Сэхүн өглөө сэрэн орноосоо өндийгөөд биеийнхээ чилээг гаргахаар хэд хэдэн удаагын давтамжтайгаар суниасны дараа өрөөнөөсөө гарахдаа өөрийнхөө харна гэж төсөөлөөчгүй зүйлийг харав. Сэхүний ээж нь нэг гар дээрээ цагаан өнгийн хэрээ суулгачихсан нөгөө гар дээрээ тавьсан талхны үйрмэгийг шувуунд идүүлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна. Сэхүний ээж Сэхүнийг анзаарсан бололтой: Өө миний хүү сэрчихснүү? Энэ чиний шувуу юу? гэхэд нь Сэхүн одоог хүртэл зүүднээсээ сэрээгүй мэт санагдан нүдээ хэд хэд нухлаад нэг томруулж нэг жижигсгэн харахад Сэхүний хийх үйлдлийг ээж нь гайхан: миний хүү нүд нь өвдсөн юмуу? Би чамайг битгий шөнөжин зохиол бичиж бай гэж хэлдэг шдээ! гэхэд Сэхүн толгойгоо сэгсрэн:
-Үгүйээ ээжээ энэ юун шувуу юм? гээд хуруугаараа шувууруу заахад ээж нь:
-Юу? Чиний шувуу юм бишүү? Энэ боолтон дээрээ хурдан эдгэрээрэй шувуухай минь Сэхүнээс, Хурдан эдгэрээрэй шувуухай минь Сухогоос гэчихсэн байна шдээ хэмээхэд Сэхүн шувуунд ойртон харахдаа үнэхээр далавчийг нь ороосон боолтон дээр Сурагын зурсан зураг болон Сэхүн Сухо нарын бичсэн үгс байлаа. Сэхүн өөртөө сонстох шахам: Энэ шувуу яагаад энд байгаа юм бол? гэснээ утсаа гаргаж ирэн Сураруу залгахад Сура удаан дуудуулалгүй утсаа авав.
-Байна уу?
-Өө өглөөний мэнд Сура! Чи өглөө шувуугаа манайд авч ирч орхиснуу?
-Үгүй ээ. Шувуу алга болчихсон. Ууг нь тор нь цоожтой байгаа хэрнээ... байзаарай! Чи сая шувуу танайд байгаа гэснүү?
-Мхм. Хэрээ чинь манайд байна. Гэхдээ яаж энд ирсэн юм болоо?
-Ямартай ч чи хэрээг минь ажилдаа явах замаараа аваад ирээч тэгэхүү?
-заза тэгвэл би удахгүй очлоо...
Сура-н талаас
Хэрээ яагаад Сэхүний гэрт байгаа юм бол? Хэрвээ хэрээ Сэхүний гэрт байгаа бол Сэхүн миний заяаны хань гэсэн үг юм боловуу?
Чанёол ажилдаа явсан учраас өдөртөө Сураг хардаг сувилагч ирэн түүнийг алхдаг болгох талаас нь дасгал хийлгэн Сура ч шүд зуусаар таяг тулан алхахыг хичээн бүдэрч унаад дахин босон алхахыг хичээнэ. Ингэсээр удалгүй хаалганы хонх дуугаран сувилагч Сураг тэргэнцэр дээр нь суулгаад өөрөө хаалга онгойлгохоор явав.
Сувилагчийг хаалга тайлахад Сэхүн сувилагчтай мэндлэн шувууг энгэртээ тэвэрсээр орж ирэв. Сэхүн Сурагын хажууд ирэн хэрээг нь өгөөд: яаж яваад манайд оччихсон юм бол?
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.