Нууц

7.2K 480 6
                                        

Бас түүний уруул өөр ижилхэн зүйл дээр байгааг мэдрэхэд Тэхён хурдхан шиг Юнигийн дээрээс босон өрөөрүүгээ гүйлээ.Аз болоход Юни сэрсэнгүй.

Маргааш

Тэхён намайг өөртэй нь үнсэлцсэн гэж зүүдэлсэн гэвэл ална даа.Гэхдээ л яг жинхэнэ юм шиг *Уруулаа барих* Үгүй ээ үгүй.Толгойгоо дахин дахин сэгсэрч байтал Ирим хойноос:Юни чи зүгээр үү?

Би эргэж харан:Зүгээр л сонин зүүд дахин дахин бодогдоод байна.

Иримийн нүд томрон:Дахиад л тэр хараалтай хүүхэлдэй юу?

Би тайвнаар:Энэ удаад тийм биш

Ирим нүдээ гүйлгэн миний бугуйг хараад:Аймшигтай харагдаж байна.Би бүх зүйлийг байсан байранд нь аваачих болно оо.

Би:Чадна гэж бодож байна уу?

Ирим:Мэдээж

***

Амандаа дуу аялсаар гэрт ороход хоолны үнэр хамар сэтлэм үнэртэж байлаа.Гэхдээ оройн хоолны цаг болоогүй байна.Гайхсаар хоолны өрөөнд ороход миний нүд томрон,дотор палхийгээд л явчихлаа.Минжон? Тэр энд юу хийж байгаа юм бэ? Тэр хойд аавтай ярилцан үе үе инээнэ.Би зүүдлээгүй биз дээ?

Тэдний анхаарал сатаарч Минжон надруу харлаа.

Минжон дуу алдан:Юни би чамайг энд амьдардаг гэж бодсонгүй.Сая л Ким захирлаас сонслоо.

Би хойш ухран:Чи юу хийж байгаа юм

Хойд аав:Үйлчлэгч эгч ажлаасаа чөлөө авсан.Минжон түүнийг орлож нэг сар ажлыг нь хийнэ.Манай компаны нарийн бичгийн охин байгаа юм.Аз болоход та хоёр бие биенээ таних бололтой.

Минжон инээмсэглэн:Тийм шүү бид үнэхээр сайн найзууд тийм биз дээ Юни

Би зүгээр л толгой дохив.Шатны гишгүүрийн чимээ дуулдаж бид бүгдийн анхаарал тэр зүг рүү сарнилаа.

Тэхён шатаар буусаар:Юни би буруу бодоогүй бол чи ирэх цагаасаа 30 минут хоцорчихлоо.Хаана юу хийсэн?

Би хоолойгоо засаад:Юу ч хийгээгүй ээ

Тэхён бидний хажууд ирэн Минжон руу нүднийхээ булангаар хараад:Тэр хэн бэ? Бас энд юу хийж байгаа юм гэж асуув.

Хойд аав:Та нар яагаад Минжонийг таагүй байдлаар хүлээж аваад байгаа юм.Өмнөх үйлчлэгчийг орлож байгаа.

Минжон дахиад л нөгөө инээмсэглэлээ нүүрэн дээрээ тодруулан Тэхён руу гараа сунгаад "Минжон" гэж дуудаарай гэж хэлэв.Тэхён түүнийг үл тоон хөргөгч рүү зүгэллээ.

Өргөст цэцэг/Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora