Ep 14

7K 492 8
                                    

Хэрвээ үгүй бол энэ бүхний төгсгөл хагацал бас үхэл ирнэ.Хайр байгаагүй цагт хараал дахин биелэхгүй...

Тэр эмэгтэйн хоолой илүү гунигтай болж нүднээс нь нулимс урсаж эхэллээ.

Эмэгтэй:тэр үхсэн,тэр надаас болж хамгийн аймшигтай үхлээр үхсэн.би байгаагүй бол би-Үгүй ээ тэр охин чинь ч гэсэн үхэх ёстой *Хашгирах* ХАРААЛ БОЛ ХАРААЛ.

Түүний нүд галзуу хүнийх шиг эргэлдэн дахиад л дотор зүсмээр инээж эхэллээ.Ирим гарахыг сануулан Тэхёний мөрнөөс татахад тэр газар ширтэн юу болоод байгааг ч анхааралгүй зогсоно.Аяга таваг хагарах дуунаар түүний ухаан орлоо.Гэсэн ч тэр байрнаасаа хөдөлсөнгүй.

Ирим Тэхёнийг сэгсэрч чангаар орилон:Намайг сонсож байна уу? Хурдан гарцгаая.Энэ эмэгтэй солиорчихсон байна.

Тэднийг байшингаас гарахтай зэрэгцэн эмэгтэйн муухай хоолой дахин нэг сонсогдлоо.Тэр хүйтэн сэтгэгдэл төрүүлсэн газраас холдох үед Тэхён дахин хөдөлгөөнгүй зогсов.Ирим үе үе нулимсаа арчин Тэхёноос уучлалт гуйна.Юниг тэр өдөр дагуулж яваагүй,сүмийн гадна ганцааранг нь үлдээгээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэдгийг тэр мэдэж байв.Өнгөрсөнд жижигхэн зүйлийг өөрчлөхөд л бүх зүйл хэвийн байх байсан.

Тэхён хэсэг хугацаа өнгөрсний дараа ам нээлээ.

-Яагаад уйлаад байгаа юм.Юни үхчихээгүй байна.Эмч тэрнийг зүгээр гэж хэлсэн.

Ирим:Гэхдээ-

Тэхён шийдмэг дуугаар "Тэр үхэхгүй "гэж хэллээ.Ирим түүний бодлыг бараг л мэдэж байв.

Ирим уйлсан хэвээр:Чи сэтгэлээ татсан ч Юни хайрласан хэвээр байх болно.Хугацаа бага үлдсэн.

Тэхёний амьсгал давчдаж эхэлсэнд тэр гүнзгий амьсгаа аван дээш харлаа.

Тэхён "Түүнийг үхвэл би дахиж амьсгалж чадахгүй байх" гэж сул дуугаар хэлээд "Юнид энэ тухай битгий хэлээрэй.Зүгээр л байдаг шигээ бай." гэж үргэжлүүллээ.

10 хоногийн дараа

Эмч:Өвчтөний биеийн байдал харьцангүй сайн болсон.Энэ хугацаанд бид хичээнгүйлэн ажилсны үр дүнд....

"Алив ээ намайг зүгээр л эрүүл болсон гээд хэлээд өг."

Эмч:Сүүлийн үед сурагчид их ядаргаанд орох болсон.Ялангуяа төгсөх ангийн сурагчид хичээл номондоо захирагдан эрүүл мэнддээ ч.....

"Юу хүсээд байгаа юм бэ? Гарч болно гээд л хэлчихээч дээ."

Эмч:Бие сайн бодож витаминаа.....

Өргөст цэцэг/Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя