Case - 19

5K 331 92
                                    

Дэлхий дээр олон төрлийн хүмүүс олон төрлийн хосууд олон төрлийн хайр байдаг байх. Хүн бүрт өөр өөрийн гэсэн оноогдсон хувь заяа ч гэж бий. Зарим нэгэн үхэж байхад зарим нэгэн шинээр мэндэлж байна. Зарим нэгэн шаналал зовлонгоосоо болж уйлж байхад зарим нэгэн жаргалтайгаар инээнэ. Зарим нэгэн хосууд урдаа тулгарсан асуудлуудыг шийдэж чадахгүй ам зөрөлдөж байхад зарим нэгэн бие биедээ урам зориг өгөн хамт тэмцэцгээнэ. Бүгд өөр өөр... Харин надад оноогдсон хувь тавилан намайг уй гашууруу хөтөлсөн. Намайг 10 настайд аав минь өнгөрч ээж гэр бүл гэх хүнд ачааг өөрийнхөө нуруун дээр гэнэт л авсан. Жирийн нэг гэрийн эзэгтэй байсан эмэгтэйн хувьд энэ бүхэн гэнэтийн бас цочирдом байсан биз. Эгч бид хоёрыг тэжээх гэж олон жил гэрийн мухар сахиж нөхрийнхөө сайн эхнэр хүүхдүүдийнхээ сайн ээж байсан тэр эмэгтэй гэнэт л нойр хоолоо ч үл умартан цэвэрлэгчээс эхлүүлээд бүхий л ажлыг гололгүй хийдэг байж билээ. Намайг сайн сургуульд бусадтай л адилхан байлгахыг хичээж эгч минь мөрөөллөө хаян эцгийн минь ажлын өвлөхийн тулд цагдаагийн академид орж цагдаа болсон. Энэ бүгдээс хамгийн их хувиа хичээж юу ч ойлгодоггүй нэгэн би л байж. Хэн нэгэн чиний төлөө юу туулж байсныг анзаарах ч сөхөөгүй өөрийн зугаа цэнгэл амар амгалангийн төлөө бүгдийг үл ойшоож байсан. Үйлийн үр буцаж ирдэг гэдэг хамгийн үнэн үг. Миний үйлийн үр намайг гэсэн хүмүүсээ алдсанд оршин байсан юм. Энэ хорвоод чамайг гэх хэн нэгэн үгүй болоход чи хэн ч биш гэдгээ ухаарах болно. Тэдгээр хүмүүс чиний хувьд хэн байсан бэ гэдгийг тэднийг ор мөргүй үгүй болоход л чи ухаарна. Яг л над шиг... Эцэст нь би хэн нэгний хэрэгтэй хүн байхыг хүссэн. Тэр хүнээ ч олсон бас хичээсэн. Гэхдээ би тэр хэн нэгний хувьд хэн ч биш байсан. Зүгээр л нэг хэрэгцээ.... Зүгээр л түүний амьдралд хэрэглэгддэг маш олон зүйлсийн нэг байсан төдий. Гэвч........
FLASHBACK
- Бурхандаа баярлалаа чамайг гарч ирэхгүй нь л гэж бодлоо.
Харү чемоданаа арай ядан өргөсөөр буудлын үүдэнд гарч ирэн удалгүй хацар дээр нь тогтох нулимсаа арчаад том нүдэлсээр өмнөө зогсох хүн рүүгээ чимээгүй ширтэн түүнийг энэ орой энд юу хийж байгааг нь гайхаж байв.
Харү: Х-Хансол убба та энд?
Хансол инээмсэглэсээр машины арын хаалга онгойлгон: Захирал чамайг гарч ирэх байх гэж хэлсэн тиймээс би энд байна. *мөрөө хавчих*
Харү юу ч ойлгохгүй том нүдлэн зогсож байхад Хансол инээмсэглэн: Аливээ намайг хөлдөж үхэхээс минь өмнө суу лдаа Харү!
Харү ээрч түгдчин зогсож байхад Хансол түүний урд очсоор чемоданыг нь аваад сул гараараа Харүгийн нуруунаас зөөлөн түлхэн машиныхаа урд авчрав.
Хансол ачааг арын тээшинд хийгээд дараа нь Харүг хүчээр шахуу суулгасныхаа дараа өөрөө жолооны ард суух нь тэр.
Машин хөдлөхөд л Харү ухаан орон: Намайг хаашаа авч явж байгаа юм? Жимин намайг гарч ирэхийг мэдэж байсан гэж юу гэсэн үг юм?
Харүгийн толгойд эргэлдэж байсан үй түмэн асуултуудаа арай ядан амнаасаа унагаж байв.
Хансол толинд Харүгийн цохийсон царайг харан санаа зовж байсан ч дулаахнаар инээмсэглэн: Захирал чамайг нэг газар луу хүргээд өгчхөөрэй гэсэн юм.
Харү: Х-Хаашаа?
Хансол үл ялиг инээмсэглэн: Удахгүй очих болохоор чи тэр үед өөрөө мэдэх байхаа...
Харү гүн бодолд автсаар чимээгүй явав. Толгой дотор нь маш олон асуултууд эргэлдэж байлаа. Тэд 2 цаг гаран явсны эцэст машин зогсоход Харү ухаан орон Хансол руу харав.
Хансол машинаас буун: Бид ирчихлээ.
Хансолыг арын тээшнээс Харүгийн ачааг гаргаж байхад хэн нэгэн Харүгийн талын хаалга онгойлгож өгөв. Харү гайхан тэр хүн рүү харвал 40 орчим насны хар хослолтой залуу зогсож байв.
Хансол Харүгийн ачааг барьсаар Харүгийн урд ирэн: Яагаад машинаас буухгүй байгаа юм? Буугаад ирээ!
Харү итгэлгүйхэн машинаас буугаад толгойгоо өргөхдөө урд нь сүндэрлэх харшийг харан эрүү нь бараг л мултрах шахах нь тэр.
Харү харш руу ширтсээр: Х-Хансол энэ ямар газар вэ?
Тэр ээрч түгдэчсээр бараг л шивнэх төдий асуув. Түүнд хаалга онгойлгож өгсөн залуу Харүд бөхийн: Сайн байна уу хатагтай! Би бол хамгаалалт хариуцсан ахлах Пак Жонсү!
Харү үл ялиг толгой дохин Хансол руу харахад Хансол инээмсэглэн: Энэ захирлын 6 жилийн өмнөөс бариулж эхэлсэн барилга саяхан бүрэн ашиглалтанд орсон юм.
Харү Жиминий баян гэдгийг мэдэх ч ийм харш бариулах хэмжээний хөрөнгөтэйг төсөөлж ч байгаагүй. Ганц бие залуугийн хувьд хэтэрхий том харш биш гэж үү? Харү одоо ч шокноосоо гараагүй зогсож байхад урд нь зогсох хүмүүс түүнд мэндчилсээр бөхийх нь тэр. Харү одоо л нэг эргэн тойрноо анзаарахтай болохдоо харшийг маш олон хамгаалагчид хамгаалж бас түүний өмнө 4 эмэгтэй 2 эрэгтэй үйлчлэгч зогсож байлаа.
Харү дахин тэдэнд үл ялиг бөхийхөд Хансол түүнийг харш руу дагуулж орон ачааг үйлчлэгч нарын нэгэнд өгөв. Харү харшийн доторх дизайныг харахдаа дотроо бас л уулга алдан гар нь хөлөрч байв. Эртний Египет эсвэл Английн хатан хааны орд харш л ийм хээнцэр байдаг байх гэсэн бодол тэрхэн мөчид түүнд төрж байлаа.
Хансол эргэн тойрноо ажиглан зогсож байхад Хансол: Харү!
Харү түүн рүү харахад Хансол: Одооноос чи энд амьдарна.
Харү гайхан түүн рүү ширтсээр: А-Айн?
Хансол инээмсэглэн: Захирал маргааш ирж чамд бүх зүйлийг өөрөө тайлбарлах байх бас үйлчлэгч нар чамд өрөөг чинь заагаад өгөх байх би одоо амжуулах ажилтай учраас явах хэрэгтэй байна.
Харү одоо ч шокноосоо гараагүй зогсож байхад Хансол үүд рүү эргэн Харү: Х-Хансол убба?
Хансол эргэж харахад Харү яг л төөрсөн гөлөг шиг л царай гаргачихсан зогсож байв.
Хансол инээмсэглэн: Маргааш захирал өөрөө ирж тайлбарлах болохоор зүгээр л тайвнаар хүлээ ойлгов уу!
Хансолыг гарч явсны дараа нэг үйлчлэгч түүнд өрөө нь зааж өгөхөд энэ ч бас классик стиллийн бүх зүйл нь цагаан өрөө байв. Түүний ачааг ч бас оруулж орны хажууд тавьсан байлаа. Харү ор нь дээр суун бодлоо цэгцлэх гэж өрөөг тойруулан хараад цонх руу харахад хөшигний цаанаас гэгээ татан аль хэдийн үүр цайх гэж байв. Аргагүй биз тэр Жиминий өрөөнөөс үүрийн 2 цагт гарсан Хансол түүнийг энд хүргэж ирэх гэж бас 2 цаг гаран явсан. Харү хажуугийн шүүгээн дээрх цаг руу харвал үүрийн 4 цаг 5 минут болж байлаа. Хансолын машинд унтсан ч тэр хэт их бодол бас уйлснаасаа болж ядран зүгээр л маргаашийг хүлээхээр шийдэн ор нь дээрээ өвдгөө тэврэн хэвтлээ.
Хэн нэгэн хацарт нь зөөлөн хүрэхэд Харү нойроо харамласаар түүний гарыг түлхэн цааш харан хэвтэв. Удалгүй дахин түүний хацарт нойтон зүйл хүрэхэд Харү рефлексээрээ хацраа арчаад хөнжлөө толгой дээгүүрээ давуулав. Энэ удаад түүний урд хэн нэгэн хэвтэн хүзүүгээр нь тэврэхэд Харү ч зөрүүлэн тэврэв. Гэхдээ хэн нэгний хөхрөх дуу гарахад Харү ярвайсаар нүдээ нээн урдах хүн хүүгээ хараад нүдэн байдгаараа томрох нь тэр.
Минсүү инээмсэглэн: Өглөөний мэнд нүүна!
Харү нүдэндээ итгэж ядан том нүдэлсээр Минсүү рүү ширтэж байхад Минсүү инээмсэглэн: Босоорой нүүна!. Аав бид хоёрыг доор хүлээж байгаа.
Харү нүдээ ганц ч удаа цавчилгүй гараа явуулсаар зүүд эсвэл бодит эсэхийг шалгах гэж Минсүүгийн хацрыг зөөлөн хатгахад Минсүү инээх нь тэр.
Харү: М-Минсүү?
Минсүү инээмсэглэн: За нүүна?
Харү огцом өндийн Минсүү рүү харсаар: Чи энд яаж? Юу хийж байгаа юм?
Минсүү орноос буугаад инээмсэглэн: Аав одооноос биднийг энд амьдран гэсэн.
Харү дахин нэг цохилтонд орон сууж байхад Минсүү түүний гарнаас татан чирсээр өрөөнөөс гаран доош буув. Тэднийг гал зууханд орж ирэхэд ширээний ард Жимин сууж үйлчлэгчид ширээнд хоол тавьж байлаа.
Минсүүгийн дуу өрөөгөөр цуурайтан: Ааваа би нүүнаг дагуулаад ирлээ.
Жимин Харү рүү харахад Харү түүн рүү том нүдэлсээр ширтэж байлаа.
Жимин: Нүүрээ гараа угаагаад ир тэгээд өглөөний цайгаа ууцгаая!
Харү ямар ч ухаангүй Жиминий үгийг сонсон шинжгүй зогсож байхад Минсүү түүний гарыг сэгсчих нь тэр.
Харү Минсүү харахад Минсүү: Нүүна та зүгээр үү?
Харү: Оохх?
Минсүү: Аав таныг гар нүүрээ угаагаад ир тэгээд хамт хооллоцгооё гэнээ.
Харү Жимин рүү харахад Жимин урдах бичиг баримтандаа төвлөрөн сууж байлаа.
Минсүү дахин түүний гарыг сэгсрэн бодит байдлыг нь мэдрүүлэхэд Харү үйлчлэгчийг даган нэг давхарын угаалгын өрөөг хэрэглээд гарч ирлээ. Түүнийг ирэхэд Минсүү Жиминий хажууд суусан байв.
Минсүү инээмсэглэн: Нүүна энд! гэсээр өөрийнхөө хажуу талын суудал дээр заав. Харү чимээгүй явсаар Минсүүгийн хажууд суугаад Жимин савхаа авахад тэд хооллож эхлэх нь тэр. Харү гэнэт өчигдөр болсон зүйлсийг санахдаа явах шийдвэр гаргачихсан байснаа ч санав. Хоолны үеэр Жимин Минсүү хоёр үргэлж чимээгүй байж зөвхөн идэх зүйлдээ л анхаардаг болохоор Харү тэднийг чимээгүй ажигласаар эцэст нь ам нээх нь тэр.
Тэрээр Жимин хүү харан: Хоёулаа ярилцах~
Жимин түүний яриаг таслан: Хоолоо идчихээд ажлын өрөөнд ороод ирээрэй гэж хэлэн өөрөө босоод явчих нь тэр. Харү Жиминий авга руу харвал хоолоо аль хэдийн илэж дуусчээ.
Минсүү үйлчлэгчийг даган түүнд зориулагдсан унтлагын, тоглоомын, бас хичээл хийх зориулалттай номын сан шиг өрөөнүүдээрээ сонирхож байлаа. Түүний эцэг тэрэнтэй хамт амьдрахын тулд яг л үлгэрт гардаг шиг ордон бариулсан байгаад бяцхан хүүгийн хувьд мөрөөдлөөс нь ч илүү зүйл байв. Түүний унтлагын өрөө яг л түүнийг ханхүү мэт санагдуулан дуртай зүйлс, дуртай өнгө дуртай хүүхэлдэнй баатруудаар нь чимсэн байлаа. Яг орныхон хана болон таазан хэсгийн одоор хийсэн Минсүүд бүр ч их таалагдаж байлаа. Тэр юу юунаас илүү жаргалтай байв.
<Жиминий ажлын өрөө>
Классик хэдий ч нилэнхүйдээ бор шаргал өнгөтэй байв. Жимин өрөөний голд байх буйдан дээр суухад Харү ч бас өөдөөс нь харж суув.
Тэдний чимээгүй байдлыг эвдэн Харү хөмсгөө зангидан: Юу болоод байгаа юм?
Жимин тайвнаар хөлөө ачиж суусаар Харү рүү ширтэж байв.
Жимин: Сэтгэлээ өгч чадахгүй ч биеэ өгч чадна.
Харү гайхан: Ю-Юу?
Жимин түүнийг ховсдох гэсэн мэт нүд рүү нь цоо ширтсээр: Би чамд сэтгэлээ өгч чадахгүй ч бие болоод хэрэгтэй гэсэн бүхнийг чинь өгч чадна.
Харүгийн зүрхэнд дахин нэг зүү шивэгдэх мэт болоход тэр доод уруулаа зөөлхөн хазав.
Жимин: Ямар нэгэн зүйлд шууд татгалзсан нь худал амлалтаас хэд дахин дээр байдаг юм. Би чамд хайртай болон гэж амалж чадахгүй. Гэхдээ хуурахгүй гэдгийг бол баталж чадна.
Харүгийн хоолой чичрэн: Хайргүй юм бол намайг хажуудаа уях шалтгаан чинь юу юм?
Жимин эргэлзэх зүйлгүйгээр түүний нүд рүү ширтэн: Минсүү!
Харүгийн зүрх дахин зүсэгдэв. Гэхдээ ядаж л энэ удаад түүний шалтгаан Харүг сул дорой болгож байв.
