ЖИМИН.
"Хён яагаад гэнэт?"
Хансол Жимин рүү гайхан харж байв. Жимин нухацтай царайлан суух бөгөөд гараа хооронд нь салаавчлан атгаж эрүүгээ тулсан байлаа.
Жимин: Миний хэлснээр хий Хансол.
Хансол ямар нэгэн зүйл хэлэх гэсэн мэт амаа нээсэн ч Жиминий үл өөрчлөгдөх харцыг харан амаа жимийсээр гүнзгий амьсгаа авав.
Хансол толгой гудайлган: Ойлголоо. Гэхдээ Ким гишүүний асуудал цэгцрэхээр явж болохгүй гэж үү?
Жимин огтхон ч эргэлзэх зүйлгүйгээр хоолойныхон өнгө үл өөрчлөгдөн: Би өөрөө учраа олчих болохоор Минсүүг аваад өнөө оройны нислэгээр яв ойлгов уу!
Хансол эцэст нь Жиминий үгэнд дуулгавартайгаар орон түүний өгсөн онгоцны тасалбарыг аван Жиминий өрөөнөөс гарав. Жимин сүүлийн 7 хоног урд урдынхаасаа хүйтэн хөндий дотогшоо болсон бөгөөд Хансолд ямар нэгэн ажил даатгахаа ч больсон. Хансолд зөвхөн клубуудын хэргийг хариуцуулах болсон бөгөөд өнөөдөр гэнэт өрөөндөө дуудан түүнийг Минсүүг дагуулан Австрали руу явахыг тушаасан билээ.
Хансол Жиминий өрөөнөөс гаран санаа алдаад Хёнсүү рүү харан: Захиралд ойрд ямар нэгэн юм болоо юу?
Хёнсүү чимээгүй түүн рүү мэдэж байгаа ч хэлж чадахгүй нь дээ гэсэн харцаар харж байв.
Хансол инээх аядан: Ямартай ч ахад аюултай зүйл болвол надад заавал мэдэгдээрэй!
Хёнсүү толгой дохиход Хансол санаа алдан оффисоос гарч, харин Хёнсүүг Жимин өрөөндөө дуудаж байв.
***
ХАРҮ.
Харүгийн нүд томрон: Минсүүг дагуулж яван гэдэг чинь юу гэсэн үг юм?
Хансол өөрөө ч мэдэхгүй асуултандаа яаж хариулах билээ инээх аядан: Захирал тушаасан болохоор өнөө оройны нислэгээр бид хоёр явна.
Харү: Жимин тушаасан гэнээ? Юу гэсэн үг юм? Надад юу ч хэлээгүй шүү дээ? Тэгээд буцаж ирэх юм?
Харү нэг амьсгаагаар хурдан гэгчин асуух нь тэр.
Харү утсаа гаргаж ирэн: Би Жиминээс юу болоод байгааг асуух хэрэгтэй байна. Тэрээр Жимин рүү хэд залгасан боловч утсаа авахгүй байлаа. Харин Хансол юу гэхээ мэдэхгүй зогсож байхад хоёр давхраас үйлчлэгч Минсүүг дагуулан бууж ирж байв.
Минсүү инээмсэглэн Хансолын зүг гүйн: САМЧУНННН!
Хансол явган суун Минсүүг тэврэн: Минсүү!
Минсүү түүнээс хөндийрөн: Самчун та намайг авч хаашаа явах гэж байгаа юм? Аавын ажил руу юу? Аав намайг аваад ир гэсэн юм уу?
VOCÊ ESTÁ LENDO
[Дууссан] †Outlaw†
Mistério / Suspense"Хайр бүгдэд л адилхан үйлчилдэг. Бид хайраас болж сэтгэл зүрхтэй, сул дорой хүчин мөхөс нэгэн гэдгээ мэдэрдэг. Харин хайр сарнин алга болох үед бид хамхууль мэт замхарч буй мэт санагддаг. Хүний ертөнц ямар шударга бус вэ гэж санагддаг. Тиймээс л би...