Би чамд хайртай

8.1K 540 11
                                    

Нулимс илүү ихээр урсан зүрх хүчтэй хатгуулж эхэллээ.Иримийн миний нэрийг дуудах дуу сулран суларсаар юу ч сонсогдохоо болив.Бүх зүйл харанхуй байна.

Яг л хар дарсан зүүднээс сэрэх мэт орноосоо ухасхийн өндийвөл өрөөг минь харанхуй бүрхжээ.Эхэндээ юу болсныг санасангүй.Дараа нь хаалга руу алхаж эхлэхэд бүх юм зурсхийн орж ирлээ.Тэмцээний дараа нүд харанхуйлж,толгой эргэж эхэлсэн.Дуугаа дуусгаж чадаагүйдээ харамссаар шатаар уруудан буулаа.Нэг харахад би цэцэрлэг дотор ороод ирчихсэн зогсож байх нь тэр.Харин яаж ирснээ санасангүй.Гүнзгий амьсгаа аван холоос харагдах гэрэлнүүдийг ширтэн зогслоо.Тархи минь дахиад л Тэхёноор дүүрчих шив.Байшингийн цаад буланд ямар нэг юм хөдлөх шиг болсонд нуруугаар хүйт даагаад явчихлаа.Дараа нь эмэгтэй хүний хоолой ардхан талд гарахад цус минь царцах шиг болов.

Минжон:Би чамайг сүнс гэж бодлоо.Хэзээ сэрсэн юм.Бие чинь зүгээр биз дээ

Би:Тийм ээ зүгээр.Дөнгөж сая зүрх зогсох шахсаныг эс тооцвол.

Намайг нуруугаа эргүүлэн орох хаалга руу зүглэхэд Минжон:Яагаад надаас зугтаад байгаа юм

Би эргэж хараад:Би худлаа ярихыг хүсэхгүй байна.Амьдралаас минь алга болоод өгөөч.

Минжон:Би чамайг алаад идчихгүй.Өнөөдөр орой чамтай ярилцахыг хүсэж байна гээд "Яг л урьдных шигээ"гэж хэллээ.Энэ удаад түүний хүсэлтийг зөвшөөрмөөр санагдав.Минжон тамхиа асаан газар суугаад намайг өөрийнхөө хажууд суухыг санал болголоо.

Би түүний хажууд суугаад:Миний хажууд битгий тамхи тат

Минжон тоосон шинжгүй тамхиа асаагаад:Чи тэр өдөр гарч ирээгүй бол би өдийд энэ зүйлд шунахгүй байсан.Санаж байна уу?

Би:Дурсаад ч хэрэггүй байх.

Минжон:Чи тэр үед бүгдийг эхлүүлсэн.Тэгээд хайрыг хэнд ч хэрэггүй хийсвэр зүйл,хайраас болж шаналж байгаа хүмүүс бүгд тархигүй илжигнүүд гэж боддогоо бас намайг ямар өрөвдөлтэй алаад хаячихмаар новшийн байгааг минь хэлсэн.

Би урагш харсаар:Чи одоо ч гэсэн новшийн хэвээрээ.

Минжон:Яагаад зугтчихсан юм? Бас чи үнэхээр их өөрчлөгджээ.Гайхмаар юм.

Би:Би өнгөрсөн зүйлийг ярих дургүй.Би аль хэдийн тэнд байхаа больчихсон болохоор яриа чинь утгагүй сонсогдоод байна.Нэг л зүйл асууя.Амьдралд минь дахин гарч ирсэн шалтгаан чинь юу юм?

Өргөст цэцэг/Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora