Хүүхэлдэй

7.6K 497 0
                                    

Тэхён миний гарыг хүчтэй саваад:Аалзаа гарга

Би гайхсандаа түүнрүү том харав.

Тэхён:Би удаан хүлээхгүй шүү гээд түлхүүрээ надад өглөө.

Би уруулаа хазалсаар түлхүүрийг авахад түүний ширүүн харцанд гар минь бараг л чичирхийлж байв.

Би юу хийхээ мэдсэнгүй.Олон хүмүүсийн нүдэн дээр шившигтэй гэгч нь аалзнуудыг нэг нэгээр нь гаргах уу? Эсвэл шууд зугтаад маргааш охидуудын гарт үхэх үү? Хариулт нь адилхан.Надад сонголт үлдээгүй.Би энэ удаад гарцаагүй үхэх байх.

Тэхён:Би тоолж эхлэх юм уу гэж хүйтэн хоолойгоор асуулаа.

Гүнзгий амьсгаа аван түлхүүрийг хийн эргүүлэх гэтэл өөр нэг гар орж ирэн намайг татав.Гайхан эргэж харвал өмнө нь харж байгаагүй залуу Тэхёний зүг тийм гэхийн аргагүй ширтэж байлаа.Гэхдээ түүнийг өмнө нь харж байсан юм шиг санагдаж байна.

Тэхён харцаа түүнрүү шилжүүлэхэд тэр ам нээн:Яагаад түүнийг албадаад байгаа юм

Тэхён:Өөртөө хамаагүй зүйлдээ гараа дүрэх хэрэггүй гэж эцэг эх чинь заагаагүй юу?

Танихгүй залуу надад хандан:Чи явж бай,би зохицуулчихъя

Намайг толгой дохин эргэх гэхэд Тэхёний "Пак Юни" гэх захирсан хоолой ард гарав.

Тэхён:Би жинхнээсээ амьдралыг чинь дуусгаж чадна шүү

Би эргэж харсангүй алхаагаа хурдасган булан тойроход Тэхён гараа атган урд зогсож байсан залуугийн нүүрийг цохилоо.Түүнийг заамдаж аван дахин цохихоор гар далайхад хүүхдүүдийн дундаас Жин Хусог хоёр ирэн Тэхёнийг зогсоолоо.

Жин:Тэхён биеэ барь

Хусог:Тэр чамайг яагаачгүй

Тэхён хүндээр амьсгаадан гараа хүчтэй татаж аваад цааш явахад Жин уруулныхаа цусыг арчиж буй залуугаас уучлалт хүсээд Тэхёний араас гүйв.

***

Ирим:Чи үнэхээр итгэлтэй байна уу? Хөл гараа хугалчихвал яах болж байна аа

Би:Хүүхдүүд орж ирэхээс өмнө гарах хэрэгтэй байна.Намайг доош буухад цүнх шидээрэй ойлгосон уу?

Ирим:Чи үхчихвэл-

Би:Амаа тат

Хүүхдүүдийг унагаахад ашиглаж байсан олсоо цонхны дээд талаас уян Иримд бариулаад бэлхүүсээрээ ороолоо.

Өргөст цэцэг/Дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt