Саяхан л модод навчсаа хаяж намар цаг ирж байгааг илтгэж байсан бол одоо аль хэдийн цас хайлж хавар болж буйг илтгэх ажээ. Мод цэцэгс нахиалж гудамжаар холхих хүмүүс ч ихэссэн гэлтэй.Хансол ухаангүй хэвтэх Жиминий зүг ширтсээр санаа алдаж байв. Аль хэдийн 6 сар өнгөрсөн ч түүний биед ямар нэгэн өөрчлөлт орохгүй байгаа нь түүнийг улам айлгаж байлаа. 6 сарын өмнө бүх зүйл орвонгоороо эргэсэн.
6 сарын өмнө Хансолын талаас.
Захирал Тэжон руу явж би залуусыг цуглуулахаар компани дээр ирэхэд бүх зүйл оройтсон байлаа. Хэчан ахын хүмүүс компаний эргэн тойронд дүүрсэн байх бөгөөд манай залуус тэдний өмнө өвдөглөн суусан байв. Тэднийг ч бас өнөөдөр бидэн рүү халдан гэж мэдсэнгүй. Төв компани Хэчан ахын гарт орсон бол цэнгээний газруудын даамлуудаас ч тусламж гуйгаад нэмэр байхгүй нь. Тэднийг ажиглаж зогсох цаг биш учир машинаа асаан Тэжон руу хөдөллөө. Гэхдээ замд цагдаа нар шалтгалт хийх бөгөөд тэдний хайж байгаа хүмүүс захирал бид хоёр байх нь тэр. Бүх зүйл яагаад давхацсаныг мэдэхгүй ч магадгүй Хэчан ахын явуулга байх гэж бодсоор машинаа эргүүлэн тойруу замаар явахаар болов.
- Захирлаа намайг очтол тэсээрэй!
Хаазаа тултал нь гишгэж 3 цаг гаран явсны эцэст Тэжоны агуулахад ирэхэд надаас өрсөн аль хэдийн цагдаа нар ирсэн байв. Тэд захирлыг эмнэлгийн ор нь дээр хэвтүүлсэн байх бөгөөд түргэн тусламжийн машинд оруулах нь тэр. Жимин ахыг оруулсан эмнэлгийн машины жолоочийг чимээгүй ухаан алдуулаад байшингийн буланд аваачиж тавин өөрөө түүний хувцсыг сольж өмсөв. Арын бүхээгнээс түргэний эмч явахыг тушаан би цаг алдалгүйгээр машиныг асаан хөдөлсөн юм. Өөрийнхөө ирсэн тойруу замаар яван хүнгүй газар ирж зогссоор түргэний эмчийг ухаан алдуулан ухаангүй хэвтэх захирлыг авч явсан билээ. Биднийг аль хэдийн эрин сурвалжилж байгаа болохоор хот руу буцаж очих нь хэтэрхий эрсдэлтэй байсан болохоор зүгээ өөрчлөн Тэгү рүү явав.
Тэжонаас Тэгү рүү явж тэндээ захирлыг эмнэлэгт авчрахад захирал үнэхээр сул амьсгалж байсан. Түүний сэлэмнээс авсан шарх нилээн их байсан бөгөөд одоо ч гэсэн амьсгалж байгаад бурхандаа талархъя. 10 гаран цаг үргэлжилсэн хагалгааны дараа захирал комонд орж бид хормын дотор л өөрсдийн гэсэн бүх зүйлээ алдсан байлаа. Нууцаар хэн биднээс урвасныг өөрийнхөө чадах хэмжээнд олж мэдэхэд бүх зүйл намайг гайхшруулсан юм. Энэ бүх хэргийн ард Бан гишүүн байсан нь намайг бараг л амьсгалж чадахгүй болгож байв. Захирал бид хоёр Бан гишүүний доор 10 жил үнэнчээр зүтгэсэн байхад түүний бидэнд ингэж хандсан нь үнэхээр итгэж чадахгүй хэрэг байв. Эхний гурав сар өнгөрч захирлыг аль болох хүний нүднээс нуун зөвхөн эмч сувилагч хоёрыг оруулдаг байлаа. Дахин нэг сар өнгөрөхөд ямар ч ахицгүй дахин нэг хагалгаанд орсон юм.
CZYTASZ
[Дууссан] †Outlaw†
Tajemnica / Thriller"Хайр бүгдэд л адилхан үйлчилдэг. Бид хайраас болж сэтгэл зүрхтэй, сул дорой хүчин мөхөс нэгэн гэдгээ мэдэрдэг. Харин хайр сарнин алга болох үед бид хамхууль мэт замхарч буй мэт санагддаг. Хүний ертөнц ямар шударга бус вэ гэж санагддаг. Тиймээс л би...