Тэхён:Пак Юни энэ хэргийг хаагдтал түр хүлээчих.Чадна биз дээ?
Миний нүд томрон:Тэхён
Тэхён:Өөрийнхөө амьдралд хар толбо суулгахыг хүсэхгүй л байгаа биз дээ
Миний хоолой гайхсан өнгөнд хувирч:Ч-Чи ой санамжаа алдаагүй байсан хэрэг үү?
Тэхён:Үгүй ээ
Би:Тэгвэл яагаад? Яагаад жүжиглэсэн юм?
Тэхёний тоомжиргүйгээр:Шуудхан хэлчихэж болох уу? гэхэд би гайхан удаанаар толгой дохив.
Тэхён урагш харсан чигтээ нүүрэндээ ямар ч сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гаргалгүйгээр "Зүгээр л миний төрөлхийн зан" гэж хэллээ.Би түүний үгэнд гайхсангүй.Тэрний "Төрөлхийн занг" өөрөөс нь илүү мэдэх учраас.
Тэхён надруу хальт харчихаад орох хаалганы зүг алхлаа.Яагаад ийм үйлдэл гаргаснаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд түүний араас чанга гэгч нь тэвэрсэн зогсож байлаа.Хоолойнд нэг зүйл тээглэчихээд амьсгал давчдан удалгүй нүднээс минь шингэн зүйл урсаж эхлэв.Болиулахыг хичээн амьсгаагаа түгжихэд цээж бэлбэгнэн нулимс улам ихээр урсана.
-Тэхён аа би хүн болгонд гай удахаас цаашгүй,хэрэггүй амьтан юм аа.Ээж ч тэр чи ч тэр миний хажуудах бүх хүмүүс надаас болж хохироод л...Хийсэн хэргээ нуучихаад намайг тайван амьсгалж чадна гэж бодож байна уу? Өмнө нь хоёр удаа амийг минь аварсан чинь л хангалттай.Бас хэний ч гаргаж байгаагүй үгийг хэлсэн чинь.Ахх би үнэхээр азгүй амьтан юм аа тийм ээ.Анхнаасаа төрөх ёсгүй нэгэн байсан бололтой.
Тэхён миний гарыг тавиулсангүй хэсэг зогсож байснаа::Тэхён аа намайг уучлаарай.Би тэр шөнө юу хийж байгаагаа мэдээгүй.Нэг л мэдэхэд...
Түүний юу яриад байгааг нь гайхсан ч ухаангүй байхад нь миний хамгийн сүүлд хэлсэн үгс болохыг төвөггүй мэдлээ.
Тэхён үргэжлүүлсээр:Гуйя заавал сэргээрэй.Босч ирээд намайг дээрэлхсэн ч болно оо.Муухай харьцсан ч би зүгээр.Хий гэсэн болгоныг чинь хийх болохоор нүдээ нээгээч
Тэр хэлж дуусчихаад:Хий гэсэн болгоныг чинь хийх болохоор нүдээ нээгээч.Би чамайг хэлсэн үгэндээ эзэн болно гэж бодож байна.
Тэхён миний гарыг тавиулаад эргэж харлаа.
Тэхён:Шарх өвдөж байсан ч чиний тэвврэлтэн дор удаан тэслээ.Чамайг драманыхаа үгнүүдийг хэлж дуусах хүртэл ойролцоогоор 5 минут.