Харү толгойгоо өргөн Жимин рүү харсаар: Хэрвээ би татгалзвал?
Жимин: Чи чадахгүй.
Харү түүнийг шоолон нулимстай нүдээр инээн: Чи яаж өөртөө ийм их итгэлтэй байгаа юм?
Жимин миний нүд рүү тайвнаар ширтсээр: Хайртай хүн нь чи болохоор чадахгүй.
Харү дахин үл ялиг инээмсэглэн: Өнгөрсөн шөнө чамайг зогсоохоос өмнө би нэг удаа шийдчихсэн байсан.
Жиминий нүд энэ удаад Харүгийн гар луу жүглэв. Тэрээр гараа хооронд нь чанга атгах бөгөөд сандарлаа нуухыг хичээж байгаан энэ байлаа.
Жимин эргэн түүний нүд рүү харан: Гэхдээ тэр үед би чамд ийм санал тавиагүй байсан.
Харү дахиад л будилж орхив. Тэр Жиминий яг юу гэх гэснийг төсөөлж чадахгүй хөмсгөө зангидан үгээ зөөх нь тэр.
Харү: Э-Энэ үгээрээ чи надад гэрлэх санал тавьж байгаа хэрэг үү?
Жимин чимээгүй сууж байхад Харү амаа даран: Хүмүүст хоёрхон зам байдаг нэг бол гэрлэх эсвэл салах... Би чамаас салахыг хүсэж байхад чи үлдээхийг хүсэж байна. Энэ чинь надтай гэрлэхийг хүсэж байна гэсэн үг үү?
Үнэндээ Харү зүгээр л Жиминийг өөр хэн нэгэнд алдаж чадахгүй гэдгээ сайн мэдэж байв. Хайртай хүнээ өөр хэн нэгэнтэй байхыг харснаас чамайг хайрлахгүй ч гэсэн хажуудаа байлгах боломж олдвол тэр боломжоос чанга атгахыг хүсэх биз.
Жимин тайвнаар: Чамайг хүсвэл тэрнийг ч хийсэн чадна.
Харү: Хайргүй ч гэсэн үү?
Жимин: Хайргүй ч гэсэн.
Харү: Би л хажууд чинь байвал чи надад бүхнийг хийж өгч хатан шиг байлгаж, намайг хуурахгүй өөр эмэгтэйтэй уулзахгүй, унтахгүй гэж үү?
Жимин Харүгийн нулимстай нүд рүү ширтсээр толгой дохив.
Харү нулимсаа арчаад Жимин рүү харан: Тохиролцлоо. Ямар ч Еэсүл эсвэл өөр янхан байхгүй. Би Минсүүд сайн ээж болж чамд сайн эхнэр байхыг хичээнэ. Чи ч бас сайн эр нөхөр байхыг хичээ. Би чамаас хайр нэхэхгүй зөвхөн анхаарал халамж тохирллцох уу?
Жимин Харүг ийм амархан зөвшөөрсөнд түүний урууланд бяцхан инээмсэглэл тодрох нь тэр.
Тэрээр толгой дохин: Тохиролцлоо.
Тэд хэдэн хором бие бие рүүгээ ширтсэний эцэст Харү түрүүлж харцаа салган суудлаасаа босож өрөөнөөс гарахаар зүглэв. Тэр хаалга татан гарахынхаа өмнө ямар нэгэн зүйл санасан мэт Жимин рүү эргэж харахад Жимин түүний араас ч мөн ширтэж байсан учир харц мөргөлдөх нь тэр.
Харүгийн хацар улайн Жиминээс харцаа буруулан: Нэг тодруулах зүйл байна. Яг үнэнээр нь хэлж өгөөрэй!
Харүгийн хоолойны өнгө айсан агаад гунигтай байв.
Жимин: За?
Харү Жимин рүү харан: Өчигдөр Еэсүл та хоёрын дунд ямар нэгэн зүйл болсон уу?
Жимин төвөггүйхэн Харүгийн хардаж буйг ойлгов.
Жимин: Юу ч байхгүй.
