3-р хэсэг

776 69 0
                                    

Буйдан дээр Чанёол Сура хоёр хоёул урвуу царайлан нэг зүгт ширтэн сууна. Тэдний ширтэх зүгт хоолны ширээ, түүн дээр жижиг тавганд байх талхны үүрмэгийг тааламжтай нь аргагүй тоншин идэх цагаан хэрээ сууна.

Та нар цагаан хэрээг хэнийг нь эзнээр нь сонгосон гэж бодож байна?

Flashback:

Чанёол Сура 2 хоёул зэрэгцэж суун алгаа тосоод ширээн дээр зогсох хэрээнд хандан Чанёол:

-Би эзэн чинь байна нааш ир!

Сура: шувуухай минь нааш ир. Эзэн дээрээ хүрээд ир!... Шувуу хэн дээр нь очхоо эргэлзэж байна уу ? гэлтэй ширээн дээгүүр эргэлдэн зогсоно...

Харин Чанёол Сура хоёр бие биерүүгээ нэг муухай харан хэрээрүү итгэл дүүрэн харц чулуудна. Хэрээ ширээн дээгүүр хэсэг эргэлдсэний эцэст ширээн дээр байх тавагтай талхны хажууд очин түүнийг идэж эхлэв. Нөгөө талд Сура болон Чанёол хоёрын нүдний доод зовхи нь татлан тэрхүү талхыг хормын хугацаанд үзэн ядах шиг... Хэрээ эзнээрээ талхыг сонгожээ...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэднийг урвуу царайлан сууж байтал хаалганы хонх дуугаран Чанёол очин хаалгыг онгойлгож харин Сура тэргэнцэртээ суун шувууны зүгт очин алган дээрээ өргөөд үүдний зүгт харвал Сухо гартаа тортой зайрмаг барьчихсан үүдэнд гутлаа тайлан зогсож байлаа.

Сухо гутлаа тайлан Сураруу хараад инээмсэглэн хажууд нь ирж сууснаа гаран дах тортой мөхөөлдсүүдийг Сурад өгөн:

-Би өнөөдөр танайд хонох болхоор энэ төлбөр нь гэхэд Сура нүдээ онийлгон Сухоруу муухай харах гэж хичээсэн ч тэр нь Сухо болон Чанёолд эгдүүтэй харагдана. Сура: манайх ямар буудал юмуу? гэхэд Сухо толгой сэгсрэн:

-үгүй ээ. Миний ирээдүйн найз охины гэр гэснээ Сураруу нэг нүдээ ирмэв. Чанёол Сухогын дагзруу цохин: Хэнийг найз оиноо болгох гээд байгаа юм? Өнөөдөр хоол хийхгүй болхоор өөрөө өөрийгөө болгоорой. Сура бид хоёр орой бараг юм иддэггүй юм.

-Та хоёр хоолны дэглэм бариад байгаа юмуу? Өчигдөр гэхдээ энэнээс орой болж байсан шдээ?

– Бид хоёр өчигдөр өдөржин гадуур явсан болхоор их өлссөн байсан юм өнөөдөр бол ондоо шүү! гээд Чанёол шүдээ ярзайлган инээхтэй зэрэгцэн Сурагын 'Яаая' хэмээн дуу алдах нь сонсогдон Сухо Чанёол хоёр Сураруу харвал шувуу Сурагын гарыг хазан цус гаргасан байлаа. Чанёол сандарсаар шувууг Сурагын гарнаас аван торонд нь буцааж хийгээд шүүгээнээс лент аван Сурагын гарт нааж: Энийг яг тэр шувуу гэдэгт итгэлтэй байна уу?

Цагаан хэрээWhere stories live. Discover now