9-р хэсэг

636 57 0
                                    

-Юугаа гөлөрчихсөн юм? гэх Чанёолын дуунаар Сура цонхруу ширтэн гүн бодолд автсан байснаа ухаарав. Тэрээр Чанёолруу толгойгоо эргүүлэн хараад:

-хэзээ ирсэн юм?

Чанёол бугуйн цагаа хараад: орж ирээд 30 минут болж байна. Харин чи намайг тоолгүй цонхруу гөлөрч л байсан гээд маазран инээхэд Сура Чанёолын гэдэсрүү цохиод: Би гөлрөөгүй зүгээр л юм бодсон юм.

Үнэндээ  Сура үнэхээр гөлөрч байсан. Тэрнийг хэн нэгэн гөлрөө өвчтэй гэж андуурч болхоор удаан гөлөрсөн. Сура одоо бараг юун тухай бодсноо ч мартчихсан биз.

Чанёол Сурагын хажууд суун: юун талаар? хэмээн нухацтай царайлахад Сура нэг гүнзгий санаа алдаад: Юун талаар бодсноо ч мартчихлаа. Агаа чи энэ хэрээг ид шидтэй гэдэгт итгэж байгаа юу?

-Агаа гэснээ чи гэж хэлдгийг чинь өөр хүн сонсвол чамайг бүдүүлэг охин гэж бодох байхдаа. Би ид шидэнд итгэдэггүй. Энэ хэрээг гэртээ байлгадаг шалтгаан нь чи дуртай болхоор л тэжээдэг юм. Тэрнээс биш надад амьтан тэжээх сонирхол байхгүй лдээ гээд Чанёол бодолд автан толгой дохив.

Сура Чанёолын байдлыг ажиглан түүнийг юун талаар тэгтлээ бодож байгааг нь сонирхон: Юу бодоод байгаа юм? гэхэд Чанёол:

-юм бодож байгаа нь илт мэдэгдэж байна уу? гээд эв хавгүй инээн:

-Чамайг өдөр сургууль дээрээ очсон гэж сонссон. Ах нь чамайг дахиад бүжиглэхийг хүсч байгааг мэдэх ч өөрийгөө битгий их хүчлээрэй. Цаг хугацаа бүгдийг эмчилдэг юм шдээ.

-Би хэрвээ тайзан дээрээс унаагүй байсан бол ийм болохгүй байх байсан. Би хэрвээ анхааралтай байсан бол одоо ч хөл дээрээ босч чадах байсан байх гэсэн бодлууд ойрд толгойд их орж ирэх болсон. Бас би одоо 22настай хэрнээ амьдралдаа ганц л удаа хүнтэй үерхэж үзсэн. Ахх гутармаар юм.

Чанёол түүнийг шоолон инээж: Амьдралдаа ганц удаа үерхсэн гэдэг нь 5настайдаа Бэкхёнтой айл гэртэж тоглодог байснаа яриад байна уу?

-тэр чинь л үерхэл шдээ.

-Үгүй шүү. Үерхэл бол тэс ондоо. Чи хайртай хүнтэйгээ үерхэнэ. Түүнийгээ хараад сэтгэл чинь догдолж, хэсэгхэн хугацаанд уулзаад салахдаа ч явуулахыг хүсэхгүй.

Чанёолын хэлсэн бүхэн Сурад хэн нэгнийг бодогдуулав. Сура түүнийг харахдаа сэтгэл нь хөдөлж,  хэлсэн үг бүрт нь догдлоод, хэсэг хугацаанд уулзаад салахдаа явуулмааргүй санагдана. Гэхдээ Сурагын мөрөөсөл болсон тэр залуу найз охинтой. Түүндээ ч хайртай гэдгийг нь Сура нүднээс нь хараад л мэддэг. Тэр эмэгтэй нь үнэхээр азтай юм.

Чанёол яриагаа үргэлжлүүлэн: Чи манай найзуудын нэгт нь сайн биздээ? Угаасаа чи тэд нараас өөр залуустай уулзаж үзээчгүй биз.

Сура хөмсгөө зангидан: Эрэгтэй хүмүүс ч гэсэн балет бүжиглэдэг. Би балетчин залуустай уулзаж байсан юм шүү. Тэгээд ч танай найзууд миний сонирхол биш!

Чанёол Сураг тохойгоороо ёврон: Гэхдээ чи Бэкхёнд дургүй. Бүгд зэрэгцээд суухад ганцхан түүнд л муухай аашаа гаргадаг. Яагаад? Шалтгааныг нь би чамаас илүү мэдэх байх гээд жуумалзав.

Чанёолын хэлж байгаа үгс Сурагын тархинд нэвчиж байгаа мэт нөлөөлж байв. Үнэхээр Сура Бэкхёнд л муухай ханддаг. Сая ч гэсэн үүдэн дээрээсээ буцаачихсан.

Чанёол яриад л Сура сонсоод л ямар ч харилцан яриа байхгүй, Чанёол Сурад амьдралын лекц ороод ч байгаа юм шиг уур амьсгалд хэрээний гуаглах дуу тэднийг цочоочихов. Сура Чанёол хоёр хэрээний дуунаас цочсондоо нэгнийгээ шоолоод Чанёол: заза унтацгаая. Миний хэлсэн бүгдийг бодоод үзээрэй гэхэд Сура ахиад л бодолд дарагдав.

Сура толгой дохиод гэнэт ямар нэгэн санаа толгойд нь орж ирсэн мэт нүд нь гэрэлтсээр: Нээрээ би аав ээжрүү хэд хоног явмаар байна. Та хамт явахуу?

-үгүй ээ. Чи л яв. Би чамд онгоцны билет захиалаад өгье хэмээн эвшээлгэнгээ хэлээд: одоо унтацгаая!

2өдрийн дараа Гимпо онгоцны буудал дээр Чанёол Сура-г гаргаж өгхөөр ирсэн байв. Чанёол Сураг тэврэн: сайн яваад ирээрэй. Аав ээжд миний мэндийг дамжуулаарай. Хоолоо сайн идэж,сайн унтаж амарч байгаарай.

Сура Чанёолыг шоолон: би ганцхан сар болоод л ирнэ шдээ. Харин та миний цагаан хэрээг сайн харж байгаарай!

Сөүлээс Бээжинг чиглэх … онгоц… зорчигчид суудлаа эзэлнэ үү! Хэмээн онгоцны буудлын чанга яригчаар ийн зарлахад Чанёол нүднээсээ урсах нулимсаа арчин: дүүгээ санах байхдаа

Сура: тэнэгт ПакЧанёол! Сайн сууж байгаарай! гээд тэргэнцрээ удирдан тасалбар шалгуулах хэсэгрүү явав…

Цагаан хэрээWhere stories live. Discover now