💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 2-р хэсэг

597 28 0
                                    

Би ч найдлага тасран дэмий л 2-3 минут доошоо харан урвайн зогсож байгаад явах гэтэл цаанаас нэг хар лимүзэн хурдтай зам дээр үүссэн борооны усыг цацруулсаар ирэн зогсож дотроос нь миний үеийн гэмээр цагаан цув нөмөрч, хар шил зүүсэн залуу туслахуудаараа шүхэр бариулсаар яаран сургуулийн хаалгаар оров.

Хамгийн сонирхолтой нь түрүүхэн л *Захирал камераар харж байгаа, чи ахыгаа ажилгүй болгох нь уу?*гээд хавьтуулахгүй байсан хамгаалагч ах инээд алдан бүр бөхөлзөн байж нөгөө залууг оруулах юм???? Би ч *наргүй бороо орж байхад юун ч шилсэг юм* гэж нөгөө залууг дагуулж харан бодож зогссоноо гэнэт ухаан орон гандан буурахгүй араас нь дагаад орох гэж зүтгэтэл....

Хамгаалагч~Чи болохгүй ээ!!! Чамайг дараа жил ир гэсэн байх аа!!

гээд араас чангаагаад оруулдаггүй шүү. Тэгэхээр нь бүр уур хүрээд...

Би~ХЭНИЙГ НЬ ОРУУЛЧИХААД ХЭНИЙГ НЬ ОРУУЛДАГГҮЙ ЮМ????!!!! ХӨӨЕ ТЭР ЦААШАА ЯВЖ БАЙГАА ХҮҮХДЭЭ!! ЧИ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АРЫН ХААЛГАДСАН??? МУУСАЙН БАЯЧУУД ИНГЭЖ Л ТААРНА ДАА

Гэх мэтчилэн аманд орсноороо ухаан мэдрэлгүй орилж гартал хамгаалагч надруу нэг яая даа гэсэн ууртай харцаар харан ам дарах гэж оролдож, нөгөө залууруу нэг айсан нүдээр харан бүлтэгнэж байтал нөгөө залуу явж байснаа зогсоод гэнэт хойшоо надруу харан шилээ доошлуулснаа....

?~ Намайг хүүхдээ гэдэггүй..

Гээд цаашаа алхангаа гараараа дохих шиг болоход ...

Хамгаалагч~чамд энэ удаа аз дайрлаа..

Гээд намайг оруултал би хэсэг гайхан зогсож байгаад гэнэт шалгалтаа санан баярлалаа ч гэж хэлэх сөхөөгүй амьтан шалгалт авах ангируугаа ум хумгүй гүйлээ. Ашгүй нэг юм ангиа олон ортол түрүүний залуу сууж байхаар нь, би нээх ач холбогдол өгсөнгүй, учир нь шалгалтандаа хамаг ухаан бодол төвлөрчихсөн явж байсан болохоор суудалдаа суун эргэн тойрноо ажтал шалгалт авч эхлээгүй байлаа.

Би ч бүр бөөн азны юм гэж бодон шалгалтаа өөрийнхөө хэмжээнд л хамгийн сайнаараа хийж өгчихөөд үдийн цай уухаар сургуулийн цайны газар орон аяга жүүс аван гарах гэтэл гадаа бороо орсоор л байсан тул дотор үлдэнгээ тохижуулалтыг нь харахаар гадагш гаралгүй цонхон талын ширээг сонгон суув. Эргэн тойрноо ажсаар арай хийн амьсгаа аван тайвширч өглөөнөөс хойш болсон зүйлсийг эргэцүүлэн бодож, яагаад шалгалтын цаг эхэлчихсэн байхад шалгалт авч эхлээгүй байсан талаар бодон жүүснээсээ шимэн сууж байтал үүдний тэнд байсан охидууд орилолдон бөөн юм болж байна аа? Би ч гайхаад *юу л болоод байна даа?*гэж бодсоор тэр зүгрүү харан суутал хажуу ширээний 2 охин......

1?~Тэнд юу болоод байна аа?

2?~Чи мэдээгүй юмуу??? O.o Энэ сургуулийн захирлынх нь хүү энд сурдаг гэсэн, бодвол тэр л охидыг шуугиулж яваа биз...

1?~ Шуугиулах гэнэ ээ? :3 Тийм дажгүй залуу юмуу?

2?~Дажгүй нь ч дажгүй л дээ гэхдээ хөөе ЧИ!! Танилцана нтр гэж мөрөөдхийн ч хэрэггүй. Иймэрхүү залуус чинь зөвхөн согоо шиг л охидтой танилцдаг юм. Мань мэтийг нь 1 нүдээрээ ч тоож харахгүй байлгүй.....

Гэлцсээр аяга тавгаа барин бослоо. Би дотроо ямархуу дүр төрхтэй хүн болохыг нь төсөөлөхийг хичээн жүүснээсээ балган нүдээ анин нухацтай бодолд ортол хэн нэгэн бодлыг минь таслан мөрийг минь зөөлөн товших нь тэр...Цочсондоо нүдээ огцом нээн тэр зүг хартал өглөөний залуу зогсож байлаа. Яагаад ч юм тэр залуу надад тийм ч их таалагдаагүй юм, магадгүй анхны сэтгэгдэлийг маш муу төрүүлсэн байх. Шалгалтанд оруулсныг эс тооцвол

?~Уг нь туслуулсан хүн нь өөрөө эхэлж ирэн баярласан талархсанаа илэрхийлдэг биш билүү? Гээд учир битүүлэг яг л ховсдож буй мэт инээмсэглэлээ

Би~ А..АААН харин өөрийг чинь олоод хэлье гэж бодож байтал сайн хүн санаагаараа гэгчээр өөрөө хүрээд ирлээ ^_^ *ширээнээс босон бөхийх* ӨГЛӨӨНИЙ ЯВДАЛД ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА...

?~ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАСАН БОЛ БАЯРЛАСАН СЭТГЭЛЭЭ АРАЙ ӨӨРӨӨР ИЛЭРХИЙЛЭХ ЮМ БИШ ҮҮ?

Гэх учир битүүлэг юм хэлэн дахиад л нөгөө нууцлаг инээдээ нүүрэндээ тодотгосоор гараад явав....

Би ч бүр гайхсандаа хөшөөд зогсож байтал цайны газар байсан бараг л бүх охин надруу атаархсан ер нь л олиггүй харцаар харан шивэр авир хийцгээнэ.....

1?~ Энэ охин одоо хэн бэ? *нүдээрээ заах*

2?~ Захирлын хүүтэй ямар холбоотой юм бол???? *муухай харах*

Захирлын хүү гэж хэлэхийг нь сонсоод золтой л уначихсангүй, тэдэнрүү гэмгүй бас дурамжхан хараад зогсож байтал...

3?~АААА яанаа!!!! Тэрийг хардаа уурлаж байх шиг байна*чичирхийлсэн хоолойгоор хэлэн миний толгой хавьцаа заах*

4?~Энэ охиноос хол байсан нь дээр юм шиг байна. Уурлахаараа ёстой аймар юмаа. За бииии лав яагачгүй шүү, амьд дээрээ эртхэн явах минь...

Гэлцсээр олны хөл хөдөлгөөн намжив.. нэг мэдсэн ганцаархнаа үлдсэн байх жишээний :'))

Би~ Сая бүр яааааг юу болооод өнгөрөв? *ууралчихаж, ёстой аймар юм* ч гэх шиг хэн уурласан гэж?? Энэ ер нь ямар балай сургууль вэ?

Бас нэг зуршил болсон зангаараа амандаа үгэлсээр цайны газраас гаран шалгалт авсан ангируугаа орон цүнхээ авчихаад сургуулийн 00 орон толинд хараад дахиад л өөрөөсөө цочин ориллоо............

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now