Муу хүн

7.5K 507 2
                                    

:Тэр Тэхёнд биеэ үнэлсэн гэсэн

Би норсон үсээ хойшлуулан шалаар нэг тарсан дэвтэр номоо авахаар доош тонгойлоо.

Хичээл орох дөхөж байсан тул тэр хэрэггүй амьтдын нүд над дээр тийм ч удаан туссангүй.

Эхний цаг орох хонх дуугарахад би ариун цэврийн өрөөнд нойтон
үсээ самнаж байв.Түгжээ тайлагдах дуу сонсогдож цаад хаалганаас танихгүй охин гарч ирлээ.Хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь тэр охин хэтэрхий их жингийн илүүдэлтэй юм.

"Чи хичээлдээ ороогүй юм уу?"

Би түүний дүрсийг толиноос харлаа.Байз тэр ямар нэг зүйл хэлсэн үү?

"Хүүхдүүд чамд ахиад л муу зүйл хийжээ"

Түүний хоолой нэг л танил санагдлаа.Надад шархны тос өгсөн охин,магадгүй тэр байх.

"Гайхах хэрэггүй дээ,би тэдний нэг биш"

Би:Надтай ойр байх гэсний хэрэггүй дээ

"Намайг Хан Ирим гэдэг.Чамайг Пак Юни гэдэг тийм үү?"

Би:Тэгэхээр Хан Ирим чи юу хүссэн юм

Ирим:Чи муухай ааштай юм аа

Би:Чамайг хүүхдүүд надтай ярьж байхыг харвал зүгээр өнгөрөөхгүй л байх.Чамд юу хэрэгтэй вэ?

Ирим:Хувцас чинь норсон байна.Надад илүү форм байгаа

Би:Хэрэггүй дээ сайхан сэтгэлд чинь баярлалаа

Тэр намайг сонсоогүй юм шиг цүнхнээсээ форм гаргаж ирэн надруу сарвайв.

Би:Би чамд төвөг удахыг хүсэхгүй байна.

Ирим:Их олон зүйлд санаа зовох юм аа,зүгээрдээ.Хажуу талд хувцас солих өрөө байдаг

Тэр надаас салахгүй нь.Хувцас солих өрөөнд орохдоо түүний өгсөн формыг сайтар нягталсны эцэст өмслөө.Түүний форм надад хэтэрхий томдож байна.Би яг л элээ шиг харагдаж байгаа байх.Юбканы тэлээг нь сайтар чангалсаар гарахад тэр гадаа инээчихсэн зогсож байлаа.

Ирим:Анги руугаа явцгаах уу? Энэ цаг завсарлачихсан

Би итгэлгүйхэн форм руугаа хараад:Тэд намайг харвал элэг нь хөших байх

Ирим:Зүгээр ээ чи хөөрхөн харагдаж байна

Би түүний үгийг тоолгүй корридороор алхаж эхлэхэд тэр миний ардаас дагасаар байв.Тэр яг тэнэг байх.

Ирим гүйсээр миний хажууд ирэн:Нүүрэн дэх шарх чинь овоо эдгэжээ

Би:Яагаад санаа тавиад байгаа юм

Өргөст цэцэг/Дууссан/Where stories live. Discover now