Харү одоо ч Жимин рүү хариулт нэхсэн харцаар харж байлаа. Минсүү өглөөнийхөө цайг уун суух бөгөөд Жимин Харү хоёр том өрөөнд байв.Минсүү яаж Жиминий хүүхэд байж болох? Ээж нь хэн гэдэг хаана байгаа? Яагаад тэрэнд өмнө хүүхэдтэй гэдгээ хэлээгүй гээд өчнөөн асуултууд Харүгийн толгойд эргэлдэж байсан ч хаанаас эхлэн асуухаа мэдэхгүй байлаа. Харин Жимин элгээ тэврэн Харү руу чимээгүй ширтэн зогсоно.
Минсүү цайгаа ууж дуусан том өрөөнд ороход Жимин түүн рүү харан: Болчихсон уу?
Минсүү инээмсэглэн толгой дохиход Жимин: Тэгвэл очоод дээшээ гараад хувцсаа өмсөж бай.
Минсүү хий гөлрөн суух Харү руу харан: Ааваа нүүна таны найз бүсгүй юм уу?
Жимин Харү хоёр Минсүү рүү харахад Минсүү тэр хоёр луу ээлжлэн харж байлаа.
Минсүү Харү руу ширтэн: Нүүна таны царайнаас харвал манай аавыг Минсүүтэй гэж мэдээгүй байх нь?
Минсүү санаа алдан Харүгийн дэргэд очиж суухад Харү түүнээс харц салгалгүй ширтэж байлаа.
Минсүү: Аавын өмнөх найз бүсгүйчүүд ч бас аавыг Минсүүтэйг мэдээд яваад өгсөн та бас тэгэх үү?
Жимин: Минсүү!
Минсүү Жимин рүү хараад дараа нь гунигтай гэгчин санаа алдан: Нүүна та надад дургүй гээд манай аавыг битгий шархлуулаарай. Би том болсон болохоор аавгүй ч сайн байж чаднаа.
Жимин дуугаа өндөрсгөн: Минсүү!
Энэ удаад тэрээр дуугаа өндөрсгөхөд Минсүүгийн нүдэнд нулимс цийлгэнэсэн ч бяцхан гараараа гялс нулимсаа шувтрах нь тэр. Харин Харү тавхан настай бяцхан хүүгийн үгэнд цочирдож орхив. Тэрэнд ямар эмзэг туссан болоод тавхан настай хэрнээ "ганцаараа сайн байж чаднаа" гэж хэлж байгаа юм бол гэж Харү дотроо бодон Минсүүг өрөвдөх нь тэр.
Харү гараа өргөн Минсүүгийн бяцхан бумбагар хацрыг зөөлөн илсээр инээмсэглэн: Би яагаад чамд дургүй байна гэж Минсүү?
Минсүү толгойгоо өргөн Харү руу харахад Харү инээмсэглэн: Би аавын чинь найз бүсгүй бишээ Минсүү. Бас чиний аавыг чамаас ч булаахгүй болохоор санаа зовох хэрэггүй.
Минсүү Харү руу харан: Та аавын найз бүсгүй биш юм уу? Тэгвэл та аавтай хамтарч ажилладаг юм уу?
Харү Жимин рүү хараад дараа нь Минсүү харан инээх аядсаар толгой дохиход Минсүү Жимин рүү эргэж хараад дараа нь Харү руу харан: Гэхдээ та дараа нь найз бүсгүй нь болох уу?
KAMU SEDANG MEMBACA
[Дууссан] †Outlaw†
Misteri / Thriller"Хайр бүгдэд л адилхан үйлчилдэг. Бид хайраас болж сэтгэл зүрхтэй, сул дорой хүчин мөхөс нэгэн гэдгээ мэдэрдэг. Харин хайр сарнин алга болох үед бид хамхууль мэт замхарч буй мэт санагддаг. Хүний ертөнц ямар шударга бус вэ гэж санагддаг. Тиймээс л би...