Case - 14

8.4K 508 75
                                    

ХАРҮ.

Нойр минь гүйцэд ханасан гэлтэй тайван өглөөг угтах нь тэр. Ямар ч хар дарсан зүүдгүй. Нүдээ аажмаар нээнэ сунайхаар гараа дээш өргөхөд л бүх бие минь булгарсан байгааг мэдрэв. Гэнэт өчигдөр болсон зүйлс толгойнд минь зурсхийн орж ирэхэд хурдхан шиг хөнжлөө сөхөж үзвэл би том эрэгтэй дотоож бас цагаан путболк өмссөн байв. Жоохон хөдлөх төдийд л гуя, сав минь хөндүүрлэн өвдөж байлаа. Өчигдрийн болсон зүйлсийг нэг бүрчлэн санахдаа өөрөөсөө ичиж бас уур хүрч байсан юм. Ялангуяа надад эм өгсөн залуутай тааралдвал яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэдгээ өөртөө амлаж байв.

Орноос босож чадахгүй орны толгой налсаар хий дэмий гөлрөн сууна. Өчигдрийн Жимин тэрний хүрэлт бүр надад тод санагдаж хацар халуу оргино. Түүний амьсгал, үнсэлт бас надад хүрэх гар~ Өө бурхан минь Шин Харү!!!!!. Бодлоо цэгцлэхийг хичээн хоёр гараараа чихээ зөөлөн алгадан: Аахх аахх аахх би юу ч бодох ёсгүй ахх ахх~ рррррөөрөр ахххх~

- Харү-ши?

Эмэгтэй хүний нарийхан хоолой гарахад би цочин үүд рүү харвал Doll House-н Еэсүл захирал зогсож байв.

Еэсүл миний хажууд ирэн поднустай шөл өвдгөн дээр минь тавин: Захирал чамд анхаарал тавиарай гэсэн болохоор энэ шөлийг идчих~

Би хачин царайлсаар биеэ барин: Ж-Жимин хаана байгаа юм?

Еэсүл: Өглөө эрт компани руугаа явчихсан. Буудлын менежерт шинэ хувцас аваад ир гэсэн болохооо удахгүй шинэ хувцас аваад ирэх байх~

Яагаад ч юм гомдох уурлах хоёр зэрэгцэж байв. Уг нь өглөө сэрээд Жиминийг харах байх гэж бодсон болоод ч тэр үү сэтгэл үнэхээр тавгүй байлаа.

Би инээх аядсаар халбага шөлнөөс амсах гэж байхад Еэсүл: Өчигдөр болсон зүйлийн талаар захирлаас сонссон одоо бие чинь зүгээр үү? Ямар нэгэн хэрэгтэй зүйл байна уу?

Би түүнтэй харц тулгарахгүй гэж хичээсээр шөл рүү ширтэн: Ү-Үгүй дээ би зүгээр харин та утсаа түр өгч байгаач?

Еэсүл толгой дохин зочдын өрөөнөөс орж утсаа авчирч надад өгөв. Би туслах руугаа залган намайг ирж авахыг хүсэв. Гэнэт л би зүгээр л өөртөө уур хүрч эхлэх нь тэр. Еэсүл надад шинэ хувцас авчирч өгөн би хэдий босох тэнхэлгүй байсан ч шүд зууна бослоо.

Еэсүл: Харү-ши захирлыг хүлээхгүй юм уу?

Би түүнд бөхийн: Үгүй дээ! Би та нарт хангалттай төвөг удчихлаа. За ингээд~

[Дууссан] †Outlaw† Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang