Case - 2

9.4K 515 27
                                    


Пак даамал Харүгийн зүг харан хурдхан шиг ширээн дээрх зүйлсээ нуухыг оролдон: Чи энд юу хийж яваа юм?

Харү нүдээ эргэлдүүлэн: Ажилласан өдрийнхөө цалинг авах гэж ирлээ!!!!

Пак даамал хөмсгөө зангидан: Чи өөрийгөө цалин авах эрхтэй гэж бодож байна уу?

Харү хөмсгөө зангидан гараа энгэртээ зөрүүлэн тэвэрсээр: Юу гэсэн үг юм?

Пак даамал ёжлон: Чиний гарах тоолондоо асуудал тарьдаг тэдгээр зардлыг хэн нөхдөг гэж бодоов?

Харү хөмсгөө зангидсан хэвээр нүдээ эргэлдүүлэн: Тэр чинь миний асуудал биш! Тэгсэн ч хүссэндээ тэдгээр асуудлыг чинь үүсгэддэггүй~ Энд ирэх бохир үйлчлүүлэгчид чинь л өөрийнхөө заваан эрхтнээр тархиа хийдэг болохоор л үүсдэг байх~

Пак даамал чанга инээсээр Харүгийн өмнө очин түүнийг хүчтэй тэврэн өгзөгнөөс чанга базах нь тэр.

Пак даамал: Бохир үйлчлүүлэгчид гэнээ? Тэгвэл чи энэ бохир үйлчлүүлэгчидтэй бохир газар юугаа хийж байгаа юмбэ дээ ариухан амьтан минь!!!! Чи цэвэр ариундаа тайчигч хийгээд явдаг гэж үү? *ёжлох*

Харү дахин нүдээ эргэлдүүдсээр залхсан байртай гүнзгий амьсгаа аван Пак даамлын гарыг өгзөгнөөсөө холдуулан: Амнаас чинь өмхий үнэртээд агаарыг минь бохирдуулаад байна хурдан хийсэн ажлын минь хөлсийг өг!!!!

Даамал ёжтой инээн: Яахав би чамд хийсэн ажлын чинь хөлсийг өгч болох л юм. Харин чи эцсийн удаа надад нэг тус хүргэчхээд явахгүй юм уу? *хөмсгөө өргөх

Харү даамал руу хөмсгөө зангидан харж байхад даамал тэлээгээ суллан өмднийхөө товчийг тайлах нь тэр.

Даамал ёжтой инээн: Аавдаа ирж шагнуулахгүй юм уу? Яахав энэ хагас сар ажилласан ажлын цалинг чинь хоёр нугалаад өгч болох л юм.

Харү хөмхийгөө зуун бүдүүн халзан эр лүү хамгийн муухай гэсэн харцаа шидсээр: Хөгийн гахай!!!! Чиний халтар мөнгө хэрэггүй болохоор өөрийгөө ханга ойлгов уу!!!!! Харин болгоомжтой л байгаарай чи өнөөдөр надад хийсэн үйлдлийнхээ төлөө хэзээ нэг өдөр өвдөг сөгдөн уучлалт гуйна даа!!!! гэсээр даамал руу нулимаад өрөөнөөс нь гарахад Намжүүн түүнийг үүдэнд хүлээн зогсож байв. Харин даамал өрөөндөө чанга чанга инээх нь сонсогдож байлаа.

Намжүүн Харү рүү санаа зовсон байртай ширтсээр: Би чамд хэлсэн ш дээ!

Харү хөмхийгөө зуусаар: Муу өмхий гахай!!!!

[Дууссан] †Outlaw† Where stories live. Discover now