Өшөө авалт

7.6K 499 1
                                    

Тэхён:Амиа хорлох гэж байгаа бол эндээс өөр газар очиж үх

Би:Т-Тэхён

Тэхён миний гарнаас татан доош буулгаад хурдхан шиг гараа авлаа.Тэр алгаа тэнийлгэн өмдөндөө хэд хэд арчаад халааснаасаа гар ариутгагч гаргаж ирэн түрхэв.Яг л намайг доромжилж байгаа мэт.

Борооны дуслууд биеэн дээр буух нь багассаар аажмаар зогсов.

Би нулимсандаа баригдсан нүүрээ гараараа арчаад Тэхёний урд гаран алхлаа.

Хэсэг явж байгаад хойшоо харвал тэр хэдхэн алхамын зайтай гараа халаасандаа хийн алхаж байв.

Алхаагаа хурдасган явсаар нүднээс урсах нулимсаа дахин дахин арчина.Өөрийгөө тайвшруулан амьсгаагаа тогтворжуулахыг хичээн байрандаа түр зогслоо.Би адгийн амьтны өмнө уйлахыг хүсэхгүй байна.

Амьсгаагаа түгжихэд цээж хүнзэлзэн бэлбэгнэнэ.Тэхёнийг зэрэгцэн ирэхэд би тэвчсэнгүй амьсгаа аван,уйлах дуу улам чангарлаа.Сэтгэл улам өвдөн цурхиран уйлахад Тэхён хажуугаар зөрж буй хүмүүс рүү санаа зовсон байртай харна.

Тэхён:Хөөе мал минь харанхуй шөнө үхсэнээ орилоод байгаа юм бэ?

Намайг түүний үгийг тоолгүй өнгөрүүлсэнд Тэхён цамцныхаа малгайг өмсөн түрүүлэн алхаж эхлэв.

Би хашгичин:КИМ ТЭХЁН ХҮЛЭЭЖ БАЙ

Тэр надруу харчихаад ойр хавийн хүмүүсээс ичин алхаагаа түргэсгэв.

Би:ЧИ ХЭН ЮМ ЧИ ТИЙМ ОНЦГОЙ ЮМ УУ НОВШ ОО

Хүмүүс надруу ширтэж эхэллээ.Гэхдээ энэ надад тийм ч чухал байгаагүй.

Би:ЧИНИЙ ХҮССЭНЭЭР ҮҮРД ДАЛД ОРОХ ГЭЖ БАЙХАД ЯАГААД СААД БОЛЖ БАЙГАА ЮМ КИМ ТЭХЁН НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ НОВШ ОО

Тэр байрандаа зогсон буцаж эргэлээ.

Тэр миний бугуйнаас барин чирэх шахам явахад би гараа татаад:КИМ ТЭХЁН НОВШ НАДАД БИТГИЙ ХҮР

Тэхён шүдээ зуун:Би дөлий биш,битгий хашгичаад бай

Тэр хэрэгт намайг харж зогсож байсан хэдэн залуус руу муухай хараад толгойгоороо яв гэж дохиход тэд ч түргэхэн холдоцгоолоо.Ойр хавьд хүнгүй болоход Тэхён:Чи тэнэг юм уу?

Би дуугаа улам өндөрсгөн:ЧИ НАДАД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ МЭДЭВ ҮҮ

Тэхён:Чамайг хараал идээсэй гэж хэлээд үргэжлүүлэн алхав.

Өргөст цэцэг/Дууссан/Where stories live. Discover now