6-р хэсэг

647 63 0
                                    

Сура эмнэлгээс гарч ирэхдээ тэргэнцэр дээрээ суусан байв. Үнэн хэрэгтэй Сура-н хөл бараг эдгэрчихсэн. Бараг гэдэг бага зэргийн зөөлөн эдийн гэмтэл байгаа учир болгоомжтой байх хэрэгтэй гэсэн үг юм. Саяхан зөөлхөнөөр алхаж чадсан тухайгаа Сура Кёнсүүд хэлхээс зүрхшээж байв. Хэрвээ Кёнсүү болон бусад нь тэрнийг бараг эдгэрчихснийг мэдвэл тэд түүнд одоогынх шигээ санаа тавих боловуу? хэмээх бодол Сураг эмээлгэж байлаа.

Кёнсүү машинаа барин урдахь замаа харан: Эмч юу гэж байна? гэхэд Сура нүүрэндээ хөнгөн мишээл тодруулсаар:

-Одоохондоо тодорхойлох боломжгүй байна гэсэн гэхэд нь Кёнсүү толгой дохин: Ингэхэд чамайг яагаад ийм болчихсныг асууж байгаагүй юм байна. Одоо асуувал хариулахуу? гэхэд Сура-н царай хормын төдийд хувьсхийн: Тэр…

Бэкхён Нана хоёр тоглоомын талбай дээр өдөржин хөгжилдөн инээлдсээр сүүлд нь тоглоомын талбайгаас гаран алхахдаа Бэкхён гартаа байсан бугуйвчыг байхгүй байгааг анзааран халаасандаа хийлүү? гэж бодоод хувцсаа нэгжин үзэхэд байхгүй байлаа. Нана алган дээрээ Бэкхёны бугуйвчыг гаргаж ирэн: энийг хайж байна уу? жжан! гээд инээхэд Бэкхён Нанагаас бугуйвчыг шүүрч аван: Энэ бугуйвчинд битгий хүрч бай! гэхэд Нана гайхан:

-хайраа, гэнэт яасан бэ? тэнд уначихсан байхаар нь л…

– Уучлаарай. Гэхдээ энэ бугуйвч надад хэтэрхий эрхэм болхоор гээд Бэкхён Нана-н духан дээр үнсэн: уучлаарай хайраа гээд Нана-с холдоход Нана-н нүдэнд нулимс цийлэгнэн Бэкхёнруу: Сура өгсөн болхоор эрхэм бугуйвч гэжүү? гэхэд Бэкхёны толгой дундуур цохиод авах шиг л болов. Нана яриагаа үргэлжлүүлэн: Би Сура-д ч бас ийм бугуйвч байдгыг мэднэ. Тэр хэлэхдээ 5настайдаа учирсан анхны хайртайгаа солилцож байсан бэлэг гэж байсан. Та миний хажууд байхдаа үргэлж сэтгэл чинь Сура дээр байдаг байсан биздээ? Би таны хувьд ердөө л нэг гомдоохыг хүсдэггүй сайн охин байсан. Одоо ч тийм хэвээрэй гэж хэлэхдээ Нана өөр зүгт харцаа шилжүүлэн нулимсаа арчаад шийдэмгийгээр: Одоо хангалттай БюнБэкхён! Би залхаж байна. Та надад хайргүй харин таныг надаас дөлөх бүрт миний сэтгэл хөрж байсан. Би чамд хайргүй БюнБэкхён салцгаая гээд эргэж харан Бэкхёныг тэр газарт нь үлдээн явахад Нана-н нүднээс дахин нулимс урсах нь Нана-д хичнээн хэцүү байгааг өгүүлэх мэт. Бэкхён Нана-н хойноос хэсэг харж зогсоод санаа алдан толгой гудайлгахдаа хөл доороо байсан чулууг өшиглөн хажуухан талдаа байх сандал дээр очин суув. Бэкхёныг нүдээ анихад олон давтамжтай жижиг далавчны дуу сонстон удалгүй Бэкхёны ойролцоо ирээд зогсоход Бэкхён нүдээ нээн Сура-н цагаан хэрээг олж харав.

Бэкхён: Би чиний тухай үлгэрийг мэдэх юм байна. Эзнийхээ зам мөрийг цайруулагч цагаан хэрээ… Би үнэхээр арчаагүй амьтан байгаа биз? Би тэр үед Сура-д сэтгэлээ илчилж чадаагүй…

Сура: Тэр… Тэр үед би хунт нуурын гоцлол бүжгийг бүжиглэх ёстой байсан юм. Их л хөөрч догдлон нүдний минь өмнө байгаа аяулыг ч анзаараагүй дээ…

Сура энэ өдөр үнэхээр баяртай байлаа. Тэрээр анх удаа гоцлол бүжиг. Тэр дундаа хунт нуурын гоцлолыг энэ үдэш бүжих гэж байна шүү дээ. Сура Чанёол болон түүний найзуудыг тосхоор түр гарах хойгуур хэн нэгэн түүний өмсөх шаахайнд үзүүртэй хадаас хийснийг огтхон ч мэдсэнгүй. Сура эргэн шаахайгаа өмсөөд тайзан дээр гарахдаа 15м өндөр тавцан дээр ганцаараа бүжих байсан юм. Тайзан дээр гарч ирэн 15м өндөрт гарахдаа Сура нуруундаа хиймэл цагаан далавч зүүн бүжиж эхлэхэд Сура-н хөлөнд час хийсэн өвдөлт мэдрэгдэн Сура 15м өндөр тавцангаас хөл алдан доош тайзруу унасан юм. Сурагын унахдаа хамгийн сүүлд харсан зүйл нь түүний анхны хайрын түүнд зориулан авсан цэцгээ чанга атгасаар инээмсэглэсэн царай нь айдсаар солигдож байгаа төрх юм. Ингээд л Сура суумгай нэгэн болсон юмдаа.

Бэкхён Сура-д муу зүйл тохиолдсон аймшигт шөнийг зүүдлэн хар даран хүнд амьсгаадсаар арай хийн нүдээ нээв…

Бэкхён: Би тэр үед Сура-д сэтгэлээ илчилж чадаагүй… Би…би айсан. Би түүнийгээ…түүнийгээ дахиж тайзан дээр гарахгүй байхвы. Би түүнийгээ асарч чадахгүй байхвы…Би түүндээ тээр болохвы гэж айсан. Тэр өдөр би Сурад сэтгэлээ илчилхээр цэцгийн баглаа аваад түүнийхээ анхны тоглолтон дээр очсон ч…очсон ч…гэвч би тэр үед сэтгэлээ илчлэх биш түүнийхээ унахыг харсан! Цагаан жигүүртэн үхэтхийн унах мэт дүр зураглал надад харагдсан… Тэгээд л айсандаа…айсандаа л хоёр жилийн турш Нана-г урдаа барин Суратай уулзахгүй байхыг хичээсэн… Гэхдээ би түүнд хайртай сэтгэлээ яаж ч чадахгүй юм байна лээ.

Сура-н зүүдэнд эцэж цуцсан, цөхрөнгөө барсан Бэкхёны хоолой сонсогдон, ГЭХДЭЭ БИ ТҮҮНД ХАЙРТАЙ хэмээх үг дахин дахин чанга цуурайтсаар Сура арайхийн сэрэхэд түүний хамаг хөлс урссан байлаа. Сура өндийн орон дээрээ суугаад хэрээрүүгээ харахад хэрээ урьд өмнөх шигээ л гүн харцаар түүнрүү ширтэнэ.

Цагаан хэрээWhere stories live. Discover now