Сура Сухо-н авч ирсэн цагаан хэрээрүү ширтсээр төөрөлдөн сууна. Тэрхүү цагаан хэрээ Сурагын хэрээ гарцаагүй мөн гэдэг нь далавчин дээрхи сорвиноос нь илт мэдэгдэнэ. Гэхдээ хэрээ яагаад Сурагын заяаны ханийг ололгүй Сэхүн, Кай, Сухо гурвыг дагаж явсан байхав? Заяаны ханийг нь шинжин хайж байгаа юм боловуу? эсвэл бүр Сураг эзнээ болголгүй өөрийнхөө эзнийг ч хайн яваа юм боловуу? Ер нь энэ шувуу яг үлгэр дээр гардаг шувуу мөн юм боловуу? гээд Сура хөмсгөө зангидаг бодолдоо дарагдан суухад Чанёол Сура-н мөрөн дээр гараа тавин: чи наад хэрээгээ харцаараа цоолох нь байна. Хоолоо ид хэмээн цааш явав. Сура торондоо хашигдсан хэрээрүүгээ харан санаа алдаад тэргэнцрээ удирдан хоолны ширээний ард суухад Сухо-н хэрээнээс айсан айдас одоо хүртэл тайлагдаагүй салганан сууна. Учир битүүлэг цагаан хэрээ харанхуй шөнөөр Сухо-г хараа салгалгүй дагасанд Сухо-д айдсын мэдрэмж төрсөн нь энэ ажээ. Сура ширээн дээрээс цэвэр аяга аван хажууд нь байх савтай уснаас хийн Сухо-д өгөөд: Энийг уугаад тайвширчих! гэхэд Кай хажуунаас нь:
-аймхай гэдэг нь! энэ шувуу над дээр ч гэсэн ирсэн гэхдээ би айгаагүй л байгаа биздээ? гээд бахдалтайгаар инээхэд Бэкхён хажуунаас нь: Энэ ид шидтэй шувуу юм боловуу? гэхэд нь Сура-н сэтгэлд нэг л эвгүй мэдрэмж төрөв. Ид шидтэй шувуу... Сухо Бэкхёныг дагздан:
-Тэнэг юм ярьхаа больж үз! гэхэд Бэкхён толгойгоо илсээр: Тэр ч яахав. Нээрээ би Нана-с салчихдаг юм билүү? хэмээн хэнэггүй гэгчинэ асуухад хоол аягалж байсан Чанёол хуруугаа хоолондоо дүрж түлэн, Сухо ууж байсан усандаа хахав.
Кёнсүү: Гэнэт юу болоов? Та хоёр сайхан л хосууд шдээ
Бэкхён нүүрэндээ тийм гэхийн аргагүй гунигтай инээмсэглэл тодруулан: Зүгээр л... Миний сэтгэл хөрчихсөн юм шиг болхоор нь тэр хүнийг хажуудаа байлгаж зовоомооргүй санагдаад.
Кай: Сэтгэл хөрсөн гэдэг чинь юу гэсэн үг юм?
Бэкхён: би өөр хүнд сайн... Нанатай үерхэхээс ч өмнө сайн байсан юм. Гэхдээ би сэтгэлээ илчилж чадаагүй лдээ. Тэгээд л арчаагүй зан гаргаж Нанад сайн биш хэрнээ Нана-г надад сайн үерхэе гэхэд нь зөвшөөрчихсөн юм. Би үнэхээр өөдгүй амьтан байгаа биз? гээд нүүрэндээ гунигтай инээмсэглэл тодруулсаар хэлэхэд бусад нь хэнэг ч үгүй: -Тийм байна! үнэхээр хогийн амьтан юм!
-Арчаагүй Бэкхён! Эмэгтэй хүүхдийн сэтгэлээр тоглоод!
– Би ер нь Бэкхёнд дургүйгээ хэлдэг тээ? хэмээн хэлэх нь тоглоом хэдий ч Бэкхёнд хичнээн хүнд тусаж байгааг тэд даанч мэдсэнгүй. Бэкхён нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулсаар утсаа оролдож байгаа мэт дүр үзүүлэн: Өө мсж ирж байна. Ээж гэрт хүрээд ир гэнээ! Баяртай! гэсээр гарч явахад түүний хуурамч инээмсэглэлийг Сура-с өөр хүн анзаараагүй мэт боловч түүнийг гарч явсны дараа Кёнсүү: -Миний муу найз тэр үед тэр охиноо холоос харахдаа ямар жаргалтай байдаг байсныг нь та нар санаж байна уу? гээд Сураруу нүднийхээ булангаар харан эргэн бусадруугаа хархад бүгд толгой дохин эртний явдлаа дурссаар нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Гэвч Чанёол тэднийг анзаараагүй дүр үзүүлэн, Кай толгой гудайлган чимээгүй хэдий ч хүндээр санаа алдаж байлаа.
