтай хамт оройн зоог барих эмээгийн зөвлөх Ноён Стазин орж ирж байгаа байдлыг нь хархад бас л баяртай байгаа бололтой. Эрчүүд ээ гэж...
-Эрхэм дээдэстээн та үнэхээр гайхалтай харагдаж байна- долигонуур амьтан
-Гарах уу?- тэрний царай хувирахыг нь хархад тэр надаас "Та ч гэсэн" үг хүлээж байсан нь тодорхой байв.
-Тэгье дээ эрхэм дээдэстээн.
-----------------------------------------------------
Шилэн шалан дээр өндөр өсгийтний товших дуу ойртох тусам би улам бүр сандарч эхэллээ. Алганы хөлс яг л өнөөдөр цус харсан үеийнх шиг чийхран урсаж байх шиг байв. Удалгүй том хос хаалга нээгдэхэд би өөрийн эрхгүй дуу алдалаа.
DAMN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
.

The Princess|| MongoliaМесто, где живут истории. Откройте их для себя