Би театрийн тайзан дээр ганцаараа хунт нуур бүжгийн гоцлол бүжиглэж байх юм. Зүүд юмуу? гэхэд хэтэрхий бодит байдал байлаа. Өөдөөс минь олон нүднүүд ширтэн миний хөдөлгөөн бүрийг ажиглах нь нэг л таатай ч юм шиг мэдрэмж төрнө.Бүжгийн төгсгөл ирэн сүүлийн хөдөлгөөнийг хийхэд тоо томшгүй алга ташилт, тайзруу шидэх үзэгчдийн баяр хүргэсэн цагаан сарнай. Дээрээс минь цаасан салют буудах ёстой ч цагаан хэрээнүүд дээгүүр минь эргэлдэн тайзны гэрэл нүдэнд нь хурц туссаны яасан бүгд ээлж дарааллан тайзны голруу үхэтхийн унаж эхлэв. Би хөдлөе гэсэн ч хөдөлж чадахгүй, бүжигт зориулан байрлуулсан тайзан дээр байх толинд өөрийн тусгалыг харвал бүжгийн хувцастай хэдий ч би тэргэнцэр дээр сууж байв. Үзэгчдийн чанга шивнээг би сонсож эхэллээ.
-Тэд үзүүлбэрээ төгс болгохын тулд хөөрхий хэрээнүүдийг цагаанаар будаж эцэст нь тэдгээр нь орчиндоо дасалгүй үхчихэж байгаа юм байхдаа?
– Хөлгүй хүн яаж бүжиглэнэ гэж? түрүүний үзүүлсэн бүгд худлаа байхаа... зэрэг үгс чихэнд минь биш зүрхэнд минь нэвчин би тэсэлгүй чихээ хоёр гараараа даран: БИ ХӨЛГҮЙ БИШ! хэмээн орилоход орчныг анир чимээгүй бүрхэж анир чимээгүйн дунд далавчны чимээ хадсаар баруун мөрөн дээр минь цагаан хэрээ ирэн суув...
Харанхуй ангалруу унах мэт дүр зураглал үзэгдэн нүдээ аниад дахин нээхэд би өөрийнхөө өрөөнд байлаа. Би орноосоо уначихжээ. Өрөөний хаалга онгойн Чанёол орж ирээд надруу санаа зовсон харцаар харан: Сура зүгээрүү? гэж асуугаад хажууд минь ирэн намайг гар дээрээ өргөж орон дээр минь буцаан хэвтүүлээд:
-яагаад орноосоо уначихсан юм?
– Хар дараад. Тэгэхдээ ангалруу унаж байна гэж зүүдэлсэн. Магадгүй зүүднээсээ болоод л уначихсан байхаа ахаа санаа зоволтгүй.
Чанёол Сурагын толгойг илэн: ойлголоо. Кёнсүү өглөөний цай бэлдэж байгаа хувцсаа сольчихоод ахыгаа дуудаарай. Гэхэд нь Сура нүдээ томруулан:
-тэр хэд яваагүй юмуу?
-Хөлбөмбөг үүрээр дууссан болхоор энд хоносон юм...
Сураг өрөөнөөсөө гарч ирэхэд Сура-с бусад нь бүгд хоолны ширээний ард суусан байлаа. Сэхүн ширээний ардаас босч ирэн Сура-н тэргийг түрж өгөөд түүнийг ширээний ард суулгахад Кёнсүү Сурагын урд хачиртай талх болон сүү тавьж өгч байв.
Сура хачиртай талхнаас нэг хазан сүүнээс нэг балгаад амаа арчин: Өчигдрийн шувууг аль асрамжинд өгсөн юм? гэхэд залуус түүнд анхаарлаа хандуулав.
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.