Хёншик: Тэр ирж байна гээд Хёншик хөл хөдөлгөөнтэй гудамжинд холхих хүмүүсрүү заахад Сура өөрийн танил Жан Ишинийг олж харав.
Ишин бол Сурагын багын найз бөгөөд тэрээр мөн Хятадын урлагийн их сургуулийн балетийн багш юм. Ишин толгой дээгүүр харан алхалсаар Сура болон Хёншикийг харсан бололтой түр зогсон тэдэнрүү инээмсэглээд алхах хурдаа нэмэн тэдний хажууд ирэв.
Сура Ишинрүү харан гараа алдлахад Ишин тонгойн Сураг тэврээд: Удаан уулзсангүй шүү. Сайн сууж байсан биздээ?
Сура: Мэдээж би чинь Сура юм чинь сайн байлгүй яахав. Харин чи сайн сууж байснуу ажил чинь сайн биздээ? гээд тэд бие биенээсээ холдон найрсаг бөгөөд боловсноор мэндэлцгээв.
Тэд хэдий багын найзууд ч гэлээ уулзалгүй олон жил болсноос дотно яриа хийхээс илүүтэй нэгнээсээ бишүүрхэх нь давамгайлж байлаа.
Хёншик харин тэднийг хөндлөнгөөс хараад залхсан аятай хоолойгоо засан: өршөөгөөрэй боловсон хүмүүсийн яриаг тасалсандаа би харамсаж байна лдаа гэхдээ… гээд үгээ таслан нүднийхээ булангаар тэднийг холоос ажиглан зогсох залуусруу хараад эргэн Ишинрүү харан: түрүүн утсаар хэлсэн шдээ. Тэрийгээ хэрэгжүүлцгээе хэмээн нүдээ ирмэв.
Хёншик Сура Ишин гурав тоглоомын парк дээр ирэхэд тэднийг Чанёол тэргүүтэй хүүхдүүд сэмээрхэн дагаж байлаа.
Хёншик: галзуу хулгана дээр суувал ямар байна?
Сура: уг нь сайхан санаа байгаа ч энэ удаад та 2л тоглох нь дээ гээд өөрийн тэргэнцэрлүү заан сэтгэл дундуурхан санаа алдахад Ишин нүдээ эргэлдүүлэн зогссоноо тонгой Сураг 2 гар дээрээ өргөөд: ингээд явж болох юм байна. Хёншикаа тасалбараа аваад ир хэмээн Хёншикруу дохиход Хёншик Сураг Ишинтэй холбон шоолсоор цааш явав.
Сура хоолойгоо засан: кхм, намайг буулгаж болохуу? хүмүүс хараад байна
Ишин: тэгээд яасан гэж? өнөөдөр хоёулаа хосууд шиг харагдах ёстой гэсэн биздээ?
-тэр ч тийм лдээ. гэхдээ энэ арай л…
– Сураг ийм ичимхий болсныг мэдсэнгүй шүү! Ичиж байвал жоохон байхдаа мөрөнд минь нүүрээ нуугаад ичдэг байсан шигээ одоо ч гэсэн тэг. тэгэл илүү үнэмшилтэй болно байх гээд Ишин Сураруу ялдам инээмсэглэхэд Сура ичсэндээ түүний хэлснээр Ишиний мөрөнд нүүрээ наан хүзүүгээр нь гараараа ороон тэвэрхэд тэднээс холгүйхэн хэсэг залуус шуугилдах нь сонстон удалгүй: баригдахыг хүсээ юу? чимээгүй болооч! гэх танил бүдүүн хоолой гарав.
Хёншик Ишин Сура 2луу хосуудыг харсан ганц бие залуу ичингүйрч байгаа мэт харсаар ирэн тэд хамтдаа галзуу хулганаруу явцгаав.
Галзуу хулгана дээрх 2минутын турш Ишин Сурагын гарнаас атгаж явсан бөгөөд Чанёол тэргүүтэй залуус галзуу хулганад суулгүй тэднийг хүлээн галзуу хулганаас буух хаалганы хажууд нүүрээ далдлан зогсоцгоож байв.
Сухо: Тэр залуу хэн юм бол? Чанёолаа чи танихгүй гэжүү?
Чанёол толгой сэгсрэн: мэдэхгүй ээ, энд байхад би Суратай дотно байгаагүй. Би ч гэсэн миний дүүд зөвшөөрөлгүй хүрээд байгаа залууг хэн болохыг мэдмээр байна.
Кай: Би тэрнийг танина хэмээн Кай чухал царай гарган зивүүцсэн хоолойгоор хэлэхэд бүгдийнх нь нүд Кай дээр тусав.
Сэхүн: яаж таньдаг юм?
Кай: өнгөрсөн жил Макауд болсон балетийн тэмцээн дээр надтай хамт шүүгчээр ажиллаж байсан юм. Надад лав таалагдаагүй.
Кёнсүү: Яагаад? надад лав нүдэнд дулаахан сайхан залуу шиг санагдаж байна.
Кай: би ч гэсэн сайхан залуу шүү! хэмээн Кай Кнэг хөмсгөө өргөн ёжтой инээчихээд:
– жилийн өмнө эрэнтэй хамтран ажиллах ямар хэцүү байсан гэж бодож байна?
~Жилийн өмнө~
Кай Ишин 2 тайзны урд байрлуулсан шүүгчдийн ширээнд тэдний өмнө үзүүлбэрээ үзүүлэх шинэхэн балетчидийг ажиглагааж байв. Эхний оролцогч үзүүлбэрээ дуусгахад Кай:
– эрч хүчтэй, гүйцэтгэл сайн болсон байна би тэнцүүлнээ гэхэд Ишин:
– эрч хүчтэй, гүйцэтгэл сайн ч ямарч утга алга. Хий хоосон газарлуу тэмүүлээд байгаа мэт л байлаа би тэнцүүлэхгүйээ…
Дараагийн оролцогч дуусахад Кай:
– уучлаарай та тэнцсэнгүй.
Ишин: тэрнийг тэнцүүлэхгүй байх шалтгаан байгаа гэжүү? Би лав тэнцүүлнэ гэж бодож байна.
Кай: яагаад? тэрний бүжгийн хөдөлгөөн дутуу бас бүжиглэж байхдаа олон элемент алдсан
Ишин: тэгсэн ч тэр алдаагаа нөхөж жижиг деталууд дээр алдахгүй байхыг хичээсэн дээр нь түүний сонгосон бүжгийг хэр баргийн бүжиглээд байдаг хүн байдаггүй шүүдээ.
Кай: өөрөө энэ охиныг сонирхоод байгаа юм биш биз? Хэцүү бүжгийг алдаж бүжиглэсэн гээд тэнцүүлэх хэрэгүү?
Ишин: өөрөө ингэхэд чадвартай балетчин мөнүү?…
Сэхүн: Ваххх, тэр миний найзыг чадваргүй гэжээ?
Бэкхён: Биднийг ярих зуур Сура гараад явчихсан бололтой аль хэдийн 5минут өнгөрчихсөн байна.
Сэхүн: Ахх, нээрээ тийм байна! Кай-н хэрэггүй яриаг сонсож байгаад алдчихлаа
Кай: Хөөе2 одоо миний буруу болчихсонуу? өөрсдөө л яриад гэчихээд ! хэмээн Кай хошуугаа унжуулан өөр тийш харан зогсоход Сэхүн Кай-н мөрөөр тэврэн: Тоглосон юмаа хонгор минь гээд Кай-н хацар дээр үнсэхэд тэдний царайлгыг гайхан зогссон охидууд тэдний үйлдлийг хараад: ахх, ижил хүйстэн байжээ! гээд чангэ хэлснийг нь Каи сонсон ДСэхүнийг өөрөөсөө түлхээд инээмсэглэх аядан гараа савчуулж: тийм бишээ, ижил хүйстэн биш шүү!
Чанёол Кай-н дагзруу цохиод: тэнэг!Сураг хацрын хонхорхойтой залуу гар дээрээ өргөөд явж байгаа болхоор хурдан явахгүй байхаа ийшээ яваад хайцгаая гэсээр тэд Сураг хайхаар цааш явав.
Сура Хёншик Ишин 3 галзуу хулганаас гарахад нөгөөдүүл нь хоорондоо нухацтай зүйл ярьж байгаа бололтой тэднийг гарч ирж байгааг ч анзааралгүй ард нь хоцров.
Хёншик гэдсээ илэн: өлсөж байнаа. Энүүхэнд байдаг кимбабны газарлуу орьё!
Сура Ишиний хүзүүгээр ороосон гараараа нүүрээ дараад: одоо намайг буулга лдаа. Гар чинь өвдөж байгаа биздээ ?
– гар өвдөж байнаа. өвдөж байгаа болхор буулгаж чадалгүй унагаачихаж магадгүй. тиймээс зүгээр л унахгүйг хичээгээд надаас сайн зүүгдээд яв.
