Case - 28

4.7K 377 147
                                    


Өмнө харагдах том харшийн зүг бүсгүй тэвдэж сандарснаасаа болж чичрэх гараа хооронд нь чанга атгах бөгөөд аль болох өөрийгөө тайвшруулах гэж хичээж байв. Үйлчлэгч түүнд зам заана явах агаад тэд 10 минут орчим явсан ч хараахан харшид хүрэх болоогүй л байлаа. Харин бүсгүй харшийг ямар том болохыг ч анзаарах сөхөөгүй тэвдэх ажээ. Бүсгүй нь нүдэнд айдас, сандрал, догдлол гээд сэтгэл хөдлөлийн дээд илрэлүүд мэдрэгдэх бөгөөд харшийн үүдэнд зогсох хоёр залуу түүнийг угтан үл ялиг бөхийв.

Хансол бүсгүй рүү ширтсээр түүнийг дотогш урин: Захирал таныг хүлээж байгаа.

Бүсгүй толгой дохин Хансолын араас чимээгүй даган дотогш орон удалгүй зочдын өрөөнд орж ирэхэд Жимин том зурагтныхаа дэргэдэх шилэн шүүгээнээс виски гарган өөртөө хундагалж байв.

Хансол: Захирлаа!

Жимин вискигээ таглаад тайвнаар эргэж харан Хансолын архан талд зогсох эмэгтэйг харан үл ялиг хөмсгөө зангидах нь тэр.

Бүсгүйн нүднээс айдас мэдрэгдэх бөгөөд Жимин тод харж байлаа.

Жимин бүсгүйг эмнэлэг дээр хэд хэд харж байснаа тэрхэн мөчид санах нь тэр.

Жимин нэг гараа халаасандаа хийсэн байх бөгөөд сул гар нь хундагатай вискигээ барьсан байв.

Жимин: Та чинь~

Хэсэг хугацаанд өрөөнд чимээгүй байдал ноёрхон бүсгүй нүдэндээ нулимстай Жимин рүү ширтэж байхад Жимин бүх зүйлийг эхнээс нь эргэцүүлж байлаа. Эмнэлэг дээр Минсүүг өрөвдөөд эргэж ирсэн биш түүнийг өөрийнхөн хүү гэдгийг мэдэж байсан болохоор л ирж, Минсүүгийн эмээг харах шиг боллоо гэдэг нь ч үнэн. Тэгэхээр энэ эмэгтэй намайг төрүүлсэн эмэгтэй? Жиминий толгойнд маш олон зүйл эргэлдсээр толгой нь өвдөж эхлэх нь тэр.

Тэрээр гартаа барих вискитэй хундагаа чанга атгасаар бүсгүй рүү ширүүн харан: Энд яах гэж ирээв?

Тэр уураа барихыг хичээн шүдээ сийгүүлсээр бүсгүйд ямар нэгэн сэтгэл хөдлөл үзүүлэхийг хичээсэнгүй.

Бүсгүй нь хацрыг даган аль хэдийн нулимс урссан байх бөгөөд хөл нь шалтай салахааргүй наалдсан мэт хөдөлж ч чадахгүй байлаа.

ХэИн Жимин рүү ширтсээр уруулаа хазан: Ж-Жимин~

Жимин ХэИн рүү үзэн ядаж хорссон харц шидсээр шүдээ зуун: Хэн гэдгийг чинь ойлгосон болохоор яах гэж энд ирсэн зорилгоо л шууд хэлчих! Мөнгө гуйхаар ирээ юу? Эсвэл одоо л нэг эх хүн гэдгээ ухамсарлан намайг халамжлахаар гарч ирээ юу?

[Дууссан] †Outlaw† Donde viven las historias. Descúbrelo ahora