СУРА! хэмээх онгоцны буудлаар нэг цуурайтаж буй нас тогтсон эмэгтэйн хоолойг сонссон Сура тэр зүгт хараагаа шилжүүлэн тэргэнцрээ ч мөн тэр зүгт чиглүүлэхэд тэрхүү эмэгтэй Сураг тосон гүйж ирээд эхийн дулаан тэврэлтээр тэврэв.
Ээжийгээ үнэхээр их саначихжээ. Хэдийгээр эцэг эхтэйгээ ирж очин ойр ойрхон уулзаад байх боломжтой хэдий ч биеэ даан амьдарцгаана гээд эцэг эхийнхээ амьдардаг Бээжин хотыг орхин төрсөн нутаг болох Сөүлд суурьшсан Чанёол бид 2 баярын өдрүүдээр л нэг эцэг эхдээ бараагаа харуулна. Гэхдээ энэ удаад эцэг эх дээрээ төлөвлөөгүй айлчлал хийж байгаа минь цагаан хэрээнээс болсон биз… үгүй ээ… миний сэтгэл санаа тогтворгүйгээс болсон байх.
Ээж бид 2 удаан тэврэлдсэний эцэст бие биенээсээ салаад ээж минь миний толгойг илэн: Миний охин ямар турчихсан юм бэ? Миний хөгшөөн гэртээ хурдан харьцгаая охиноо түрчих гээд ардаа зогсох аавруу хэлэхэд нь би аавыгаа байсан гэдгийг одоо л нэг анзаарав. Аав минь надруу дулаахан инээмсэглээд духан дээр минь үнссэний дараа нэг л онцгой мэдрэмж мэдрэгдэв энэ л надад дутаад байсан юм байна шүү дээ. Тиймээ би эцэг эхийгээ үнэхээр их санаж.
Бид гэрийн үүдээр ороход хоолны үнэр гэрээр нэг үнэртэн галын өрөөнд ойртох тусам халуун хоолны уур манантан үзэгдэж байлаа.
Чихэвчээ зүүн хоол хийж байсан авга ахыг минь ээж очин чихэвчийг нь салгаад: Дүүгээ ирж байхад чинь гээд аядуу хэлэхэд нь инээдээ барин: ПакХёншик ах минь яг л хэвээрэй байх шивдээ гэхэд ах өнөө л нэг нүдээрээ мишээдгээрээ мишээн надруу ирээд тонгойн тэвэрч чихэнд минь ойртон: санасан шүү ПакСура гэснээ холдон: сайн явж ирсэн биздээ?
Би толгой дохин түүнрүү хариу инээмсэглэхдээ түүн шиг нүдээрээ мишээхийг хичээж байлаа. Гэвч нүдээрээ инээхдээ нагац ах хамгийн шилдэг нь учраас миний хувьд хичээхээс өөр ахицгүй юм…
Оройн хоолны цаг өнгөрч би өмнө нь амьдардаг байсан өрөөндөө орж ирэхэд миний орхиж явсан өрөө гэхээргүй ондоо болсон байлаа. Шинэ ханын цаас, ханын шүүгээ, номын тавиур тэр бүү хэл ор минь хүртэл солигджээ. Намайг өрөөгөө тойруулан харж байхад хэн нэгэн хаалга тогшоод надаас хариу хүлээлгүй хаалгыг минь татан орж ирэв. Эцэг эх минь өрөөнд минь намайг байгаа үед дураараа орж ирдэггүйг би мэдэх учир эргэж хараагүй ч хэн орж ирснийг нь мэдэж байлаа. Хёншик ахын хөлийн чимээ надруу ойртсоор удалгүй түүний гар ардаас минь мөрөөр ороон тэрээр мөрөн дээр минь эрүүгээ тавиад нэг хацар дээр минь үнсэн: сайн явж ирсэн биздээ? Муу ааш муутыгаа бүүр саначихснн байна шд.
би ч гэсэн ахыгаа санасан
-Та хэтэрхий нялуун болчихжээ гээд намайг тэрнийг дооглон инээхэд тэрээр надаас холдон: чи хөлдүү Чанёолтой байсаар байгаад бүүр хөлдүү болчихож. Би нялуун биш угаасаа ийм романтик залуу гээд хоёр гараараа хацраа даран айлгүйтэж эхлэв. Би түүнийг шоолон инээж сүүлдээ элэг хөшиж байгаа нь энэ үү гэлтэй хэвлий хэсэг хатууран өвдөж нүднээс нулимс гарч эхлэв. Би арай ядан амьсгаа аваад: одоо болноо би үхэх нь байна гээд дахин амьсгалаа тогтворжуулахын тулд түргэн амьсгалж эхлэхэд Хёншик ах эгдүүтэй царай гаргахаа болин: Инээд муутай хэвээрэй л байх шивдээ. Заза маргааш хамтдаа гадуур зугаалцгаая одоо унтдаа сайхан амраарай гээд духан дээр минь үнсээд гарав.