Төд удалгүй тэд хоолоо идэж дуусцгаан бүгд гэр гэрийн зүгт хөдөлхөд гэрт Сура Чанёол мөн цагаан хэрээ гурав л үлдэв.
Чанёол Сура-н орыг засаж байхад Сура Чанёолын хажууд түүнийг ширтэн сууж байлаа. Чанёол Сура-н орыг засах зуураа: маргааш эмнэлэгт очих ёстой байхаа?
Сура толгой дохин: Кёнсүү надтай цуг явж өгье гэсэн
-Тэр яагаад чамтай цуг явж байгаа юм? би яачихсан болоод? Үгүйээ ер нь би чиний ах биздээ? эсвэл та хоёр үерхээд байгаа юмуу? хэмээн гомдоллоод ч байна уу? эрхлээд ч байна уу хошуугаа унжуулан хэлэхийг харсан Сура инээн:
– мангартхаа боль лдоо. Та ажилтай биздээ ? гэхэд нь Чанёол уруулаа жимийн толгой дохиод: нээрээ тийм юм байна! гээд орыг нь засаж дуусан Сура-г хэвтүүлээд: Сайхан амраарай матар минь гээд өрөөнөөс нь гарав.
Чанёолыг өрөөнөөс гарсны дараа Сура нүдээ анин хэвтэхдээ тайзан дээр олны өмнө хөл алдан унасан дүр зураглалаа санав. Хэсэг хугацаанд санаа алдан нүдээ анихад хуучны бүхий л дурсамж нь сэдрэн хүндээр амьсгаадсаар нүдээ нээхэд цагаан хэрээ нь яаж юм бүү мэд торноосоо гарчихсан Сураруу ширтэж байлаа. Сура зүүн гараараа шувууг өөртөө ойртуулан баруун гараараа зөөлөн өдийг нь илбээд: Чи юу болсныг мэдэхүү? Би яагаад одоо ийм байдалтай байгааг мэдэхүү? гэхэд шувуу зүгээр л Сураг ширтэнэ...
Кёнсүү өглөө эрт Чанёолынд ирэн Сураг авахад Чанёол Кёнсүүрүү муухай харсаар: Чи үнэхээр Суратай үерхээгүй биз? хэмээн муухай харсаар үлдэв.
Сура Кёнсүү-н машинаас буун Кёнсүүгээр тэргэнцрээ түрүүлэн эмчийн өрөөнд орж ирэв. Залуухан эмэгтэй эмч тэднийг уриалгаханаар угтаж аван Кёнсүү-г түр гарахыг хүсэхэд Кёнсүү толгой дохисоор гаран машиндаа ирэхдээ машиныхаа арын суудал дээр байх шувууны тортой хэрээрүү нүднийхээ булангаар харан суудалдаа суугаад машины урд толинд хэрээний тусгалыг харав. Цав цагаан өдтэй энэ хэрээ үнэхээр гүн харцтай юм. Түүний далавчин дээрхи сорви нь яг л хөгжмийн нот шиг хэлбэртэй, харин савар нь... байз? Хэрээний савранд байгаа юу вэ? хэмээн Кёнсүү бодоод хэрээг торноос нь гарган хэрээний далавчинд байх жижиг цаасыг аван харвал дээр нь: Фенолоппе ахдаа болон түүний найзуудад хязгааргүй их хайртай байв. Тэр одоо төрснөөс өөрцгүй олон ахтай болжээ... хэмээх ямар нэгэн номноос урж авсан хуудасны тасархай байлаа.
Кёнсүү хэрээрүү гайхан хараад: чи үнэхээр ид шидтэй юм боловуу?
Сура эмчийн өрөөнд нүүрэндээ инээмсэглэлтэй ч нүдэндээ нулимстай байх нь түүнийг баярын нулимсаа гаргахад бэлэн болжээ гэдгийг илтгэнэ. Сура нүдэндэх нулимсаа шудран арчаад урагш нэг зөөлөн алхан эмчрүү нэг харан инээгээд дахин нэг алхахад нүднээс нь баярын нулимс зогсолтгүй урсана.
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.