Би:Одоо яана аа *Хоёр нүдний зовхи татах* Тэр өөрөө дуудсан юм уу?
Ирим:Чиний утсанд мессэж ирсэн л дээ Вигээс
Би Иримээс утасаа аван мессеж хэсэг рүү ороход Тэхёний дугаараас "Мёну эмнэлэгт ир Right now" гэсэн байв.Right now? Гэхдээ хичээл тарахад бүхэл бүтэн 5 цаг дутуу байна.
Хари:Манай нөхөр хаана байгаа гэнэ
Би:Мёну эмнэлэг
Хари толгой дохисоор цааш эргэхдээ дахин надруу бөхийн баярласнаа илэрхийлэв.
Би буруу бодоогүй бол Тэхёнд ойролцоогоор 700 эхнэр болон найз бүсгүйчүүд байдаг бололтой.Садар амьтан.
Ирим:Тэгээд чи яах гэж байна
Би:Хичээлдээ суухгүй бол болохгүй ээ.Би хоцорчихоод байгаа
Ирим:Миний номыг түр барьж байгаач гэчихээд гартаа барьсан том номоо надад шилжүүллээ.Гаднаас нь харах төдийд л библи гэдэг нь ойлгомжтой байв.Би ямар ч шашинг үгүйсгэж,таагүй ханддаггүй.Бүх шашин хүний зөв замын төлөө.Тэдний сургуулиуд ч адил.Гэхдээ Ирим хэтэрхий орчихсон биш гэж үү?
Номны хуудасруу хяламхийхэд тодруулсан хэдэн мөр нүдэнд туслаа.
"Хамгийн чухал нь хүн хүнээ бодох ёстой.Таны тусламж хэрэгтэй тохиолдолд ядарч зовсон тэдэнд юугаар ч хамаагүй тусла"
Иримийг яагаад надад тэгж их тус хүргэж байсны учрыг одоо л олох шиг боллоо.Нөхөрлөлийн тухайд ч бас.Тэр библид заасан зүйлийг дагасаар өдийг хүрчээ.Энд гайхах зүйл огт алга
Ирим:Чи юугаа бодоод байгаа юм бэ?
Би:Юу ч биш дээ
Ирим:Хүүхэлдэйний-
Би:Амаа хамхи
Ирим:Ойлголоо доо
Түүний урвайсан царайг харахад миний инээд хүрэх шиг боллоо.Тэр сайн охин.Үнэхээр.Магадгүй би анх удаа л түүн шиг сайн охинтой нийлж байна.Минжон,Викториа...тэд миний өмнөх сургуульдаа нийлж байсан охид.Тэдний гайхалтай санааны хариуд би хэдэн сарын турш тэвчээрээ шалгасан.Тамхи...тэр зүйл одоо ч надад дутагдаж байна.
Ирим:Чи юу хийгээд байгаа юм бэ?
Түүний чанга хэлсэн үгэнд зүүднээсээ сэрсэн юм мэт Иримийн харц тусч буй зүг харлаа.Би өөрөө ч мэдэлгүй хайчны үзүүрээр гараа зүсчихсэн сууж байв.Гүн зүсээгүй тул цус тогтуун байдалтай харагдлаа.
