Дин дин дин дин дин...
Ёох энэ сэрүүлэг ямар ядаргаатай юм бэ? Ямар ч чанга юм? Ямар ч удаан дуугардаг юм?
-Хатагтай Adelaide таныг ноёнтон дуудаж байна- би хөгшин үйлчлэгчийг орны хажууд зогсож байгааг хараад золтойл ухаан алдчихсангүй. Ийм хүн аймаар царайтай юм байж яагаад өглөө болгон орны хажууд зогсож байдаг байна аа?
-Таньд өглөө хийх ажил байдаггүй юм уу? Өдөр болгон л энд зогсож байх юм?- би орноосоо босон углаашаа хайж байхдаа асуулаа. Харин хатагтай Рондригэс ямар ч илүү хөдөлгөөн гаргалгүй цонхруу ширтэсээр л байв.
-Миний өглөө хийх ажил л энэ шүү дээ хатагтай. Таны өмсөх хувцасыг бэлдээд тавьчихсан. Та өнөөдөр хааны ордонд уригдсанаа санаж байгаа биз дээ?- өөө нээрээ Луйи нэг тиймэрхүү юм яриад байсан байх шүү.
-Мэдээж саналгүй дээ. Би удалгүй очих болохоор та одоо гарч байхгүй юу?- тэр ямар ч нүүрний хувиралгүй толгой дохиод гарч одлоо. Энэ эмэгтэй нүүрэндээ лав хагас кг ботокс шахуулсан байх аа.
Би хөлөө зөөж ядан угаалгын өрөөнд орон өөрийгөө янзалж байх зуураа яагаад ч юм төвлөрч чадсангүй. Өчигдөр тийм муухай аашилсаны дараа Луйи намайг юу гэж бодож байгаа бол? Муухай ааштай шулам л гэж бодож байгаа байх даа. Бас ханхүү Хэнри байна. Яахаараа ийм ичих нүүргүй болчихдог байна аа? Тэгсэн бас Луйи ахыгаа өмөөрөөд байгаа юм аа. Юу гэлээ үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй ч гэх шиг. Угаасаа үзэл бодол гэж байхгүй юм чинь юу илэрхийлэх вэ дээ?
Намайг шүршүүрээс гархад угаалгын өрөөний өлгүүрт хослуулан цамц, банзал өлгөж доор нь өндөр өсгийт тавьжээ. Хувцас гутал нь харваас үнэтэй бас чанартай эд байв. Гуталыг нь аван эргэн тойруулж хархад ул нь улаан юм гээч. Дажгvй ээ. Тун дажгүй...
Намайг шатаар буухад хатагтай Родригэс намайг хүлээж байсан бололтой шатны доор зогсож байв. Тэр надруу харсанаа амандаа нэг юм бувтнаад намайг дагуулан хоолны өрөөрүү орход ээж аав 2 зөвхөн намайг хүлээж байсан мэт инээмсэглэлээ. Би ч урдаас нь инээмсэглэсэн болоод ээжийн урдаас харсан суудалд суухдаа:
-Өглөөний мэнд Ноён, Хатагтай Eggenridder- хэмээн мэндэллээ.
-Adelaide чи биднийг ээж аав гэж дуудаж байх хэрэгтэй. Гэртээ ч яахав харин өөр газар бол их том асуудал үүсгэнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ?- ээж зэмлэнгүй өнгөөр хэлхэд ноён Eggenridder хөнгөн инээмсэглээд: