Case - 29

2.3K 196 32
                                    

+10 хоногийн өмнө+

ХАРҮ.

Харү биеэ хамгаалагчдаасаа чимээгүй мултарсны дараа таксинд суун Согжиний түүнд бичиж өгсөн хаягаар ирэх нь тэр.

Согжин Харүгийн өмнө халуун кофе тавин: Араас чинь дагаагүй биз дээ?

Харү толгой сэгсрэн: Намайг алга болсныг ч мэдээгүй байгаа байх.

Согжин Харүгийн өмнө суусаар өмнөө байх хавтастай бичиг баримтыг Харүгийн өмнө түлхэх нь тэр.

Согжин нухацтай гэгчин: 4 жил хөөцөлдсөний эцэст Жирүгийн ослын жинхэнэ эзнийг олчихсон.

Харүгийн зүрх гэнэт яагаад ч юмбэ түгшсээр хүчтэй цохилон өмнөө байх хавтас руу харан шүлсээ залгив.

Харү хавтсыг өөр лүүгээ татан нээхэд 4 жилийн өмнөх явдал түүний нүдний өмнүүр зурайх нь тэр. Хавтасны эхэнд Жирүгийн осол болсон үеийн хэргийн материал байх бөгөөд Жирүгийн хүйтэн цемент нь дээр хэдийн амьгүй болсон цогцосны зураг байв. Харүгийн бие царцаж орхих нь тэр. Тэр энэ бүхнийг бараг л мартах шахаж байсан шүү дээ. Харүгийн нүүр хувхай цайна хацрыг нь даган нулимс урсан түүний гар дагжин чичирч байлаа.

Тэрээр гараа аажмаар явуулан зургийг илсээр шивнэн: О-Онни.., уучлаарай!

Нилээдгүй хугацаанд уйлсны эцэст Харү тайвшран нулимсаа арчсаар хэргийн материалыг эргүүлж харав. 4 жилийн хугацаанд Согжиний цуглуулсан материалыг харан сууж байхдаа Харүгийн хөмсөг зангирч байлаа. Тэр Жирүгийн хэргийн гол эзэн рүү алхам алхамаар ойртсон тэр үеүд гэрэл зургуудыг нэг бүрчлэн харж байв. Сүүлийн хуудсанд ирэхэд Ким Хёншигийн зургаас гадна Жиминий зураг байх нь тэр.

Харү Согжин руу гайхан харвал бүхий л хугацаанд Харүгийн хариу үйлдлийг ажиглан суусан Согжин Харү рүү нухацтай гэгчин ширтэн: Бид нэг зүйлийг орхигдуулж!

Харү чимээгүй түүнийг яриагаа цааш нь үргэлжлүүлэхийг хүлээж байхад Согжин дахин нэг хавтас гаргаж ирсээр дэлгэн Харүгийн өмнө тавив.

Согжин: Би чамайг Пак Жиминд сайн гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ би энэ үнэнийг чамаас нууж чадахгүй нь.

Харү:???

Согжин санаа алдан: Бид нар Жирүг хөнөөхийг завдсан хүн Ким Хёншиг гэж бүрэн итгэсэн байсан учраас түүний цаадах үнэнг олж харалгүй өнгөрөөсөн байсан. Жирүг өөд болсны дараа бид зөвхөн Ким Хёншигийг барихад анхаарлаа хандуулж байсан болохоор яг үнэнийг олж харж чадаагүй.

[Дууссан] †Outlaw† حيث تعيش القصص. اكتشف الآن