12-р хэсэг

604 52 0
                                    

Жижиг умгар өрөөндөө давчдан үл унтаж чадах нь магад ах болон түүний найзуудтай өрөөгөө хуваалцан агаараа булаацалдаж буйтай холбоотой биз. Өрөөний эзэн нь би учраас өөрийн орон дээр тухтай хэвтэж байгаа ч цаанаа л нэг тухгүй зовиуртай мэдрэмж төрөн аажим өндийгөөд орны толгойгоо налан хэсэг бодолд автан суулаа. Энэ гэрт уг нь Чанёолд өрөө байсан ч тэрнийг ирэхгүй удсан болхоор Хёншик өрөөг нь эзэлчихсэн юм. Хёншикийн хувьд тэрээр өрөөгөө хэн нэгэнтэй хуваалцахыг таатай хүлээж авдаггүй нэгэн учраас зочид ийн Сурад л тохирсон жижигхэн өрөөнд газар зассан гудсан дээр хөл гараа сөргүүлэн унтана.

Би тэднийг хэсэг ажиглан суухдаа эдгээр залуус үнэхээр хүүхэд шиг үйлдэл гаргасанг нь бодон өөрийн эрхгүй инээд алдав. Дөрвөлжин хананы дунд миний инээд цуурайтах шиг болоход Чанёол цочин огцом өндийснөө: Сура битгий үймүүлээд бай! Чамайг үймүүлээд байвал ах нь бэлтгэлд чинь хүргэж өгөхгүй шүү! гээд суусан зүгийнхээ чанх урагш долоовор хуруугаа нааш цааш хөдөлгөн зандрах ч биш маазрах ч биш аястай хэлээд эргэн хөнжилдөө шургав.

Намайг суумгай болохын өмнөх үйл явдлыг зүүдэлсэн бололтой. Би ахын өөртөө тавгалж тавьсан шарсан өндгөн дээр нь сахар хийгээд хүйтэн цайг нь чимээгүйхэн час халуун цайгаар солиод гэмгүй мэт царайлан суухад ах миний өмнө сууж өндөгнөөсөө нэг хазан ярвайснаа тэрийгээ арай ядан залгиад: Сура! Муу дэггүй охин! гээд надруу муухай харахад нь би түүний гаргасан царайг бодон элгээ хөштөл инээгээд сандлаасаа өндийн ахын үсийг хурууныхаа өндгөөр самнан сэгсийлгэж: ингээд хөөрхөн байна дэлдэн Чан! Ингээд үсийг чинь 2 хуваачхаар та яг л оддын дайн дээр гардаг жидай шиг харагдаж байна шдээ! Гадуур ингээд явбал хүмүүс гарын үсгийг чинь авхаар байна!

Намайг ийн дэггүйтэхэд ах надруу муухай харсаар долоовор хуруугаа надруу чиглүүлэн: ПакСура! Ингэж үймүүлэх юм бол би чамайг бэлтгэлд чинь хүргэж өгөхгүй гэж мэд гэхэд нь би нүүр дүүрэн малийсаар үсийг нь буцаан янзлаад өөрийнхөө өндгийг ахынхтай солин: би зүгээр тоглосон юмаа. Намайг хүргээд өгөөрэй ах минь!

Дурсамжаа санан нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулан суухад дурсамжны минь ихэнхи хэсэгт орших тэр нэгнийг санахад саяхан болсон зүйлд би асар их буруутай юм шиг санагдав.

Ишин өөрийгөө миний найз залуу гэж танилцуулсны дараагаар Бэкхён алга болсон байв. Түүний утасруу залгаж үзэхэд тэрээр аль хэдийн Сөүл явах онгцонд суухаар хүлээлгийн танхимд байна гэв. Сухо Бэкхёнтой ярьж дуусаад энэ бүгдийг хэлэхэд залуус Сура болон Ишинрүү аймшигтай харан Чанёолын үй түмэн асуулт Ишинийг чиглэв. Гэхдээ энэ дундаас Сэхүний Кёнсүүд шивнэн: Бэкхён хардаад галзуурах шахсандаа явчихсан байхдаа хэмээх яриа Сурагын чихэнд тод сонстон өөрийн эрхгүй зүрх түргэн цохилон давхар айдас мэдрэгдэж байлаа. Энэхүү айдас нь Бэкхёныг алдахвы гэсэн айдас юм болов уу?

Цагаан хэрээWhere stories live. Discover now