Гал

7.1K 488 5
                                    

Би сул дуугаар:Тэхён аа би чамтай хамт унтаж болох уу?

Тэхён дээгүүрээ бүтээсэн хөнжлөө аваад:Зайл

Би:Тэхён аа

Тэхён ухасхийн босч ирээд:Чи надаар тоглоод байна уу? Чи хэнтэй хамт унтана гэсэн бэ?

Би урвайн:Ганцаараа унтана

Тэхён надруу хяламхийчихээд гэрлээ унтраахаар орноос босов.Түүнийг буцан хэвтсэний дараа би харанхуйн дунд хэсэг зогслоо.Одоо ч зүрх савлан,хар дарсан зүүд минь нүдэнд харагдаж байна.Хөлөрсөн духаа арчин,гүнзгий амьсгаа авчихаад орон дээрээ хэвтлээ.Тэр хүүхэлдэйн дүрс дахин дахин төсөөлөгдөөд байсанд би чимээгүйхэн босоод орныхоо доод талаас түрэн Тэхёний ортой ойрхон зайд аваачив.Тэр энэ удаад хэл ам хийсэнгүй.

Би хөнжлөөрөө өөрийгөө ороон нүдээ анилаа.Дахиж битгий тэр зүүдийг зүүдлээсэй.

Юни хөнжлөөсөө чанга зуурсаар нусаа шуртхийтэл нь удаанаар нь татахад Тэхён цочин нүдээ нээв.

Юнигийн унтаж буй төрх сарны гэрэлд тодрон харагдахад Тэхён санаа алдаад Жиний хэлсэн үгсийг бодлоо.

Flashback

Жин уруулнаасаа гарсан цусыг арчин зогсож буй залуугаас уучлалт гуйгаад Тэхёний араас гүйлээ.

Жин Тэхёний араас нэрийг нь дуудан гүйхэд тэр ч хөмсөг зангидсаар эргэж харав.

Жин:Тэхён ярилцъя

Тэхён:Юуны талаар

Жин:Пак Юни

Тэхёнийг асуулт эрсэн харцаар ширтэхэд Жин үргэжлүүлэн:Ганц охиноос болж Жиүгтэй гар зөрүүлж байгаа юм уу?

Тэхён:Ганц охиноос болж? Үгүй дээ Жин.Жиүг зүгээр л миний замд саад болсон

Жин:Чи замдаа тааралдсан бүхнийг үзэн ядаад байвал-

Тэхён:Бүгд биш

Жин:Тэгвэл тэр охины талаар юу гэх гэж байна

Тэхён:Энэ чамд хамаагүй асуудал

Жин:Тэр охин чамд ямар ч буруу зүйл хийгээгүй.Чи хэтэрхий шударга бус юм.Бас хэрцгий.Фен охидуудыгаа зогсоох хэрэгтэй гэж бодохгүй байна уу?

Тэхён:Чи юу ч мэдэхгүй байна найз минь гэж хэлээд цааш алхахад нь Жин:Урьдны Тэхёнийг хармаар байна гэж араас нь хашгирлаа.

Тэхён:Уучлаарай

Тэхёнийг харагдахаа болиход Жин толгой сэгсэрсээр буцан явав.

Өргөст цэцэг/Дууссан/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin