Case - 9

7.9K 506 52
                                    

ХАРҮ.

Би ширээний ард юу ч болоогүй юм шиг суух Жимин рүү ширтэн зогсоно.

Хансол түүний урд хоолын тавиад над руу харан: Харү энд ирээд хоолоо ид.

Би элгээ тэвэрсээр Жиминий өөдөөс харж суусаар бүгд чимээгүй хоолоо идэж байлаа. Гэхдээ би ганц хором ч түүнээс харцаа салгасангүй.

Миний хажууд суух Хансол над руу харан: Яасан? Шөл амтгүй байна уу?

Би толгой сэгсрэн будаанаасаа халбагадсаар: Үгүй ээ!

Хансол Жимин рүү нэг над руу нэг сониучирхсан байртай харж байсан юм.

Жимин хоолоо идэж дуусаад түрүүлж ширээнээс босон ажлынхаа өрөө рүү алхсаар: Хансол ажлын өрөөнд ороод ир!

Хансол хурдхан шиг Жиминий араас явж харин би талдаа ч ороогүй будаатайгаа тэдний араас ширтэж байлаа. Пак Жимин хараал идсэн их зантай хүйтэн цуст шумуул!!!!! Тэрний өглөөхөн хэлсэн зүйлийг дахин санахдаа нүдэнд минь гал асах шиг л болж байв.

FLASHBACK

Жимин дээд доод уруулыг минь ээлжлэн сорон үнсэж байхад би яг л анх удаа үнсэлцэж үзэж байгаа мэт юу ч хийж чадахгүй хөшилтийн байдалтай байв. Хөнжилнөөс чанга зуурах гараа тавьсаар аажмаар Жиминий ташаан дээр гараа аваачихад тэр гэнэтхэн намайг хүчтэй түлхэн үнсэлтээ салгачих нь тэр.

Түүний дахин нэг гэнэтийн үйлдэлд цочирдсоор нүдээ нээнэ түүн рүү гайхан ширтэж байхад Жимин орноос босон над руу миний өчигдөр өмсөж байсан путболкыг шидээд: Хувцсаа өмс! Бас үнсэлтийн тухайд наад чалчаа амыг чинь таглах гэсэн үйлдэл болохоор буруугаар ойлгох хэрэггүй гэж хэлээд өрөөнөөсөө гарч явах нь тэр.

Бурхан минь сая юу болоод өнгөрсөн бэ? Би зүүдлээд байгаа юм болов уу? Шокноосоо гарч чадахгүй хацраа алгадаж үзэхэд би өвчин мэдэрч байлаа. Тэгэхээр энэ зүүд биш байж~ Байзаарай! Сая үнэхээр~

Би түгжсэн амьсгаагаа сул тавьсаар уртаар амьсгаа гарган: Ямар чөтгөр нь вэ? *бувтнах*

Солонгосын бүх сериалууд хуурамч, бүх зохиолчид худалч амьтад. Сериалууд дээр ийм зүйл болоход эсвэл гол дүрийн эмэгтэй эсэргүүцэж, нэг бол хормын өмнөх над шиг бууж өгдөг биздээ? Миний үзсэн хар мянган сериал бүгд л тийм байсандаг. Гэтэл~ Гэтэл Пак Жимин хүйтэн цуст шумуул ямар ч мэдрэмжгүй гахай намайг түрүүлээд~

[Дууссан] †Outlaw† Where stories live. Discover now