"Царайг чинь харахыг л хүссэн юм."
Харүгийн хүүхэд шиг зөөлөн хоолой шивнэхэд Жимин гацаж орхив. Тэр одоо ч цонхоор алсыг ширтэх бөгөөд Харү буйдан дээр чимээгүй сууж байлаа.
Удаан хугацааны дараа Жимин тэдний дундах чимээгүй байдлыг эвдэн: Би ажилтай байгаа болохоор одоо яв.
Өсгийтэй гуталны тог тог хийх чимээ тод сонсогдсоор Жиминд ойртож байгааг мэдэхдээ тэрээр хойш эргэж харвал Харү яг түүний ард тулан зогссон байв.
Жимин хөмсгөө зангидан түүний нүд рүү харвал юу гэдгийг нь мэдэхгүй ч түүний нүдэнд нулимс цийлгэнэсэн байхыг олж харсан юм.
Харү сандарсан байртай дээд доод уруулаа чийглэх мэт долоогоод итгэлгүйхэн духаа Жиминий өргөн нуруунд наах нь тэр. Харүгийн гэнэтийн үйлдэлд Жимин хойш эргэж харах гэж байхад Харү: Битгий хөдөл! *шивнэх*
Жимин чимээгүй зогсоход Харү нүдээ анин гүнзгий амьсгаа авлаа.
Хэсэг хугацаанд тэд бие биенийхээ зүрхний цохилтыг сонсон чимээгүй зогсож байхад Харү Жиминээс хөндийрөн Жимин түүн рүү биеэрээ эргэж харсан байх нь тэр. Харү Жимин рүү харахад тэр хөмсгөө зангидан зогсож байв.
Харү баруун гараа дээш өргөн Жиминий зангидах хөмсөгний дунд авчирсаар долоовор хуруугаараа тойрог хэлбэрээр зөөлөн илэн: Стресстэх зүйл чинь их байгааг мэдэж байнаа... *шивнэх* Гэхдээ битгий хөмсгөө зангидаж бай энэ чамайг царай муутай харагдуулдаг.
Жимин Харүгийн уруулын хөдөлгөөнийг нүд салгалгүй ажиглаж байв.
Харүгийн гар одоо Жиминий цээжин дээр байх бөгөөд тэрээр түүний нүд рүү гунигтай ширтэн: Одоо чиний нүдэнд үзэн ядалтын оч үсэрч байна.
Жимин дахин хөмсгөө зангидах гэж байхад Харү үл ялиг инээмсэглэн: Би энэ мэдрэмжийг мэддэг....
Жимин чимээгүй түүний гунигтай нүд рүү ширтэх бөгөөд яагаад ч юм түүний цус хөөрөн уур нь хүрч эхлэх нь тэр.
Харү Жиминий хурц ширүүн нүд рүү ширтсээр: Хайртай хүнээ алдах бас хуурагдах мэдрэмж ямар байдгийг~
Харүгийн шивнэх амьсгалд гэмшсэн өнгө сонсогдож байв.
Жимин: Юу хэлэхийг хүссэн юм?
Тэрээр ширүүн бөгөөд ууртай хэлэхэд Харү сулхан инээмсэглэсээр түүнээс хөндийрөн хойш нэг алхаад: Зүгээр л харахыг хүссэн юм.
YOU ARE READING
[Дууссан] †Outlaw†
Mystery / Thriller"Хайр бүгдэд л адилхан үйлчилдэг. Бид хайраас болж сэтгэл зүрхтэй, сул дорой хүчин мөхөс нэгэн гэдгээ мэдэрдэг. Харин хайр сарнин алга болох үед бид хамхууль мэт замхарч буй мэт санагддаг. Хүний ертөнц ямар шударга бус вэ гэж санагддаг. Тиймээс л би...