Сурагын төсөөлөлд өдийд тэрээр хөл дээрээ зогсон олны өмнө бүжиглэж байгаа боловч бодит байдал дээр түүний төсөөллөөс тэс ондоо дүр зураглал болж хөл алдан унасан Сура-г Бэкхён Сера хоёр өргөн босгож Юна түүнрүү жуумалзан харин балетийн сурагчид түүнрүү гайхшран харж хоорондоо шивэр авир хийж байлаа.
Сера Бэкхёнтой цуг Сураг өргөн босгохдоо түүнд санаа зовон: Зүгээрүү? Чи алхах арай болоогүй байгаа гэдгээ битгий март. Даамжирвал энэнээс ч дордож мэднэ шүү хэмээн хөмсгөө зангидан Сураг зэмлэхэд Сура санаашрангуй толгой дохиод Бэкхёноос таягаа аван тулж зогсов. Бэкхён Сурад таягыг нь өгсөн ч дахиж унагахгүй гэсэндээ бэлхүүсээр нь гараа оруулан тэвэрч байв. Түүний хийсэн үйлдэл Сурагын гижгийг хүргэж сэтгэлийг догдлуулах мэт, Сурагын биеэр тог гүйх мэт мэдрэмжийг төрүүлэв.
Юна тэдний зүгт ирэн эелдэгхэнээр инээмсэглээд: Сура зүгээр биздээ? Түрүүн унаж харагдсан гэхэд нь Сура толгой дохиод: Тиймээ. Заза бид одоо явьядаа өөр хийх ёстой юм их байна гэж хэлээд салах ёс хийн тэндээс Бэкхён Сера нарыг дагуулан гарав. Өглөөхөн л эрч хүчтэй байсан оюун санаа нь эрч хүчээ алдаж бие нь сульдах мэдрэмжийг Сура зүрхээрээ мэдрэх шиг… зүрхээ гаргаж ирээд чулуудчихмаар ч юм шиг сэтгэл тавгүй мэдрэмжийг мэдрэн явсаар машиндаа ирж суухдаа арын суудал дээр төмөр тортой нь орхисон хэрээрүүгээ харж санаа алдаад ‘энэ үнэхээр эмээгийн ярьдаг байсан хэрээ мөн юм боловуу? Мөн байсан бол надад сая туслах ёстой байгаагүй гэжүү? тэгхээр биш л болж таарлаа… гэртээ харьхаараа амьтны асрамжинд нь буцааж өгье өөрийгөө ч аваад явж чадахгүй байж хэрээ тэжээнэ гэнэ шүү!’ гэх бодлыг өвөртлөн суух нь таагүй.
Бэкхёныг Сурагын мөрөн дээр гараа тавьхад Сура зүүднээсээ сэрэв. Хар дарсан зүүднээсээ… Түүнийг жигшсэн,шоолсон олон түмний өмнө хөл алдан унаж байгаа өөрийгөө ямар өрөвдөлтэй гэдгийг харсан хар дарсан зүүднээс нь сэрээсэн Бэкхён талархууштай. Сура хэдий зүүднээсээ сэрсэн ч сургууль дээр нь болсон зүйлс, зүүд нь хүртэл түүнийг тавгүйтүүлэм юм. Сура Бэкхёнруу харан аль болох тайвнаар: Бид хаана байгаа юм? Гээд танил бус орчноо ажиглав.
Бэкхён: манай гэрт байна. Сера эгч ажилтай гээд явчихсан. Чи унтчихсан байсан болхоор машинд тухгүй байх гэж бодоод чамайг гэртээ аваад ирчихсэн юм.
-манай гэрлүү ч явж болох байсан шүү дээ. Гэрийн түлхүүр цүнхэнд байсан гээд Сура бодолд автсаар нэгэн зүгт ширтэн хариулахад нь Бэкхён санаа алдсаар: тийм байх нь ээ. Би тэр талаар санасангүй. Тэгвэл одоо гэрт чинь хүргээд өгье гээд Бэкхён Сураруу ширтэхэд Сура гөлөрсөн зүгээсээ нүдээ үл салган барагтаа Бэкхёны үгийг сонсоогүй боловуу гэмээр л байдалтай байв. Бэкхён Сурагын харцыг дагуулан харцаа шилжүүлэхдээ тэдний багадаа солилцож байсан шүрэн бугуйвчыг ширээн дээр байх хиймэл гаран моделд өлгөсөн байхыг олж харлаа. Бэкхён босон бугуйвчаа аван халааслахад Сура сая л нэг ухаан орох шиг Бэкхёнруу харахад Бэкхён:
– гоё бугуйвч болхоор нь хаядаггүй юм гээд худлаа инээв.
Сура толгой дохин: гэхдээ энэ бугуйвчыг хархаараа намайг боддоггүй биздээ? гээд өөр тийш харан буруу зүйл ярьснаа ухаарсан мэт: заза мартдаа… намайг гэрт хүргээд өг эсвэл хэн нэгнийг дуудчих гэхэд нь Бэкхён дагзаа маажин: Зүгээр би хүргээд өгье гэв.
Тэднийг Бэкхёны гэрээс гарч ирэхэд үдшийн тэнгэрт тэргэл саран мандаж бүхнийг гэрэлтүүлэх мэт.
Бэкхён Сураг түшин гэрийнх нь үүдэнд ирэхэд Сура Бэкхёнруу хараад: өнөөдөр надад тусалсанд баярлалаа. Чанёол ирээгүй байгаа байх. Уучлаарай би чамайг гэртээ оруулах дургүй байгаа юм биш шүү гэхдээ би ганцаараа баймаар байна лдаа… гээд үгээ цааш залгихад Бэкхён санаа алдан толгой дохиод:
-тэгвэл тэгдээ. Би ингээд явьядаа. Сайхан амраарай гээд нэг гартаа барьсан тортой хэрээг Сурагын гарт бариулаад эргэж харан алхахынхаа өмнө Сураруу нуруугаа харуулсан чигтээ: Тэр бугуйвчыг харах болгондоо чамайг боддог гээд Сураг үг хэлэхээс өмнө хурдан алхан Сураг үлдээн одов. Үнэндээ Сурад хэлэх үг ч байсангүй. Тэрээр сонссон зүйлдээ сэтгэл нь догдолснуу эсвэл сандарснуу гэдгээ ч ялгасангүй.
Гэртээ орж ирэн хэрээгээ ширээн дээр тавиад таягаа байсан байранд нь буцаан хийж өөрийн тэргэнцэр дээрээ суун өөртөө халуун цай аягалаад амар амгаланг мэдрэх мэт нүдээ анив. Цагаан хэрээний үлгэр худлаа юм боловуу? Үнэн байсан бол өдөр би алхаж чадах байгаагүй гэжүү?
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.