1-р хэсэг

1K 85 0
                                    


Сура: Ааа ПакЧанёол! Ямар гашуун юм юм бэ? Давсыг нь ихдүүлчихсэн байна шдээ хэмээн нүүрээ үрчийлгэн хэлээ гаргангаа хажуудаа зогсох залууруу муухай харах охин бол ПакСура.

– Би яаж мэддэг юм! 1 халбага давс гэхээр чинь л 1 халбага давс хийсэн шд. Өөрөө амны жижиг халбагаар гэж хэлэхгүй яасан юм? хэмээн дүүрүүгээ тоомжиргүй харах залууг ПакЧанёол гэнэ. Энэ удаад Чанёол хоолны номноос жор харан дүүдээ хоол хийж өгч байгаа анхны удаа хэдий ч амны халбагаар хийх ёстой давсыг хоолны халбагаар дүүрэн хийн дүүдээ загнуулж байгаа нь энэ.

Сура нүүрээ үрчийлгэсэн хэвээр Чанёолруу муухай харан өөрийн суух тэргэнцрээ удирдсаар гэрийн утасныхаа хажууд очиж хэн нэгэнрүү залгаж эхлэв. Удалгүй хэн нэгэн харилцуурыг авсан бололтой Сура хоолойгоо засан албаны яриа мэтээр хоолойны өнгийг тааруулан ярьж эхэллээ.

– Сайн байна уу? Пиццаны газар мөнүү?... Нэрийн пиццанаас захиалах гэсэн юм... за... Тэгвэл хурдан хүргээд ирээрэй! гээд тэрээр яриагаа дуусгаад Чанёолруу эргэн муухай харахад Чанёол нүдээ томруулан:

-чи таргалхаас айхгүй байна уу? ийм орой болчихсон байхад түргэн хоол гэнэ шүү

– Тэнэг ахынхаа тусламжтайгаар түргэн хоол идэхээр болчихлоо яав? Тэглээч би балетчин байсан болхоор тийм ч амархан таргалахгүйээ~

– Балетчин байсан хүмүүс таргалдаггүй юмуу?

Сура толгой дохин: ерөнхийдөө таргалах нь ховор. Эхний хэдэн сард бол булчингууд нь чанга байдаг болхоор бараг таргалдаггүй.

– Тэгвэл чи хэдэн сарын дараа гахай шиг бүдүүн болчихсон байх юм бишүү? гээд Чанёол нүдээ томруулан Сураруу харахад Сура гэрийн утасны доор тавьдаг жижиг даавууг аван Чанёолруу шидээд:

-үхмээр байна уу?! Эмчилгээ амжилттай болчих юм бол би буцаад балетаа бүжиглэж эхлэнэ хэмээн чанга дуугаар хэлчихээд санаа алдан: хэрвээ амжилттай болчих юм бол шүү дээ... гэж өөртөө л сонстох төдий аяар хэлснийг нь мэдээж Чанёол анзаарсангүй...

Төд удалгүй хаалганы хонх түгшүүртэйгээр дуугарч эхлэхэд Чанёол хаалгаруу алхах замдаа: Пицца ирчих шиг боллоо Сура өрөөнөөсөө гараад ирээ! хэмээн орилов.

Сура өрөөнөөсөө гарч ирэхэд үүдний өрөөнд пицца биш ахынх нь найзууд болох Сухо, Бэкхён, Кай,Сэхүн, Кёнсүү нар зогсож байлаа.

Цагаан хэрээWhere stories live. Discover now