Би~ ПАК ЧАНЁОЛ!!? Б-битгий яв! Гадаа харанхуй болсон байгаа чи хоноод яв *Х-ХӨӨЕ ЧАН СЭ ХИ? ЧИ САЯ ЯГ ЮУ ГЭЧИХЭВ ЭЭ?? О.О*
Тархи зүрх 2 минь зөрчилдсөөр байтал 3 дахьч этгээд болох бие минь аль хэдийн Ёол-ыг тэвэрчихсэн зогсож байв.
Ёол~ Н-нөгөө…. Ч-и хүсэж байгаа бол би хоноод явъя гэж түгдэрсээр хэлэв.
Аргагүй шдээ миний энэ гэнэтийн үйлдэлд..түүний тэгэж хэлэхийг сонсоод сандарсандаа өрөөрүүгээ орчихлоо.
Би~ Ё-ёооё миний анхны үнсэлт эввввв. Муу Дамбо яагаад намайг үнсчихэв ээ? Арай тэр хайртай бүсгүй нь би юм биш биз дээ?? Тэр намайг гуйвал яана аа?? Тэгвэл би юу гэх ёстой вэ??? ААААААА МЭДЭХГҮЙ ЭЭ МЭДЭХГҮЙ >_< Энэ бүхэн хэтэрхий гэнэтийн байна.
Тийчгэнэсээр байгаад Ёол-ыгоо ч мартаад унтаад өгөв. Өглөө бие нэг л хөшүүн болчихсон байлаа? Аргагүй шдээ даашинзтайгаа унтчихсан юм чинь. Гэнэт Ёол-ыг санан өрөөнөөсөө гаран түүнийг дуудтал гэр цэвэрхэн бас өглөөний цай бэлдчихсэн байх ба ширээн дээр *өчигдрийн болсон явдалд үнэхээр уучлаарай анхны чинь үнсэлт биш байсан гэж найдья 😀 гэрийг чинь дураараа цэвэрлэсэн бол бас л уучлаарай. Би ажилдаа явлаа. Ямар нэгэн хэрэг гарвал залгаарай ;)* гэсэн захидал байв. Цаг хартал 8 өнгөрчихөж
Би~ Цаг ийм эрт байхад. *наддаа л эрт юм даа* Хэдээс босч өглөөний цай бэлдэж, гэр цэвэрлэж бас захиа бичиж үлдээдэг байна аа? Ажилсаг юмаа. Заа яахав анхны үнсэлтийн минь хариу энэ юм биз дээ?
Гэнэт өчигдөр 00-ийн өрөөнд чихэж хаясан хувцасаа санан ортол хувцас байхгүй бас 00-г цэвэрлэчихэж. Гайхаад хувцаснуудыг маань хаана тавьсан юм бол? Гээд хайтал миний өрөөний хажууд сагсанд бүгдийг нь эвхээд хийчихсэн *мангараа хувцасаа эвхэж бай :D* гээд дээр нь бичээд тавьчихсан байв. Ямар их ичсэн гэж санана. ААХХХХХ энэ одоо миний нөхөр юмуу? Хаашаа юм? Юу ч гэсэн даашинзаа солин шүдээ угаачихаад Ёол-ын бэлдсэн өглөөний цайг амстал үнэхээр амттай байлаа.
Би~ Эгчийнхээ хортой өндгийг идсээр байгаад өндөг ийм сайхан амттайг ч мартсан байж. ЧАМД ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА ПАК ЧАНЁОЛ аа *орилох*
гэртээ энэ тэрүүгээр юу хийсэн нь мэдэгдэхгүй холхисоор байгаад 17 цаг болчихож. Өчигдрийн Ёол-ын санал болгосон цэнхэр плаж-ыг өмсөн түүн дээрээ тохирсон өндөр өсгийт өмсөөд үс овоо мөр хүртэл ургасан байсан болохоор бага зэрэг буржийлгаад нүүрээ хөнгөхөн будаад сургуулийн зүг явлаа. Мэдээж нөгөө үйлийн үртэй захиагаа авахаа мартсангүй. Алхах дуртай юм болохоор алхсаар нэг мэдэхэд л сургууль дээр оччихлоо. Тэнд зөндөө олон сурагчид цугласан байлаа. Бүгд л гайхалтай харагдацгааж байна. Цагаа хартал 17:40 болж байв. Эхнээсээ том хар автобуснуудад сууж яг 18:00 гэхэд сургуулиас 20-д автобус ар араасаа цувран хөдлөнө. Автобус 30мин хэртэй яваад төвөөс жаахан зайдуу газар очин том, ордны гэмээр хашаанд орон зогсоол дээр нь дарааллан зогсоцгоов. Би бууж нүдээ анин сайхан цэвэр агаар амьсгалчихаад нүдээ нээгээд золтой л нүд минь бүлтэрч, эрүү минь мултарчихсангүй. Тэнд яг л хуучны эрхэм дээдсийнх шиг тойрог маягийн мөртлөө голдоо усан оргилуур болон сарнайн буттай ордон байлаа. Өнгө өнгийн гэрэл цацарсан 3 давхар бас хамгийн дээд давхартаа цэлгэр том задгай тагттай яг л үлгэрт гардаг шиг тийм л хээнцэр харагдаж байлаа.
Сурагчид бүгд нэг эгнээ болон ордныг эмх замбраатай зүглэн алхаж эхлэв. Би ч нөгөө яарамгүй зангаараа бараг хамгийн сүүлд нь зогсон ордны эргэн тойрныг ханатлаа ажиглаж аван ордонлуу ортол үүдний өрөө шиг урт коридоороор улаан торгон хивсэн дээгүүр алхаж байгаад доошоо шатаар буутал маш том бүжгийн хээнцэр цагаан шигтгээн шалтай талбай байх ба яг танхимийн голд, таазан дээр жижиг жижиг хэсгүүдээс тогтсон яг л доошоо унжсан усан үзэм шиг харагдах маш том болор гэрлэн бөмблөгнүүд гэрэлтэн тааз нь хонхорхой юм шиг бас яг л толь шиг бүх гэрэлнүүдийг өөртөө ойлгон гялтганах ба 2 талаар харагдах торгон хөшигтэй цонхыг дагуулж маш олон төрлийн амттан зассан алтлаг өнгийн ширээ байлаа. Тэр ширээг дагуулан харж зогстол яг бидний орж ирсэн шатны харалдаа, тээр тэнд дээшээ өгссөн шат байлаа. Магадгүй энэ шатаар дээшээ гардаг байх гэж бодсоор хүүхдүүдийн араас шатаар доошоо буутал шатны доор, хоёр талд зогсох үйлчлэгчийн хувцастай дажгүй залуучууд өнөөдрийн ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГИЙН хөтөлбөрийг өгөн *цагийг зугаатай өнгөрүүлээрэй ^v^* гээд гөлрөхгүй байхын аргагүй гайхалтай инээмсэглэн хэлж байлаа. Бүх юмыг гөлрөн олон сурагчдын чимээ шуугианд зогсож байтал нөгөө эсрэг талын шатан дээрээс Таехун захирал бууж ирэн үг хэлэх гээд хундагаа халбагаар цохих төдий болоход тэнд ялаа нисэхийг сонсож болохоор чив чимээгүй болон бүгд түүнрүү анхаарлаа хандуулав. Яг л цэргүүд шиг.
Таехун зах~ Хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэж байна. Гэрэл дээр гэрэл болж та нар маань үнэхээр гайхалтай харагдаж энэ үдшийг чимж байгааг дашрамд хэлье. Хөтөлбөртэй минь танилцаж хэдэн цагаас хаана юу болохыг харсан байх. Ингээд та бүхэндээ энэ үдшийг үлдээж байна.
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomanceШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