Нарийн бичиг бүсгүй Жимин болон Мин сайдын урд халуун кофе тавьчихаад гарч явав. Мин сайд одоо ч Жимин рүү ширтэн суух бөгөөд энэ нь Жиминд үнэхээр тухгүй санагдаж байлаа.
Жимин хоолойгоо засан: Сайд таныг өөрийн тань нэр хүндэд учирч болзошгүй эрсдлийг үл харгалзан миний оффист ирсэн явдал жирийн нэг асуудлаас болоогүй гэж бодож байна. Энд ирсэн шалтгаан тань юу юм?
Мин сайд Жиминий хурц шийдэмгий хүйтэн нүд рүү ширтсээр: Чамайг "Чонса" асрамжийн газар өссөн гэж сонссон.
Жимин Мин сайд руу ямар ч царайны хувиралгүй харахад Мин сайд: Битгий буруугаар ойлгоорой! Чиний талаар судлаагүй гэвэл худал болох биз. Чи ч тэр би ч тэр тойруулж нэгэндээ төвөг удалгүйгээр шулуухан асуучихъя! Танай бүлэгт байдаг Жонгүк гэх залуутай уулзаж болох уу? Миний олж мэдсэнээр тэр чиний туслах гэж сонссон.
Жимин Жонгүкийн нэрийг сонсохдоо хөмсгөө зангидан Мин сайдаас харцаа үл салган сууж байхад Мин сайд: Пак захирлаа?
Жимин: Жонгүктай ямар хэргээр уулзах гэсэн юм?
Мин сайд: Та хоёрыг нэг асрамжийн газар өссөн гэж сонссон. Тэр хүү надад хэрэгтэй байна.
Жимин: Асуудал нь?
Мин сайд Жиминий гэнэт өөрчлөгдөх хүйтэн хөндий хоолойнд бага зэрэг цочирдсон ч тайван гэгчин: Би тэр хүүтэй заавал уулзах хэрэгтэй. Шалтгааныг нь танд хэлж чадахгүй нь. Намайг уулзуулаад өгвөл би танд их талархах болно шүү Пак захирлаа.
Жимин тайван гэгчин Мин сайд руу харан: Уучлаарай сайдаа! Та миний талаар хүмүүстээ судал гэж даалгахдаа гүйцэд судлуулах байсан бололтой. Ямар хэргээр түүнтэй уулзахыг хүссэнийг чинь мэдэхгүй ч талийгаач өөд болоод 2 жил болж байна.
Мин сайдын нүд томорсоор толгой руу нь хүчтэй дэлсээд авах шиг л болов.
Мин сайд: Т-Талийгаач? Т-Талийгаач гэнээ? Нас барсан гэнээ? Яаж?
Жимин үл ялиг хөмсгөө зангидан: Би танд энэнээс өөр хариу хэлж чадахгүй нь сайдаа!
Мин сайд шокноосор гарч чадахгүй сууж байхад Жимин өрөөнөөсөө гаран түүний туслахыг дуудан Мин сайдыг авч явахыг тушаав. Мин сайд туслахтаа түшүүлсэн хэдий ч өөрийнхөө хөл дээр цэх зогсож чадахгүй байлаа.
Юу гэдгийг нь мэдэхгүй ч Мин сайд шиг том хүн Жонгүкийг хайж ирсэн явдал Жиминд үнэхээр сонин санагдаж байв.
BINABASA MO ANG
[Дууссан] †Outlaw†
Mystery / Thriller"Хайр бүгдэд л адилхан үйлчилдэг. Бид хайраас болж сэтгэл зүрхтэй, сул дорой хүчин мөхөс нэгэн гэдгээ мэдэрдэг. Харин хайр сарнин алга болох үед бид хамхууль мэт замхарч буй мэт санагддаг. Хүний ертөнц ямар шударга бус вэ гэж санагддаг. Тиймээс л би...