Жимин товч бөгөөд тодорхой ямар ч худал зүйлгүйгээр хариулав. Гэвч Харүгийн харцнаас түүний хариулт хангалтгүй байгааг анзаарав.
Жимин буйдан дээрээс босон ажлынааа ширээний ард очиж суусаар Харү рүү үл харан: Чамайг буцаж ирснээс хойш би чамаас өөр хэнтэй ч унтаагүй болохоор одоо явж шинэ гэртэйгээ танилц.
Жимин ямар ч царайны хувиралгүй мөн хоолойныхон өнгө тайван төв байсан болохоор хэлсэн зүйл нь үнэн байлаа. Харүгийн нүүрэнд тэрхэн мөчид инээмсэглэл тодрон ажилдаа анхаарах Жимин рүү ширтэж байлаа. Тэр хайргүй ч хичээдэг байх нь. Тэр хайргүй гэж хэлсэн ч тэр зүгээр л өөрийгөө мэдэхгүй байгаа байх нь. Харү Жимин рүү ширтсээр өшөө илүү хичээх хэрэгтэйгээ тэрхэн мөчид ойлгох нь тэр. Пак Жимин чамд сэтгэлээ өгч чадахгүй гэсэн ч тэр хичээн гэсэн. Энэ чинь... Энэ чинь л 10%-н найдвар байхгүй юу. Тэр хичээж би илүү их хайрлахад л юмс бага багаар өөрчлөгдөх нь цаг хугацааны асуудал надад харин түүний сэтгэлийг өөрчлөхөд нилээн хугацаа зарцуулах хэдий ч би бууж өгөхгүй. Яг л миний ээж шиг амьдралын төлөө тэмцэж байсантай адил. Яг л миний эгч шиг өөрөө амьд үлдэхийн тулд өдөр бүр асуудлуудтай тэмцэж байсантай адил.
Харү тэр өрөөнөөс гунигтай биш нүүр дүүрэн инээмсэглэн баяртайгаар гарсан юм.
***
Жимин Хёнсүү рүү харан: Ким гишүүний хүмүүст намайг ч бас Харүг хайж байгааг итгүүлж чадсан уу?
Хёнсүү: Тиймээ захирлаа.
Жимин: Сүүлчийн тулаан эхлэх гэж байгаа болохоор илүү сэрэмжтэй байсан дээр. Минсүү Харү хоёрыг гадагшаа явуулснаас хажуудаа байлгасан нь илүү аюулгүй бас тэр харшийг одоохондоо хүмүүс мэдэхгүй болохоор бид ч сэрэмжтэй байж хэсэгтээ би оффистоо байрлах хэрэгтэй.
Хёнсүү түүний төлөвлөгөөг төвөггүйхэн ойлгож байв.
Жимин: Еэсүлийн бичиг барим бэлэн болсон уу?
Хёнсүү: Тиймээ захирлаа.
Жимин: Тэд аль хэдийн түүнийг амьд байгааг мэдсэн болохоор боломж олдвол алахыг оролдон тиймээс цаг алдалгүй хурдан явуулах хэрэгтэй.
Хёнсүү толгой дохин: 3 хоногийн дараах нислэгийн хуваарь захиалчихсан захирлаа.
Жимин эрүүгээ илэн: Хёнсүү тэрнээс гадан би чамд даалгах өөр ажил байна.
Хёнсүү чимээгүй зогсож байхад Жимин түүнд бор өнгийн дугтуй өгөв.
Хёнсүү түүнийг авахад Жимин: Чи энд байгаа хүмүүсийг өнгөрсөн одоо гээд нэг ч зүйл үлдээлгүй бүгдийн судлаадах бас Хансолд мэдэгдэж болохгүй шүү!
Хёнсүү Жимин даалгасан бүх ажлыг гүйцэтгэдэг ч анх удаа л Хансолоос ямар нэгэн зүйл нууцлах хэрэгтэй гэсэн болохоор гайхаж байлаа.
Хёнсүүг гарсны дараа Жимин шанаагаа тулан бодлогошрон суув.
END of FLASHBACK

[Дууссан] †Outlaw† Where stories live. Discover now