Өмнөтгөл хэсэг

1.7K 97 0
                                    

<<Хар хэрээ цагаан болох нь 1000 жилд ганц л тохиолдоно энэ бол тэдний энэ хорвоод мэндэлснээс хойшхи 1000дах жил буюу тэдний насны эцсийн үед бууралтаж байгаагын илрэл юм. Мэдээж хэрэг байглийн шалгарлаар 1000 наслах хэрээ ховор төдийгүй 1000жилийн үечлэлд ганцхан хэрээ л амьд гаран бууралтах явдал ч бий. Эртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.>>

Бяцхан охин ил галын хажууханд суун эмээгийнхээ ярих үлгэрийн үг бүрийг алдалгүй сонсон тархиндаа дүрсэлсээр мөрөөдлийн ертөнцдөө аялан суух ажээ.

-Эрт урьдын цагт нэгэн үзэсгэлэнт бүсгүй ядуу тосгонд амьдралдаа сэтгэл хангалуун ч өдөр бүр нуруу тэнийлгүй ажиллах эцэг эхийнхээ тухай бодоход л сэтгэл нь шимширдэг байлаа. Тэрээр нэг өдөр ой дундуур зугаалан явахдаа энэ хавьдаа өмнө нь харж байгаагүй хөвгүүнтэй тааралдав. Гэхдээ тэр хөвгүүн охиныг үл анзааран газарт өвдөглөн суун ямар нэгэн зүйлийг нухацтай хийж байлаа. Охин танихгүй хүнтэй ярилцахыг бурууд тооцдог ч сониуч зандаа хөтлөгдөн хөвгүүнрүү дөхөн түүний хийх үйлдлийг ажиглалаа. Одоо л охинд хүүгийн хийх үйлдэл ажиглагдав. Цагаан шувууны далавчинд модны тайрдас бэхлэн, өмсөж байсан цамцныхаа ханцуйнаас уран шувууны далавчыг ороож байлаа. Хөвгүүн хийж байсан үйлдлээ дуусган:

-одоо өвдөхгүйдээ гэснээ шувууг алган дээрээ өргөн эргэж харан алхахдаа охиныг олж харав.

-Чи сая наад шувуугаа эмчилснүү? хэмээн охины нүд нь байдгаараа томорсон байгаа нь ийм зүйл анх удаа харж байгаа гэдгийг нь илтгэх шиг.

- далавч нь гэмтчихсэн байсан болхоор тусалсан юм. Өөрөө намайг нууцаар харж байсан хэрэгүү? хөвгүүн гайхсан царайтайгаар охиноос асуув.

- Үгүй ээ зүгээр энэ хавиар өнгөрч яваад санамсаргүй харчихсан юм. Гэхдээ энэ ямар шувуу вэ?

-Хэрээ

- Цагаан хэрээ байдаг юмуу? Энэ удаад охины царайнд гайхсан төрх тодорлоо.

-Увьдастай жигүүртэн болхоор цагаан байгаа юм.

Охин болоод хөвгүүний харилцаа энэ хэдхэн харилцан ярианаас эхэлжээ. Энэ явдлаас хойш охин хөвгүүн хоёр хэрээгээр шалтаглан уулзсаар эцэстээ бие биедээ сэтгэл алдархад цагаан хэрээ тэдний нүдэн дээр үнс болон замхарсан ажээ. Энэ үед цагаан хэрээ хүүг эзнээрээ сонгон түүнд заяаны ханийг нь олж өгөөд хорвоогоос хальсан гэдэг. Охин хүү хоёр өнө удаан жил хамтдаа амьдран энэ хорвоог элээсэн гэдэг.

Эмээгийнхээ ярьсан үлгэрийг дууссаны дараа бяцхан Сура өөрийнхөө төсөөлөлд автан үлгэрээ үргэлжлүүлсээр хана ширтэн суухыг харсан түүний ах ПакЧанёол түүнрүү хажуудаа байсан чихрийн цаасыг авч шидээд:

-битгий хоосон мөрөөдөлдөө автаад бай энэ чинь зүгээр л үлгэр гээд хэлээ гарган дүүгээ шоглож эхлэх нь магадгүй Чанёолыг уйдсаныг илтгэх мэт. Харин Сура Чанёолын шидсэн чихрийн цаасыг ил зуухруу шидээд:

-та ямар бүдүүлэг юм бэ? тэнэг хүмүүс бүдүүлэг байдаг гэж эмээ хэлсэн хэмээн Чанёолруу духаараа харан:

-тэглээч үлгэр жинхэнэ мэдвүү! Би том болоод цагаан хэрээтэй болно!

Сура-н яриаг Чанёол улам шоолон:

- хоосон мөрөөдхөө боль ПакСура би чиний ах гэдгээсээ ичих нь байна гэж үгээ дуусгамагцаа хэлсэн үгэндээ харамсаж эхлэх нь тэр. Учир нь түүний үгэнд гомдсон бяцхан Сура-н нүднээс доголон нулимс урсаж байлаа. Чанёол Сура-г тэврээд:

-за ах нь тоглосон юмаа уучлаарай. Цагаан хэрээ жинхнээсээ байдаг. Миний дүүгийн зөв хэмээн Сураг аргадах нь Сурагын гомдлыг тайлж байлаа. Харин тэднийг харан суух эмээгийнх нь нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл тодорсоор...

Цагаан хэрээWhere stories live. Discover now