Бэкхёны талаас~
Сөүлд ирэн Сурагын хэрээг асруулахаар өгсөн амьтны асрамжын зүг өөрийн эрхгүй хөл алдуурсан байлаа. Би энд юу хийж яваа билээ? хэмээн бодсон ч хариулт нь тодорхой бус хэвээр. Нэгэнт ирчихснийх шувууг нь авч яваад гэртээ харж байя гэсэн бодолтойгоор энэхүү газрын хаалгыг татан ороход хэрээ хаалганы баруун талд байлаа. төмөр торонд цагаан сараал хэрээ намайг нэвт ширтэх мэт энэ хэрээ үнэхээр Сурагын бага байхдаа надад ярьдаг байсан хэрээ биш гэжүү? Биднийг холбох гэж ирсэн зүйл биш гэж үү? БёнБэкхён одоо хүүхдийн үлгэрт итгэж л байдаг. Таарчдээ!
23:00д онгоцондоо сууж үүрээр газардсан тул үнэхээр нойр хүрч байлаа. Юу ч бодолгүйгээр унтахыг л хүсэн гэртээ ирсэн даруйдаа хэрээгээ ширээн дээр тавиад урд нь нэг ус тавин өөрөө орондоо тухлан хэвтэв. Одоо ч Сурагын сүрчигний үнэр бүдэг бадаг үнэртэж байна. Тэр энэ орон дээр унтаж байсан. Сургуулиасаа гэрлүүгээ буцах замдаа ядраад машинд минь унтчихсан байхад түүнийг яах аргагүй гэртээ оруулж ирж унтуулж байсан хэд хоногийн өмнөх үйл явдлаас үлдсэн зүйл зөвхөн энэ сүрчигний бүдэг үнэр. Сурагын анхилам сүрчигний үнэрт мансууран унтахдаа би жаргалтай зүүд зүүдэллээ. Өглөө сэрүүлэгний дуунаар сэрэхдээ ажлын өдөр биш байтал сэрүүлгээ унтраах ёстой байсандаа өөрийгөө зүхсээр утсаа гараараа тэмтчин аваад нэг нүдээ хагас нээн нэг нүдээ тас аниатайгаар нь утасаа харан сэрүүлгээ унтраахад зурвас ирсэн бололтой тэмдэг гарсан байв. 2 нүдээ гараараа нухлан нээгээд зурвасыг дэлгэхэд нүдэндээ ч итгэмгүй юм! Сурагаас надад сайхан амраарай гэсэн зурвас ирсэн байгаад нь баярласан ч андуураад надруу явуулчихсануу? Хэмээн бодоход өөрийн эрхгүй зүрх хөндүүрлэн гомдох сэтгэл уурлах сэтгэл зэрэг хөдлөн түүнрүү өөрийн хүсээгүй ширүүн үгсийг алдаа мадаггүй бичээд явуулчихлаа. Явуулсныхаа дараа би өөрийгөө дахин зүхэв. Зүгээр л талархснаа илэрхийлсэн зурвас илгээж яагаад болсонгүй вэ? Тэнэг Бэк.
Нэгэнт л сэрчихснээс хойш хэвтэж толгойгоо манаргах хүсэл байгаагүйд орноосоо босон угаалгын өрөөгөө ашиглачихаад хэрээндээ хоол өгхөөр ширээний зүгт чиглэв. Гэтэл! Үүрээр орж ирээд хэрээгээ тавьсан ширээн дээр минь хоосон тооноос өөр зүйл харагдсангүй. Хачин юмдаа. Хэрээ хаашаа алга болчихов? Би шөнө ядарсандаа хэрээ аваагүйгээ авсан гэж санаагүй байгаадаа гэж хэсэг эргэлзэн бодох зуур унтлаганы өрөөнд нэгэн зүйл дуугарах нь сонсогдон юу гэдгийг нь шалгахаар гартаа хоолны халбага барьсаар унтлаганыхаа өрөөнд ороход орны хажуугын шүүгээ дэлгэгдчихсэн газраар нэг зургууд хөглөрч түүний хажууд цагаан саарал хэрээ нэгэн зургийг амандаа зуучихсан зогсож байлаа. Түүнд аажим дөхөөд доош өвдөглөн сууж хошуун дахь зургийг нь аван үзхэд өөрийн эрхгүй нүүрэнд минь хөнгөн мишээл тодрон санаа алдаад: үнэхээр энэ зөв хариулт нь мөн биздээ? Би чамд итгэж болохуу? хэмээн хэрээрүүгээ итгэл тээсэн харцаар харахад өөдөөс минь хэрээ хариу хэлэх шиг бага зэрэг тонголзов…
YOU ARE READING
Цагаан хэрээ
FanfictionЭртний домогт өгүүлснээр хэрээ үүрдийн сохор жигүүртэн хэдий ч амьдралын сүүлийн жилдээ хараа орон өөрийн эзнийг сонгож эзнийхээ явах зам мөрийг цайруулж зөв зүгт замчилдгаар барахгүй заяаны ханийг нь сонгоод үнс болон замхарна хэмээдэг.