Case - 7

7.2K 470 56
                                    


ХАРҮ.

Тэхёнтой нүүр тулж ярилцахдаа хараахан бэлэн биш байв. Машин дотор түүний араас ширтэн сууж байхад тэр тамхиа татаж дууссан бололтой тамхиныхаа ишийг газар хаян хөлөөрөө унтраах нь тэр. Магадгүй тэрнээс одоо ч гэсэн зайгаа барьсан дээр биз.

Тэхёныг машинд орж ирж суухад би төв царайлсаар: Намайг буцаагаад хүргээд өг!

⁃ ХАРҮ!

Тэхён над руу харан дуугаа өндөрсгөх нь тэр.

Би гүнзгий амьсгаа аван: Найз залуугийн минь санаа зовж байгаа байх хурдан хүргээд өг.

Тэхёны уурлаж байгаа нь шүдээ хавирахад нь л мэдэгдэж байлаа.

Тэхён машиныхаа хаалгыг цоожлон: Тэр залуугаа чиний бодсон шиг сайн хүн гэж бодоо юу? Тэр чинь муу хүн Харү.

Би Тэхён руу харахад Тэхён миний нүд рүү ширтсээр: Үдэшлэг дээр байсан залуугийн тухай ярьж байгаа биз дээ? Би ч бас тэр үдэшлэг дээр байсан.

Би түүнээс харцаа буруулан урагшаа харахад Тэхён миний гарнаас атган: Харү над дээр буцаад ир!

Би түүнээс хурдхан шиг гараа татаж аван: Тэхён-аа би чамд өмнө нь ч хэлж байсан би чамд найзын хувиар л хайртай эр хүний чинь хувьд хэзээ ч хайрлаж чадахгүй!

Тэхёны гунигтай харц намайг эргэлзэхэд хүргэсэн ч миний зорилго хэзээ ч ухрахгүй.

Би урагшаа харсаар: Тийм болохоор намайг хурдан хүргээд өг.

Хэсэг хугацаанд бидний дунд чимээгүй байдал ноёрхож би аль болох Тэхёнд хүйтэн хандахыг хичээн сууж байхад Тэхён машинаа асаасаар: Би хэзээ ч бууж өгөхгүй. Надаас явсан жинхэнэ шалтгааныг чинь заавал олж мэднэ. Хэрвээ тэр шалтгаан чинь Пак Жимин байх юм бол би тэрнийг замаасаа зайлуулах болно.

Би Тэхён руу харахад түүний үргэлж дөлгөөн тайван байдаг харц огт танихгүй хүн мэт хурц ширүүн болон өөрчлөгдсөн байлаа. Өмнө түүнийг ингэж чухал царайлан хөмсгөө зангидаж байсныг хараагүй юм байна.

Бид чимээгүй явсаар Тэхён намайг зочид буудалд авчрахад үдэшлэг аль хэдийн тарсан байв. Утас байхгүй болохоор Жимин Хансол хоёр луу залгачихаж ч чадахгүй. Намайг алга болсоныг мэдээд уг нь хаймаар юм. Буудлын ресепшинээс гуйж утсаар нь Жимин рүү залгахад тэр утсаа авахгүй байлаа. Хансол руу залгахад тэр нилээн дуудуулж байж авав.

Би санаа алдан: Хансол хаана байгаа юм?

Хансолын хоолой үнэхээр цөхөрсөн эсвэл шаналсан сонсогдох бөгөөд тэрээр ч мөн адил санаа алдан: Чи түрүүлээд харьж бай даа!

[Дууссан] †Outlaw† Where stories live. Discover now