Ээжийн хэлснээр өөрт байгаа хамгийн үзэмжтэй гэсэн даашинзаа өмсөн түүнтэй хамт гэрээс гарлаа.Дээд зэрэглэлийн рестораны өмнө ирэхэд ээж гүнзгий амьсгаа аван:Хамгийн сайнаараа хийгээрэй
Би юу ч дугарсангүй.
7 номерын лаа асаасан тансаг ширээнд суун тэднийг хүлээлээ.Ээжийг харвал тэр их түгшиж байгаа бололтой.
Хагас цагийн дараа 40 орчим насны эрэгтэй миний үеийн хөвгүүн дагуулсаар орж ирэв.
Ээж босон:Ханиа
Ээжийг ингэж хэлэхэд тэр эрэгтэй инээмсэглэн миний зүг хараад:Тэр хөөрхөн юм аа.
Би баярласнаа илэрхийлэн толгой дохив.
Эрэгтэй:Цаашдаа аав гэж дуудаж байгаарай
Тэр ингэж хэлээд хажуудаа зогсож байсан хүүг нудраад:Тэхён аа ээж дүү хоёртойгоо мэндлээч гэж зандарсан хоолойгоор хэлэв.
Тэхён гэгч тэр хөвгүүн нүдэндээ хүйтэн харц тодруулан:Би доод зэрэглэлийн амьтадтай мэндэлдэггүй
Аав:Тэхён!!!
Тэхён намайг цоолох шахам муухай харсаар миний урдаас харсан суудалд суулаа.
Аав:Уучлаарай,манай хүү жоохон хүмүүжилгүй
Ээж инээмсэглэн:Зүгээрдээ шинэ гэр бүлтэйгээ эвлэрэхэд цаг хугацаа хэрэгтэй шүү дээ гээд Тэхёний гараас барив.
Тэхён нэг секунд ч бололгүй ээжийн гарыг хүчтэй савлаа.
Тэхён:Хэн миний гэр бүл гэж! Та нар лав биш
Түүний аав Тэхёний хацрыг хүчтэй алгадахад тэр дахиад л нөгөө өширхөсөн гэмээр харцаа тодруулан биднийг ээлжлэн ширтэв.
Аав:Тэхён хэтэрч байна шүү
Ээж:Хүүгээ яахнав дээ
Тэр эрэгтэй уур амьсгалыг өөрчлөхийг хичээн худлаа инээмсэглэн:Миний охины нэрийг хэн гэдэг вэ?
Би:П-Пак Юни
Аав:Цаашдаа ахтайгаа дотно байгаарай,тэр чамаас нэгээр ах
Тэхён тохуурхсан байдалтай зэвүүн инээмсэглээд:Ах гэнэ шүү
Ээж:Хоол захиалах уу?
Аав:Тэгье дээ
Тэхён:Таны хүсэлтээр энэ хүмүүстэй уулзчихлаа.Одоо явж болно биз дээ
Аав:Суу
Тэхён амандаа бувтнан:Хараал ид
Бид хоолоо захиалж маш тав тухгүй нөхцөлд хоолоо идлээ.Гэхдээ Тэхён идээгүй.Тэр ээж бид хоёрыг анхнаасаа л үзэн ядаж байна .