Цуу яриа

6.9K 499 2
                                    

Гэнэт танидаг царай нүдний буланд харагдах шиг болоход би тэр зүг рүү харцаа огцом шилжүүлэв.

Миний нүд томрон:Ким Тэхён

Би сандарсандаа юу хийхээ мэдэлгүй Минжоны мөрнөөс татан түүний ардуур орлоо.Намайг хэтэрхий хүчтэй татсанаас болж тэр барагтай л уначихсангүй.

Минжон:Пак Юни! Яагаад байгаа юм бэ?

Хөгжимний дуу чанга байсан тул түүний хэлсэн үгийг Тэхён сонсоогүй гэж найдаж байна.

Би Минжоны чихэнд ойртон:Гуйя нэгхэн минут ямар ч хөдөлгөөн битгий хий

Минжон:Өсгийтөй гутлан дээр хагас суух ямар хэцүү гэдгийг мэдэх үү? гэсээр дээшээ босон татаж дууссан тамхиа хаяхаар цааш холдлоо.Энэ мөчид найзуудтайгаа инээж зогссон Тэхёний харц над дээр тусав.Гэвч түүнд нүүрний ямар нэгэн хувирал ажиглагдсангүй буцан урагшаа харах нь тэр.Дахин огцом эргэж харахад нь би үсээрээ нүүрээ халхлан хүмүүсийн дундуур гарахаар зүтгэж байв.

Минжон миний нэрийг дуудсаар араас хүрч ирэн:Ийм хурдан явах гэж байгаа юм уу?

Минжон чамайг алчихмаар л байна шүү...

Минжон:Би их царайлаг залуус харсан.Хамт хөгжилдөцгөөе

Би:Ким Минжон яг одоо надаас савраа тат

"Уучлаарай"

Бид гайхсаар толгойгоо хойш нь эргүүлэхэд Тэхёний найзуудын нэг нүүрэндээ дотно инээмсэглэл тодруулан зогсож харагдлаа.Түүний нэрийг санаж байна.

Минжон шуудхан миний гараас тавьж үсээ чихнийхээ ардуур хийсээр:Ямар нэг юм болоо юу?

Жин:Бидэнтэй хамт хэдэн шил юм уухгүй биз

Минжон:Тэгэлгүй яахав

Тэр намайг үг хэлэхийн завдалгүй гараас татсаар Тэхёний зогсож байсан газар авчрав.

Хусог:Жин охин найрч чадахгүй ээ арчаагүй царайлчихаад-

Намжүүн Хусогийг нудран:Чимээгүй

Минжон:Сайн уу

Жимин:Жин ах ч тоглоом биш юм аа

Шюга:Би энэ охиныг сургууль дээр харсан юм шиг санагдах юм

Би гүнзгий амьсгаа аван:Минжон эндээс явья

Минжон:Юу?

Би:Надад энд байх хугацаа үлдсэнгүй

Намайг тэдний хажуугаар гарах гэхэд ардхан талд Тэхёний "Хүлээж бай" гэх намуухан хоолой дуулдав.

Өргөст цэцэг/Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя