Урин дулаан цаг ард хоцорч хүйтэн өвөл айлчлан ирлээ. Сура цагаан хэрээгээ торонд хийн бэлтгэлийн заалны цонхон дээр тавиад өөрөө заалны голд зогсон биеэ чангалж өлмийгөө өргөн удахгүй эгшиглэх хунт нуурын аязд биеэ бэлтгэн зогсоно. Удалгүй заалыг дүүртэл хунт нуурын ая эгшиглэн хангинаж Сура гараа дэлгэн нисэх мэт бүжгийн заалыг эзэгнэн бүжив. Заалны үүд нээгдэн түүнрүү инээмсэглэх хүмүүс заалыг дүүргэж тэдний дунд тэднийг орж ирснийг ч үл анзааран өөрийгөө шувуу мэтээр төсөөлөх Сура…
Эгшиглэх ая эцэслэж Сура нүдээ нээхдээ өөрийгөө бүжгийн зааланд бүжиглээгүй байжээ гэдгийг ухаарав. Түрүүний зүйлс бүгд түүний төсөөлөл байжээ. Сура тэргэнцрээ удирдан пянз тоглуулагчнаасаа пянзаа гаргаж аван далд хийгээд саяхны төсөөлөлдөө урамшин инээмсэглэв.
Сура гэрийн утсаараа Чанёолруу залгав.
-Байна уу? гэх Чанёолын бүдүүн баргил дээрээс нь залхсан байдалтай хоолой гарахад Сура инээгээд:
-Би гарлаа. Оройтож ирнэ шүү! гээд утсаа таслаад дахин өөр нэгэнрүү залгав.
-Равен эмнэлгийн их эмч ПакСэра байна. Танд юугаар туслах вэ? хэмээн цоглог хэрнээ албаны яриа харилцуурын цаанаас сонстов.
-Эмчээ. Би Сура байна. Сайн байна уу та?
-Өө Сура! ямар хэрэг гарав? хэмээн эмч гайхсан янзтай асуух нь утасны цаанаас л тод сонстоно.
Сура эелдэгхэнээр:
-Эмчээ би гэртээ ганцаараа байна лдаа. Та завтай бол ирж чадахуу?
– Чи ганцаараа байгаа юмуу? Заза би удахгүй очлоо угаасаа ажилгүй уйдаад байсан юм гэхэд нь Сура инээмсэглэн:
-тэгвэл би хүлээж байя гээд утсаа таслав.
Сура утсаа тасалсан хойноо дахин тэргэнцрээ удирдаад өрөөндөө орон хувцасны шүүгээнийхээ хаалгыг томоо гэгчинэ дэлгээд зуны улиралд тохирхоор цэцгэн хээтэй дэрвэгэр плате гаргаж ирэв. Доогуураа өмссөн гэрийн өмдөө тайлахдаа хөлөө болгоомжлон өргөөд сурцтайгаар тайлав. Дараа нь дээгүүрээ өмссөн сул майкыг тайлан шүүгээнээс гаргасан плате-г углан өмсөөд бялдаржуулах өрөөнөөс суга таяг гарган авахтай зэрэгцэн хаалганы хонх дуугарав. Сура тэр өрөөндөө тэргэнцрээ үлдээн суга таягаа тулаад удаанаар алхан хаалгаа тайлахад өөдөөс нь түүний бодсоноос тэс ондоо хүн байсан ч Сура түүнийг харах төдийдөө зүрх нь хүчтэй цохилон догдолж эхлэв.
Бэкхён шүлсээ гүд хийтэл залгин өмнөө зогсох таяг тулсан ч үзэсгэлэнтэй охинг хэсэг ширтсэнээ гэнэт санан: Сайнуу? хэмээн тэнэгдүүхэн инээмсэглэв.