Сэхүн ийш тийш харан явсаар нүд нь нэг зүгт тогтон: өө олчихлоо! тэр кимбабны газарлуу орж байна гэхэд Бэкхён: Тэр хацрын онхорхой Сураг буулгаагүй л байх шивдээ! гэсээр гараа зангидан: Чанёолаа үнэхээр тэднийг ямар харилцаатайг мэдэхгүй юмуу?
Чанёл мөрөө хавчин жуумалзаад: нээрээ өмнө нь Сураг нэг хацар н ь хонхойдог залуутай үерхэж байсан гэж сонсож байсан юм байна шүү гэхэд Бэкхён гараа улам чанга атгасаар тэд Сураг даган Кимбабны газарт оров.
Ишин Сурагын аманд Кимбаб хийж өгөн ус дөхүүлж өгч байгааг харсан 6 залуус төдийгүй тэдний жүжиглэлтийг мэдэж байгаа Хёншик хүртэл тэднийг жинхэнэ хосууд байсан билүү хэмээн эргэлзэж байлаа.
Тэд кимбабны газраас гаран алсыг харагч дээр ирээд Ишин Сура 2 нэг бүхээгт харин Хёншик ганцаараа 1 бүхээгт суув.
Сэхүн: Тэр 2 хоёулхнаа алсыг харагч дээр юу хийж байгаа бол? алсыг харагчын орой дээр үнсэлцсэн хос хэзээ ч салдаггүй гэсэн…арай тэд?
Сухо Сэхүний дагзруу цохиод: Битгий тэнэгт Сура тэгэх охин бишээ. Тиймээ Бэкхён? гэхэд гараа чанга зангидан Сэхүний ярьсан зүйлд дургүй нь хүрсэн Бэкхён Сухогын хэлсэн үгэнд арай тайвшрах шиг: Тиймээ Сура тийм охин биш шдээ
Сура Ишин хоёр алсыг харагч дотор өөд өөдөөсөө харан суусан ч тэдний харц нэгэнрүүгээ чиглэсэн бус цонхны гадна харагдах хэсэг залуусын зүгт чиглэн тэднийг шоолон инээлдэцгээж байлаа.
Орой болоход тэдний зугаалга өндөрлөн Ишин Сура Хёншик нарыг гэрт нь хүргэж өгөөд машинаасаа буун: Хёншикаа чи түрүүлээд орж байгаач гэхэд нь Хёншик тэдэнрүү нухацтай ширтсээр цааш явав. Хёншикыг явсны дараа Ишин Сураруу хараад тонгойн: -өнөөдрийн сүүлийн жүжиг хэмээн ирмэснээ Сурагын уруулыг эрхий хуруугаараа таглан өөрөө эрхий хуруун дээрээ удаанаар үнсэхэд түүний ардхан талаас: дүүгээс минь хол бай муу хацрын хонхорхой минь! гэх нь дуулдав.
Ишиний уруулд хөнгөн инээмсэглэл тодрон Сурагаас холдоод нүдээ бүлтийлгэн Чанёолруу харахад Сэхүн Кёнсүүд: энэ залуугын нүдийг ийм том болно гэж бодсонгүй шүү чиний нүднээс ч том болчихож гэхэд Кёнсүү Сэнхүнрүү муухай харан Сэхүн: тоглосон юмаа гэсээр Ишинрүү харав.
Ишин нүдээ бүлтийлгэсээр: өөрөө Сурагын ах нь юмуу? гэхэд Чанёол түүнд ойртон:
– Тиймээ, би Сурагын ах ПАКЧАНЁОЛ байна! гэхэд Ишин Чанёолд 90градус бөхийн хүндэтгэл үзүүлээд: Сайн байна уу? Намайг Жан Ишин гэдэг. Сурагын найз залуу нь байна гэхийг сонссон Сухо түрүүхэн ард нь зогссон Бэкхёнруу: тэр найз залуу нь гэнээ хэмээн шивнээд эргэн харахад Бэкхён байхгүй болчихсон байлаа.
Бэкхёны талаас
-уур хүрч байна. Тэр залуу миний эмэгтэйн уруул дээр үнсэж байхад хөндлөнгөөс харж байсан өөртөө уур хүрч байна. Тэр хол замын туулан байж өөрийнх нь төлөө ирж байхад найз залуутай гэнэ шүү. Хараал ид! БёнБэкхён чи юугаа хүлээгээв! энэ чиний байх газар биш! Солонгосруугаа буцах минь… Нанагын сэтгэлийг шархлуулан Сураг сонгосоны минь шийтгэл энэ бололтой.
YOU ARE READING
Цагаан хэрээ
Fiksi PenggemarЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.