Түүнийг гарсны дараа надад арай томдхоор өрөө минь эзэнгүйрээд ч ирэх шиг. Энэ өрөөний хажууд Сөүл дэх гэрийн минь өрөө хэтэрхий умгар ч тэр өрөөнд байхдаа би ганцаарддаггүй. Харин одоо ганцаардаж байна…Би харанхуй тэнгэрийн хаяаг ширтэн хязгаарыг нь олох гэж хичээлээ. Гэвч тэнгэр хязгааргүй уудам бололтой хязгаар нь үл харагдах бөгөөд бараантан харагдах тэнгэрийг сарны сүүмийх гэрэл л цайруулж байлаа. Яг л энэ тэнгэр шиг миний сэтгэл харанхуй. Харин тэнгэрээс ялгаатай нь надад тэнгэрт гялалзах одод шиг одод алга, бүрэнхий орчлонг минь гэрэлтүүлэх сар нь ч алга. Чанёол одоо юу хийж байгаа бол? Хэрээгээ сайн харж байдаг байгаадаа? ийн бодоод би санаа алдан тэргэнцрээ хөдөлгөсөөр орлуугаа шургалаа…
Хёншик тэргэнцрийг минь түрэн Бээжингийн хөл хөдөлгөөнтэй гудамжаар алхлан надад сүүлд нэмэгдсэн барилгууд,төхөөрөмжүүдийг танилцуулангаа гартаа барьсан зухгийн аппаратаар зургийг минь дарж байлаа. Бид явсаар миний дуртай хятад хоолны газарт ирэн захиалгаа өгчихөөд сууж байтал бидний хажуугын ширээнд нүүрэндээ маск зүүн малгай өмсөж нүүрээ халхалсан хэсэг залуус орж ирэн суув. Сонин юм? Тэд биднийг дагаад ч байгаа юм шиг санагдчихлаа. Гэхдээ үгүй гэдэгт итгэлтэй байна.Удалгүй Хёншик бид хоёрын хоол ирэн бид хоолоо амтархан идэж байтал хажуугын ширээнд суусан залуусын ч гэсэн хоол ирэв. Гэхдээ энэ залуус одоог хүртэл нүүрн дэх маскаа тайлалгүй цааш харан хоолоо идэж байгаа нь хачирхалтай санагдаж байна. Тийм байлаа гээд бусдын асуудалд оролцох дэмий учраас би тоолгүй л урдах хоолоо идэв. Гэнэт Хёншик суудлаасаа босон аппаратаа аваад хажууд минь гарч ирэн: зургийг чинь дараад өгье. Инээгээрэй гэхэд нь би түүний хэлснээр хальсанд өөрийн царайг мөнхлөхөөр инээмсэглэв. Хёншик аппаратан дээр дарандсан зургаа надруу сарвайн: чи царай муутай гарчихжээ гэхэд нь би түүнрүү муухай хараад хальсанд буусан өөрийнхөө зургийг аван харвал миний цаана байх залуусын нэг наашаа харсан байх бөгөөд нэг л танил харагдав. Чанёол ч юм шиг? Гэхдээ мэдээж энэ байх боломжгүй хэрэг. Би энэхүү зурганд мөн л ач холбогдол өгөлгүй ногоон цайнаасаа уухад хажуугын ширээний хэн нэгэн хэлээ түлсэн бололтой: Ааа халуун байна! Халцгай хэмээн нэгэн нарийн хоолойтой залуу хэлэхэд хажуунаас нь хэн нэгний бүдүүн хоолой: БёнБэкхён амаа хамхи! гэх нь сонстов . Миний чих энэ удаад яг л араатан амьтан олзоо хаана байгааг чихээрээ мэдэрч байгаа мэт л соотойв. Гэтэл нэгэн нь: Чанёол ч гэсэн чимээгүй хоолоо идээчдээ Сурад мэдэгдэх нь гэв.
ПАКЧАНЁОЛ?
Би тэдний зүгт харахдаа одоо л нэг танив. Уг нь эднийг масктай нь ч таних ч арай ч эднийг энд явж байна гэж бодоогүй болхоор биш байх гээд өнгөрсөн юм. Би тайвнаар эргэн Хёншикруу хараад гараараа ойртохыг дохиход тэрээт надруу ойртов.
-одоо миний хэлэх үгэнд цочирдож орилоод үзээрэй! Энд ПакЧанёол байна гэхэд Хёншик хээв нэг: аан гэснээ гэнэт: АЙН? гээд зоогийн газраар нэг орилов.
Би төлөвлөгөөгөө нураахгүйг хичээн худлаа инээж: тиймээ чиний сонссон зөв, гоё байгаа биз? хэмээн өөр сэдэв ярьсан мэт царайлахыг хичээв.
ПакЧанёол,КимЖүнмён,КимЖунин,ДуКёнсү,БёнБэкхён,УСэхүн. Та нар энд юу хийж байгаа чинь надад хамаагүй би уйдаад байна. Хөгжилдөцгөөе хэмээн би дотроо бодоод тэдний зүгт хялам хийв.
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.