Сура: Сайн сайнуу? гээд Бэкхёнд хаалга тавьж өгөхдөө Бэкхёны ардхан талаас ирэх Сера эмчийг харан өөрийн эрхгүй л: Сера эмчээ! хэмээн баяртайгаар орилчихов. Бэкхён Сурагын цоглог дууг гайхахын зэрэгцээ хоёр жилийн өмнөөс хойш анх удаа энэ цоглог хоолойг сонссон нь сэтгэлийг нь гижигдэх шиг л болов. Бэкхён толгойгоо эргүүлэн Сурагын харсан зүгт нүдээ шилжүүлэхдээ Нанагын эгч ПакСераг олж харав. Тэр эмэгтэй явсаар Сураруу инээмсэглэн хаалганы үүдэн дээр ирээд: Вуа манай Сура ямар үзэсгэлэнтэй болчихсон юм бэ? гээд Бэкхёнруу гайхсан янзтай хараад:БёнБэкхёнуудаа? гэхэд нь Бэкхён толгой бөхийн: Сайн байна уу Сера эгчээ? хэмээхэд Сера толгой дохин: та хоёр ямар харилцаатай билээ? хэмээн их л сонирхон асуухад Сура ам нээн:
-Манай ахын найз байгаа юмаа гэхэд нь Сера толгой дохин тэд дотогш орцгоов. Сура Бэкхёнруу хараад: Чи ингэхэд энд ямар хэргээр ирсэн юм?
Бэкхён мөрөө хавчаад: Мэдэхгүйээ Чанёол л чамайг гарна гэсэн гархаас нь өмнө очоод жолоочыг нь хийгээд өг гээд байсан шд.
-Аан. Би сургуульруугаа очих гэсэн юм. Гэхдээ Сера эгч машинтай байхаа. Чи одоо явдаа гэхэд цаад өрөөнөөс: Бэкхён байж байгаарай би машингүй яваа шүү гэх Серагийн дуу гарав. Хэзийдээ тэр өрөөрүү орчихсон юм болоо? Сура Бэкхёнруу харан мөрөө хавчаад таягаа тулсаар нөгөө өрөөрүүгээ ороход Сера Сурагын цагаан хэрээг ихэд сонжин харж байлаа.
Сура: та хоёр ямар нэгэн юм уухуу? хэмээхэд Сера сая л нэг хэрээнээс харцаа салган: үгүйдээ. Хэдүүлээ эртхэн хөдөлцгөөе
Сура толгой дохин: Тэгье тэгье Бэкхёнаа чи юм уухуу? гээд Бэкхёны байсан зүгт харвал Бэкхён байхгүй байлаа. Сура Бэкхёныг нүдээрээ хайхад тэр аль хэдийнээ хөргөгч уудлан зогсож байлаа. Тэгэлгүй яахав тэр чинь бараг л энэ гэрийн гишүүн шүү дээ.
Бэкхёны машинд Сера, Сура,Бэкхён болон Ваяти нар явна. Ваяти гэдэг нь Сурагын шувууны нэр юм. Уг нь тийм нэргүй лдээ. Бэкхён л түрүүн 30 минутын турш Ваятигаа авч явья, Ваяти минь. Ваяти.Ваяти гэсээр байгаад Ваяти гэдэг нэртэй болчих шиг боллоо.
Тэд Солонгосын сонгодог урлагийн сургууль дээр ирээд дотогш орон балетийн танхимд ирэхэд тэднийг Сурагын байрыг эзэлсэн шинэ багш Юна тосон авав. Тэрээр эмэгтэй хүнийг ч ижил хүйстэн болгож чадхаар үзэсгэлэнтэй нэгэн хэдий ч Сура түүнд дургүй нь илт. Тэд Юнагын хүүхдүүдэд балетийн хичээл заахыг харан суухад Юна гэнэт хөгжмөө зогсон: За хүүхдүүдээ! Та нар дээр өмнөх багш Сура чинь ирсэн шүү!
Хүүхдүүд ч Сураруу бөхийн мэндлэхэд Юна: тэр ч одоо та нарт бүжиг заахаасаа өнгөрсөн биздээ гээд ёжлох мэт эвгүйцэм аясаар хэлээд хөгжмөө асаахад Сура шүдээ зуун суусан сандлаасаа босохыг хичээв…
Хөгжим эгшиглэхэд Сура шүдээ зуун босоод өөртөө ‘би яг одоо ч бүжиглэж чадна’ хэмээн шивнээд таягаа орхин хэд алхсан ч төд удалгүй түүнийг хүйтэн шал тосон авав. Би бууж өгөхгүй!
YOU ARE READING
Цагаан хэрээ
Fiksi PenggemarЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.