💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 5-р хэсэг

487 23 0
                                    

Бид хоёул нүдээ онийлгон гараа хавсаргаж үрэн ёжтой инээлдсээрмаргааш өгнө гэж төлөвлөнзахиагаа бичиж эхэлцгээв…..

~ЗАХИА~

САЙН БАЙНА УУ? …… ~~~

Би~ үзгээ барьсаар чимээгүй суух

3минут……7минут…….15минут……………………

Жин А~ Х-хөөе хэр удаан ингэж суух гэсэн юм? Яаж бичдэгээ мартчихсан юмуу?? Эсвэл юу гэж бичихээ мэдэхгүй байгаа юмуу???*Гайхан асуух*

Би~ үзгээ барин чимээгүй суусаар ллллл……….

Жин А~ *тэсвэр алдан миний хажууд суун захиаг унших* өөөөө чи чинь одоо хүртэл бичээгүй л байгаа юмуу?? Одоо тэгээд л нэрийг нь бичээч дээ?

Би~ үзгээ барин чимээгүй суусаар лллллллллллл……….

Жин А~…………. ЧИ АРАЙ????? О.о

Би~Тиймээ тийн би нэрийг нь мэдэхгүй‘3’ *хошуугаа унжуулах*

Жин А~ ӨӨӨӨ тэгээд одоо захиагаа хэнд гэж хаяглах болж байна? Бас гадаад төрх нь ямархуу юм??

Би~Нэг тийм цус сорогч шиг цагаан арьстай бас өндөр царайлгын хувьд аймар царайлаг ♥ ммм өөөөөрррр…………хүн зоож алмаар хурц өнцөгтэй эрүүтэй:>

Жин А~ Хаха тэгвэл ноён хурц өнцөгт эрүүтэд гээд хаяглачих :’))

Би~За яаж дээ?? Тэгээд бичвэл намайг сургуулиас хөөчихвөл яах юм?

Жин А~ За тоголжил байхад даа😀 Тэгээд одоо яах юм??

Би~Нэрийг нь мэдэхгүй юм чинь зүгээр лнөгөө….. ХЭНД гээд л хаягалчихая..😀

Жин А~Хэнд ээ??? Хэнд гэж хэнд???

Би~Яагаав нөгөө хэнд л байхгүй юу даа *малийх*

Жин А~ Аан нөгөө хэнд үү??

Баахан инээлдэн орондоо орцгоон гэрлээ унтраан нүдээ анин хэвттэл хажуунаас дуудав..

Жин А~ Түрүүн нөгөө хэн гэж яг хэн байсан юм??

Би~ Жин А эгчээээээээ би таньд хэлсэн шдээ. Маргааш шалгалтын хариугаа очиж харахдаа яаж ийж байгаад нэрийг нь олж мэдчихээд захиагаа бичье гэж. Нөгөө хэн гэж зүгээр л нөгөө хэн л байсан байхгүй юу даа.

Сайхан дуг нойрондоо дугжирч байтал нэг л танил үнэр үнэртэн сэрлээ. Цагаа хартал 9 болж байв. Пффффффф тиймээ нөгөө л нэг түлэгдсэн өндөгний үнэр гэсээр гал тогоо ортол Жин А эгч бүрэн зэвсэглэчихсэн зогсож байв*толгойдоо шанага углаад урдаа нэг савны таг барьчихсан гартаа бээлий болон хормогч өмссөн байгаа*

Би~Яана даа яана? Хэзээ өндөг шарж сурна даа, би таньд галаа ихдүүлээд байна гэж хэлдэг биздээ? Бас наад бүрэн зэвсэглэчихсэн байдал чинь юу вээ? Гээд тарьсан хиншүүг нь гараараа сэвэн ярвайж хэлтэл

Жин А~ ААА наад муу өндөг чинь ингээд намайг шар л даа гэсэн шиг аймар үсрээд байсан шд

Би~Юууу?? Өндөг үсэрсэээннн??? Тоглонгуй хэлээд нүдээ томруултал

Жин А~ Үгүй ээ уг нь ч өндөг үсрээгүй л дээ, зүгээр тос нь үсрээд л тэгээд өөрийгөө хамгаалж байгаа царай нь, гэм хийсэн хүүхэд шиг доошоо харан толгойгоо маажлаа

Би~Заза би өглөөний цай бэлдчихье

Гээд өөртөө болон Жин Аэгч–д хэдэн өндөг шарчихаад шалгалтын хариугаа харахаар сургуулийн зүг гэлдрэв. Бас шалгалтын дүнгээс гадна өөр шалтгаан байгаа л даа. Сургууль дээр би л ганцаараа байгаа бололтой хэн ч харагдсанүй.

Би~арай л эрт ирчихэв үү дээ? Гээд цагаа хартал 10:30 өнгөрч байв. ӨӨӨ шалгалтын дүн 11:30 гээд тавиддаг гэсэн би бүр гөлийж явсаар байгаад цагаа ч харалгүй арай л эрт ирчихэж ээ. Энэ хооронд өөр л юм хийж байхаас

гээд сургуулийн арын талбайг очиж үзтэл үнэхээр том бас цэвэрхэн байгаад нь гайхах юм алга. Сөүлийн хамгийн том, нэртэй сургууль ийм байхаас ч өөр яахав гэж бодон тэр хавиар алхаж байгаад цагаа хартал 11:20 болчихсон байв. Цаг үнэхээр хурдан өнгөрчээ гэж бодсоор сургуулийн урд очтол аль хэдийнээ миний бодсоноос их хүн ирчихсэн байв. Бас шалгалтын хариу гарчихсан бололтой хүүхдүүд шалгалтын хариу тавигдсан самбарлуу бөөн бөөнөөрөө дайрна.

Би ч нээх яарсан зүйлгүй хүн амьтан шингэрсэн хойно нь очин хартал тэнцчихсэн байв. Бөөн баяр болон гэнэт нөгөө захирлын хүүг шалгалт өгсөнийг санан зурган дундаас хайж эхлэв *цээж зураг болон нэрнийх нь ард тэнцсэн үгүйг нь бичдэг шүү*. Тэгсэн ерөөсөө хайгаад олсонгүй.

Би~Сонин л юм даа? Яах аргагүй л тэр ангид байсан даа? Би хүн андуурсан юм болов уу? Уг нь андуурдаггүйсэн??

Элдвийн юм толгойд эргэлдэж яаж? Хаанаас нэрийг нь олж мэдэх вэ? Гээд ухантаад зогсож байтал: Хажууханд

1?~ Захирлын хүүгийн зураг яагаад энд байхгүй байгаа юм бол??

Би~*Тиймээ хонгор минь би ч гэсэн наад асуултыг чинь өөрөөсөө асуугаад зогсож байлаа.. Алив ээ цааш нь???*… *ЧИХЭЭ УЛАМ ОЙРТУУЛАХ*

  2?~ Угаасаа тэнцээ л биз. Захирлын хүү юм чинь. Наа чинь ер нь ямар балай асуулт вэ?

  1?~ Чи захирлын хүүгийн нэрийг мэдэх үү???

Би~ТИЙМЭЭ АЛИВ НЭРИЙГ НЬ ХУРДХАН ХЭЛЭЭДХЭЭЧ ДЭЭЭЭ~~~~ *УЛАМ ОЙРТОХ*

2?~МЭДНЭ ТҮҮНИЙГ…..

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now