Би:Уучлаарай,би тийм ч сайн охин биш
Тэдний нэг нь миний үснээс зууран доош нь татлаа.Би түүний гарыг мушгиж аван эргүүлэхэд тэр дуу алдсаар гараа барин цааш унав.
Хамгийн том биетэй охин:Муу өлөгчин
Тэд надруу дайран намайг хананд шахав.
Тэр миний хоолойг багалзуурдан:Чам шиг новш бидэнтэй сөргөлддөггүй юм
Би зэвүүн инээмсэглэл тодруулсаар түүнрүү ширтэхэд тэр гараа улам чангалан:Уучлалт гуй
Би аман дахь шүлсээ бөөгнүүлж байгаад яг нүүрэн дээр нь нулимлаа.Тэрнийг нүүрээ арчихаар гараа авах хооронд би боломжийг ашиглан гэдэс рүү нь өвдөглөв.Түүний уур хүрсэн бололтой надруу дахин ойртож ирлээ.Нүдээ гүйлгэн ангиар явуулахад олон хүүхэд биднийг тойрон зогсож байв.
30 минутын дараа
Багш шилээ дээшлүүлэн:Шинэ сурагч юм байж анхны өдрөө ийм хэрэг тарина гэнэ ээ.
Өрөөний нөгөө буланд хохирогч гурван охин наад талд нь би хумсаа оролдсоор зогсож байв.Тэд толь гарган өөр өөрсдийн хөх няц болсон газруудаа үзэн уйлах шахам байдалтай сууна.
Багш:Нэр чинь хэн билээ
Би:Пак Юни
Багш:Зүгээр байгаа охидыг яах гэж дээрэлхсэн юм.Эцэг эх чинь ингэж заагаа юу?
Би багшийн хэлснийг амандаа давтаж:Зүгээр байгаа охид
Багш:Юм хэлсэн үү?
Би:Тэд зүгээр байгаагүй. *Охид руу харах* Ичих нүүр байдаг л юм бол үнэнээ хэлнэ гэж найдъя
Багш:Бүх хүүхэд хэлсэн байхад чи их худалч охин юм аа
Бүх хүүхэд хэлсэн?
Багш:Чамд нэг удаагийн сануулга өглөө.Хохирогчдын эрүүл мэндийн нөхөн төлбөрийг хий бас хоёр долоо хоногийн турш их завсарлагаанаар хоолны өрөөний цэвэрлэгээг гүйцэтгэ.Эцэг эхэд чинь мэдэгдэнэ.Дахиж ийм хэрэг тариад хэрэггүй.
Би уураа барихыг хичээсээр шилэн цонхоор харвал Тэхёний дүрс хальт үзэгдэх шиг боллоо.
Би:Ойлголоо.Явж болох уу?
Багш нөгөө гурав руу харан:Та нар ч гэсэн хичээлдээ ор
Би багшийн өрөөнөөс гараад Тэхёний явж өнгөрсөн зүг рүү гүйв.Яг бодсончлон тэр хэдэн хөвгүүдтэй хамт сургуулийн коридорт зогсож байлаа.Би шийдэмгий алхсаар Тэхёний мөрөн дээр гараа тавив.